Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан улсыг зорьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан улсыг зорьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан улсыг зорьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевийн урилгаар 2024 оны арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд тус улсын Баку хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно. Тэрбээр өчигдөр /2024.11.10/ тус улсыг зорьжээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ манай улс хамтран зохион байгуулах уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт зарим улсын төрийн тэргүүний хамт оролцоно.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 139.5.217.219

Энэ нэг бусдын мөнгийг шимэгчилсэн нэг сайхан жуулчин гараад ирлээ

Avatar

Амтанд оржээ 2024-11-11 202.126.90.136

Энэ Хүрэлсүх гадаад айлчлалын амтанд оржээ. Авгайгаа дагуулаад аялаад бай даа, дүү хүү.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.160.121

ЁСТОЙ Л НЭГ АМЬ НАСАА АЛДАХААСАА Ч АЙХГҮЙГЭЭР ЧӨМӨГӨӨ ДУНДАРТАЛ ДОНШУУЧИЛЖ БАЙХ ШИВ

Avatar

Зочин 2024-11-11 202.126.88.206

Нөгөө тэрбум мод маань юу болж байгаа вэ дээ, 100 сая хүрсэн үү

Avatar

зочин 2024-11-11 103.212.162.83

Ямар ч их зугаалдаг юм. Ер нь аргагүй дээ Ингэх л гэж ерөнхийлөгч рүү үхэн хатан дайрч болсон юм чинь дээ. Хулхи хуурамч нар жарган цэнгэж,хууль цаазаа баригч нар нь шоронд ордог хорвоо юу даа

Avatar

Нэргүй 2024-11-11 174.197.32.42

Золбин ухна ард түмний мөнгөөр их л зугаалж байна даа. Өөрийнхөө мөнгөөр бол ингэж зугаалж чадахгүй дээ!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж