"МАН өрмийг нь хамж, хусмыг нь АН-д долоолгож байна"

"МАН өрмийг нь хамж, хусмыг нь АН-д долоолгож байна"

"МАН өрмийг нь хамж, хусмыг нь АН-д долоолгож байна"

Эдийн засагч Б.Лхагважавтай ирэх 2025 оны төсвийн талаар ярилцлаа.


-Монгол Улсын 2025 оны төсөв 35.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар батлагдлаа. Ирэх оны төсвийг хөгжлийн төсөв байна гэж тодотгож байна. Та ирэх оны төсөвт ямар байр суурьтай байна вэ?

 -Татвар төлөгч хэн бүхний хувьд улсын нэгдсэн төсөвт зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Сүүлийн 30 гаруй жил төсвийн асуудал олон нийтийн анхаарлаас хол цөөн хэдэн мэргэжлийн хүний байр сууриа илэрхийлэх төдий явж ирсэн. Сүүлийн найман жилийн төсвийг ажиглахад төрийн эрх баригч нам татвар төлөгчдийн төлсөн мөнгийг өөрийн хүсэл таашаалд нийцүүлж ашиглах асуудал хавтгайрсан. Үүний нэг илрэл бол ирэх 2025 оны төсөв боллоо. Энэ оны төсвийг хоёр сарын өмнө 3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 30 гаруй их наяд төгрөгт хүргэсэн. Гэтэл дахин ирэх оны төсвийг 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 35.8 их наяд төгрөгт хүргэж баталлаа. Өөрөөр хэлбэл хоёр сарын тодор төсвийг 8 их наяд төгрөгөөр нэмэгдүүллээ. Татвар төлөгчидийн нуруун дээрх дарамт 2016 оноос хойш 20-30 хувиар нэмэгдэж, орлого нь төсөөлсөн хэмжээндээ биелэж ирсэн. Энэ бол 2012-2016 оны Засгийн газрын үед хийсэн татварын өөрчлөлттэй холбоотой.  Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх Татварын ерөнхий хуулийг батлуулсан. Үүний үр дүнд улсын татварын орлого нэмэгдэх процесс сүүлийн 7 жил тасралтгүй үргэлжилж байна. Эдийн засагт байдаг чухал ойлголт бол аливаа зүйлд ханалтын цэг байдаг. Өнөөдөр татвараар бүрдүүлж байгаа орлогын ханалтын цэг нь дээд цэгтээ тулчихсан. Тухайлбал, 2016 онд НӨАТ-ын систем нэвтэрч байх үед 1700 орчим кассын машин байсан. Гэтэл өнөөдөр 400 мянган кассын машин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 3.4 сая иргэнийхээ тусламжтайгаар орлогын бүхий л мэдээллийг цуглуулж чаддаг болсноор жилдээ 100 гаруй их наяд төгрөгийн бүртгэлийг хийж чаддаг болсон. Иргэд жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авч байна. Сүүлийн улирлын байдлаар 80 тэрбум төгрөг НӨАТ-аас буцааж авах нэрийн дор бүх татварын хяналтыг бүрдүүллээ. Энэ систем сүүлийн 7 жил үр дүнтэй ажиллаж жил бүр татварын орлого нэмэгдсээр ханалтын цэг дээрээ хүрсэн. Энэ үзүүлэлт одоо эргээд унана.

Гэтэл энэ уналтын цэгийг Ерөнхий сайд, Сангийн сайд олж харахгүй байгаа учраас орлогоо гэнэн байдлаар шууд 20-30 хувиар давуулан биелүүлэхээр төлөвлөж байгаа нь мэргэжлийн бус хүмүүсийн алдаа болж байна. Он гараад шорооны үнэ унаж, татварын орлого буурахад төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй алдагдал хүлээнэ гэсэн үг.

Ийм учраас хэт өндөр зарлагатай төсөв баталсныг эсэргүүцээд байгаа юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 70 мянган компаниас уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийг хасаад бусад салбарууд хүнд байдалд байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар 8 сая малын хоргодолтой байна. Нөхцөл байдал ийм байхад татварын орлгогыг 20-30 хувиар нэмж төвлөрүүлэх боломж байхгүй.

ТӨРИЙН ОРОЛЦСОН БҮХЭН ДАМПУУРДАГ

Монгол Улс жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулсан цагт хөгжил ирнэ гэдгийг олон жил ярьж байгаа. Монгол Улсын төсөв тэлэхийн хэрээр аж ахуйн нэгжүүд томорч эдийн засаг солонгороно гэж ярьж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд төсвийн тэлэлтийг эсэргүүцээд байгаа шалтгаан юу вэ?

-Төсөв аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлсэн татвараас бүрддэг. Аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлсэн нийтийн санхүүг хамгаалах механизм хэрэгтэй байна. Энэ асуудал Монгол Улсын Үндсэн хуульд байдаггүй нэг том бүлэг. Социализмаас капатилзм руу шилжсэн улс орнуудад Үндсэн хуульдаа нийтийн санхүү гэх тусгай бүлгийг тусгаж өгсөн байдаг. Энэ нь нийтийн санхүүг төрөөс болон төрийн өндөр албан тушаалтнуудаас хамгаалдаг. Нийтийн санхүүг тодорхой бүлэг этгээдүүдэд ашиг олох, ашигласан тохиолдолд тухайн парламентын гишүүн огцордог жишиг бий. Хоёрдугаарт, төр эдийн засагт оролцож байгаа хамгийн тос хэлбэр бол татвараар болон төсвөөр дамжиж илэрдэг. Гэтэл Монгол Улсын ирэх 2025 оны төсвийг аваад үзэхээр ДНБ-ий 37.7 хувь хүртэл төсвийг тэлсэн нь төр цомхон, чадварлаг, бүтээмжтэй байх онолыг зөрчиж өнөөдөр чадваргүй, чадамжгүй, массын цуглуулгыг бий болгож байна. Төрийн албан хаагчийн тоо 226 мянгад хүрсэн нь хөдөлмөр эрхлэх насны 1.2 сая иргэний 1/6-ийг төрийн албан хаагч эзэлж байгаа үзүүлэлт. Энэ үзүүлэлтийг цааш нь улам томруулах юм бол төсөв дийлэхээ болино. Татвар төлөгчдийн мөнгө төрийн 226 мянган албан хаагч, дээр нь МАН-ын 200 гаруй мянган гишүүд, АН-ын 180 мянган гишүүн гэх мэт том зургаараа 500-600 мянган хүнийг хоолтой, ундтай, цалинтай байлгах зардлыг дийлэхгүйд хүрсэнд бухимдаад байна. Нөгөө талаасаа төрөөс ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхийг зорьж байгаа 14 томоохон төсөл байна. Эдгээр төслүүдийг эсэргүүцээд байгаа юм биш.Хамгийн гол нь төр өөрөө төсөл хэрэгжүүлэх биш хувийн хэвшлээ дэмжсэн бодлого явуулах үүрэгтэй. Тухайлбал, АНУ ковидын үед 4 их наяд ам.доллар хэвлэж компаниуд, аж ахуйн нэгжүүдийг үүд хаалгаа нээлттэй байлгах үүднээс цалингийн сан руу нь өгсөн. Компаниуд авсан мөнгөнийхөө 70-80 хувийг цалиндаа зарцуулсан. Энэ бол хөдөлмөрийн хамт олон эдийн засгийн хүндрэл, гай гамшгаас хамгаалж, цар тахал, дайны үед ч хамгаалах чухал гэсэн концевц юм. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд, хувь хүн социализмын үед 45-50 хувийн татвартай байсан. Энэ систем бол социализмын үед иргэдээ өмчгүй байлгах,улсын үйлдвэрийн ашгийг татан авахын тулд тусгай татварын систем мөрдөгдөж байсан. Уг системийг 1992-1996 онд өөрчилж чадаагүй учраас 1852 аж ахуйн нэгж үндсэндээ дампуурсан. Өнөөдөрт чөлөөт зах зээл дээр 200 гаруй мянган компани бүртгэлтэй боловч 60 мянган компани үйл ажиллагаа явуулж, татвар төлөгч 10 мянган компани байна. Эдгээр том кампани, аж ахуйн нэгжүүдээрээ томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломж бий. Гэтэл төр өөрөө бүхнийг хийж хэрэгжүүлэх төсөл орж ирсэн. Төр ийм томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадахгүй гэдгийг бид нэгэнт харсан. Төрийн оролцсон бүхэн дампуурсан. Үнэндээ зэсийн үнэ тогтмол өндөр байгаа тулдаа Эрдэнэт үйлдвэр урагшилж байна. Төртэй холбоотой компаниуд эдийн засгийн 60 гаруй хувийг эзэлж байна. Энэ бүхэн менежмент технологийн хувьд хоцрогдсон. Төр хувийн хэвшил аж ахуйн нэгжид орон зайгаа тавьж өгөхгүй өөрсдөө бүхнийг хийнэ гэдэг философиос үүдэж байна. Нүүрсний худалдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа төр, хувийн хэвшил, орон нутгийн өмчит, бирж дээр гарсан компанийг зэрэгцүүлээд харахад хамгийн хоцрогдсон нь төрийн өмчит компани л байна.

-Тэгвэл төр яаж эдийн засаг дахь оролцоогоо бууруулах ёстой юм бэ?

-Нийтийн санхүүг Үндсэн хуулийн хамгаалалтад авах ёстой. Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөр энэ концевцыг оруулж ирсэн. Гэтэл тухайн үед энэ саналаа өөр зүйлээр тохироо хийгээд буцаагаад татчих шиг болсон. Нийтийн санхүүг Үндсэн хуулиар хамгаалж чадаагүй учраас төрийн хамгийн өндөр албан тушаалтан болох Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо зарцуулж байна. Бүтээн байгуулалт нэрийн дор мөнгө хэвлэх, зээл авах гэх мэт шийдвэрүүд ирээдүйд татвар төлөгчдийн төлөх өр болж байна. Яагаад бид ирээдүйд хуримтлагдах өөрийнхөө төлөө санаа зовохгүй байна вэ. Өнөөдөр шийдвэр гаргасан албан тушаалтнууд 2-4 жилийн дараа албан тушаалаасаа буугаад алга болчхож байна. Гэтэл бид хоёр байтугай 20 жилийн дараа ч өрөө төлнө. Тийм учраас татвар, даатгалаар хуримтлагдсан мөнгийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулдаг байх ёстой механизм руу өнөөдөр улстөрчдийн гар хөл орчихсон.

Нийтийн санхүүг нийтэд зарцуулах биш, нийтийн санхүүг нэг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө  болон өөрийн хамаарал бүхий компаниуддаа зарцуулж байгаа хүмүүсийг сайн сайд дарга, улстөрчид гэж нэрлээд байна. Үүнд чанарын том ялгаа бий.

Нийтийн санхүү ийм хяналтгүй байгаа учраас эрх мэдэлтнүүд дур зоргоороо аашилж байна.Макро түвшинд хөдөлмөрийн зах зээл, татвар, даатгал, улсын төсөв, худалдааны тэнцэл, валютын нөөц, инфляци гэх мэт бүх тоон үзүүлэлтүүд уялдаатай байдаг. Тийм учраас мэргэжлийн институт нь хийхгүй сайн дурын улстөрчид хийж байгаа учраас өнөөдрийн дүр төрх бий болсон. Хамгийн наад зах нь суурь бүтээн байгуулалтаа харахад хамгийн чанаргүй, хамгийн олон жил явсан бүтээн байгуулалтууд олон байна. Европт нийтийн санхүүгээр барьж байгуулсан бүхэн хамгийн чанартай байна. Хяналт тавих механизм сайн ажилладаг. Гэтэл Монголд энэ механизм нь алга. Төсөв батлах үйл явцыг хамгийн гол нь УИХ хянах ёстой. Гэтэл УИХ-ын 126 гишүүн бүгд эдийн засагч биш учраас Аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Монголбанк гэж бий. Гэтэл УИХ-аас байгуулсан институциуд хяналтаа тавих ёстой боловч албан ёсны байгууллагуудын дүгнэлтийг хүлээж авахгүй байна. Энэ бүхэнд хариуцлага тооцох мехнизм алга.

ЦӨӨН ХЭДЭН ДАРГА НАМЫНХАА БАЙРАН ДОТОР ТӨРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙНА

-Билэг тэмдгийн чанартай дүгнэлтүүдийг тоож авч хэлэлцэхүй байгаа нь шүдгүй арслан гэх ойлголтыг бий болгоод байна шүү дээ?

-УИХ гэх институт өөрөө өнгөрсөн 30 жилд бойжиж чадаагүй байна. УИХ өөрийнхөө институтүүдийг чиг үүргийнх нь дагуу ажиллуулдаггүй, үр дүнг нь хардаггүй. Энэ эрх мэдэл хэнд байдаг вэ гэхээр намд байдаг. Өнөөдрийн Монгол Улсын төр нам дагадаг болсон. Нарийндаа эрх барьж байгаа цөөн хэдэн дарга намынхаа байран дотор төрийн асуудлыг шийдэж байна. УИХ-ын байнгын хороод маш хүчтэй институт. Гэтэл байнгын хороод биш намын бүлгүүд шийдвэр гаргаж байна.Намын бүлэг гэдэг УИХ-ын бүтэц биш. Гэтэл байнгын хороо бүлгийн эсрэг шийдвэр гаргаж  чадахгүй байна. Үүнээс үүдээд намд төр эрх мэдлээ алдчихаад байна. Гэтэл хувийн хэвшлийн сүүлийн 5-10 жилийн татварт шалгалт оруулж, акт тавьдаг. Тухайлбал, 540 тэрбум төгрөгийн НӨАТ-ын алдагдалтай байгаа нь үндсэн процесс нь зөв боловч үндсэн бүртгэл нь буруу явж байгаагийн хамгийн том жишээ. Сүүлийн найман жил эрх баригчид НӨАТ, татварын системийнхээ дотоод технологийг мэдэхгүй, өмнө нь эхлүүлсэн хүмүүсийн сайн үр дүнг ашиглаж байна.

-Төсөв тэлэхийн хэрээр эдийн засгийн үр өгөөж иргэд, өрх гэрийн үүд хаалгаар орж өгөөж нь  нэмэгдэхгүй, ажилгүйдэл, ядуурлын хэмжээ буурахгүй байгаа шалтгаан юу байна вэ?

– Төрийн хамгийн чухал үүрэг бол инфляцийг нэг түвшинд барих буюу төгрөгийн ханшийг бууруулахгүй байх үйл явц. Гэтэл 2012 оноос хойш аль ч эрх барьж байгаа нам эвслүүд нэг буруу зам руу орсон нь том дүнтэй зээл бондын өр бий болгож, өөрсдөө ажлаа хийхээс илүү гаднын бэлэн мөнгөн дээр тоглох үйл явц хавтгайрсан. Үүнээс ямар үр дүн гарсан гэхээр Монголын зах зээл рүү 500 сая ам.доллар оруулах, гаргахын хооронд мөнгөний ханш асар их унаж байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг авч байхад Монголын зах зээлээс 430 гаруй сая ам.доллар гарсан. Гэхдээ үүнээс 20 хоногийн дараа мөнгөний ханш 20 орчим хувиар унасан. Н.Алтанхуягийн Засгийн газар 2.7 их наяд төгрөг хэвлэх үед 9 сард мөнгөний ханш 40 хувиар унасан. Саяхны жишээ гэхэд малчдын хоршоо нэрийн дор 500 тэрбум төгрөг хэвлэхэд өнөөдрийн төгрөгийн ханшийн гол уналт уг шийдвэрээс хамаарч байна. Энэ мэтчилэн эрх мэдэлтнүүд хэдэн арван сая ам.долларыг дур мэдэн зах зээлээс гаргах үед төгрөгийн ханш түүнийг дагаад унаж байна.

Их хэмжээний мөнгөний хөдөлгөөнийг хийхдээ мэргэжлийн хүмүүс мэргэжлийн байдлаар хандахгүй бол төлөөсийг нь  татвар төлөгчид, иргэд төлдөг. Цалин нэмэгдсэн ч үнэгүй, хадгаламж ч үнэгүй болно.

Тэр хэрээрээ эрх мэдэлтнүүдийн хийсэн томилгооны горыг жирийн иргэд, татвар төлөгчид төлдөг. Тийм учраас эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэрээр гарах мөнгөний хяналтыг хянаж байх ёстой. Үүнийг хянахгүй бол эдийн засгийн аймшигтай дүр төрх рүү хүргэдэг гэдгийг сүүлийн жилүүдэд харж байна. Ирэх оны төсвийн тухайд 2016,1017,2018,2019 онд зарцуулсан бүх төсвийн хэмжээг ирэх ганцхан жилд зарцуулах гэж байна.  Ийм хэмжээний зарцуулалтын зарлагыг зоригтой, бардам оруулж ирж байгаагийн шалтгаан бол хамтарсан Засгийн газар байгуулсанд байна. Угтаа УИХ дээр бол намууд хамтраагүй шүү дээ. Намуудаас тодорхой хэдхэн хүнийг л Засгийн газарт урьсан. Энэ бол түр зуур гал унтраах бас дээр нь намуудын төлөөллийг өөртөө нэгтгэсэн, бизнес эрхлэгчид, хөдөлмөр эрхлэгчид, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөллийг өөртөө нэгтгэчихсэн учраас “Хэн миний өөдөөс дугарах вэ” гэдэг хэт бардам байдлын илрэл болж байна.

МАН-ЫН ДАРААГИЙН ЗАЛЬ БОЛ АЧААНЫ ХҮНДИЙГ АН-Д ҮҮРҮҮЛСЭН

-Иргэдийн хувьд 2024 оны сонгуулийн үр дүнгээс нэлээд өөрчлөлт, шинэчлэл хүлээсэн. Эргээд харахад иргэдийн сонголтын дараа хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь төрд хяналт дутагдах үйл явц өрнөж байна гэж иргэд шүүмжилж байна. Тогтолцооны өөрчлөлт хэр бай-гаа онов?

-УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосноор МАН 63 суудлаа 68 л болгосон шүү дээ. Иргэд өөрчлөлт хийх хэмжээний сонголт хийгээгүй. Үлдсэн 58 суудлыг сөрөг хүчин намуудад өгсөн. Энэ бол сүүлийн 8 жил хяналтгүй байсан нийтийн санхүү, мөнгөний зарцуулалтыг хянаад өгөөч гэсэн сонголтыг ард түмэн хийсэн. Харамсалтай нь иргэдийн сонголтыг уландаа гишгэж сөрөг хүчин хийх намууд эрх баригч намын өвөрт гүйгээд орчихсон.

УИХ дээр бантан болж байна. Энэ бол МАН-ын заль. МАН-ын УИХ-ын 126 гишүүн дотор авсан гишүүдийн тоо, бяр чадлыг харахад сул байгаа учраас сөрөг хүчнүүдээ өвөртөө авсан. Энэ заль  Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн тухайд Ч.Номин сайдыг золиосонд явуулах магадлалтай байна. Энэ бол цаанаасаа зурагдсан тоглолт. Харин дараа жилийн төсөв батлагдах үед хамтарсан намуудаасаа нэгийг нь Засгийн газраасаа гаргана. Гэх мэтчилэн нийтийн анхаарлыг сарниулах хурган заль, тоглолт хийж байна. Зарим гишүүдийн гаргаж байгаа зарчмын санал зөв шүү дээ. Сонгуулийн өмнө Засгийн газар байгуулсан гурван намуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан, амласан амлалтдаа байхыг шаардаж байгаа нь зөв. Дээрээс нь МАН-ын дараагийн заль бол ачааны хүндийг АН-д үүрүүлсэн. Хамгийн хэл амьтай салбарын сайд нарыг АН-аас томилоод өөрсдөө хамгийн их мөнгө эргэлдүүлдэг, угаадаг салбаруудаа авч үлдсэн. Жилийн дараа Д.Бямбасүрэн гуайн үеийн Засгийн газрын үед тоглогдсон тоглолт давтана. Тэр үед 1990-ээд оны реформыг хийхэд МАХН-аас АН-ын залуучуудыг эвсэлийн Засгийн газарт урьж оролцуулсан. Тухайн үеийн АН-ын залуучууд гол ачааллыг нь үүрсэн. МАХН хийгээгүй. Эцэст нь юу болсон гэхээр реформ хийснийхээ төлөө АН улстөрийн золиосонд өртсөн.

Яг үүнтэй ижил өнөөдөр МАН-ын найман жилийн лай ланчинг АН-ын залуучууд үүрч, жилийн дараа Засгийн газраасаа нэр хоч өгөөд,  хөөж гаргана. Гэхдээ реформын үр дүнг МАН дараагийн сонгуульдаа ашиглана.

МАН-ын хувьд 68 гэдэг маш эмзэг тоо. Энэ жилийн сонгуулийн үр дүн Ерөнхийлөгчийн институцийг хүчтэй болгосон. Өнөөдөр бүх зүйл Ерөнхийлөгчийн эрхшээлд байгаа учраас улсын төсөвт хориг тавих эрх нь бий. Ерөнхийлөгчийн институт зөв ажиллаж чадвал тэнцвэр нь алдагдсан зүйлс тэнцвэржинэ. Гэтэл энэ эрх мэдлээ ашиглаж чадахгүй эмзэг тоон дээр тоглолт хийдэг хүмүүс ч байсан. Тухайлбал, Ерөнхий сайдыг батламжлахгүй 7 удаа буцаадаг гэх мэт… Гэхдээ одоо ийм арга барил хоцрогдсон. Одоо тун удахгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал хөндөгдөж одоогийн байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах зүйл заалт оруулж ирж батална. Энэ өөрчлөлтийг баталсны дараа Засгийн газарт хамтарсан намуудын хэрэг нь дуусна. Хамтарсан Засгийн газрууд жил гаруйн настай байсан. МАН-аас Засгийн газраа жаахан удаан тогтоохыг хүссэн учраас хамтарсан. Түүнээс биш хамтдаа хийж бүтээхийн тулд хамтраагүй. МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд АН-ын гишүүд нойр хоолгүй ажиллаж байна. МАН-ынхан өрөмтэй салбаруудаа авчихсан учраас хумсыг нь тэдэнд долоолгоно.

Яг үнэндээ УИХ дээр АН, ХҮН сөрөг хүчнээ хий. Эдгээр намуудаас Засгийн газарт ганц нэгхэн л хүн л урьсан төдий зүйл. Өнгөрсөн гучин жилд өрнөсөн шатрын тоглолтыг АН одоо болтол мэдрэхгүй байгааг гайхаж байна.

Хэдийгээр би МАН-ын гишүүн ч гэсэн эцсийн дүндээ нам гэдэг бол нийтийн сайн сайхны төлөө ажиллах бүлэг хүмүүс. Гэтэл энэ үндсэн зарчмаараа ажиллахгүй байна. МАН 100 жилийн түүхтэй. Гэтэл 98 жил нь коммунист үзэл санаа тээсэн мөртлөө  хоёр жилийн өмнө социолдемикрот үзэл санаа руу шилжсэн. Хэрэв үзэл бодлоо өөрчилж байгаа юм бол намаа шинэчлэн байгуулах ёстой. Шинэ үзэл бодол дээрээ тулгуурлаж намынхаа  институтийг бүрдүүлэх ёстой. Гэтэл МАН-ыг төлөөлж 150 хүн цуглаад өөр үзэл бодол зээлж авч байвал тарах ёстой. Үзэл бодолгүй, зарчимгүй, массын бөөгнөрөл бий болох нь нийгэм, улс орон, эдийн засагтаа аюултай. Иргэдийн эвлэлдэн нэгдэх нь Үндсэн хуульд заасан эрх. Ардчилсан улс Үндсэн хуулиараа энэ нэгдлийг дандаа хамгаалж байдаг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

82 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 202.126.90.189

Ярьж бга зүйл нь бол үнэн гэхдээ энэ нөхөр өөрөө тийм ч шударга мундаг этгээд биш. Ил тодын гэх алдарт хуулийг санаачлахыг гол уриалагчдын нэг. Ашиг хонжоо хайж л хутган үймүүлж дараагийн ээлжинд багтах санаатай л байгаа, ийм нөхдүүдэд хууртах хэрэггүй дээ. Анх гарч ирэхдээ НӨАТ эсэргүүцэн их ярьж олоноо танигдсан гэвч ЕС-ын зөвлөх, Худалдаа АҮТ-ын тэргүүн болоод харин бүүр таг болсон. МАН-ыг байнга муулдаг шүүмжилдэг байсан ч Батзандан , Магнай нар АН рүү гүйхэд мань эр МАН-д орсон байдаг.

Avatar

зочин 2024-11-11 103.57.93.35

Бусдыг муулж гүтгэх нь энэ хүнд яг таарсан ажил Өөр чадах зүйл энэ нөхөрт байхгүй Хоёр нүүртэй бусадтай таарч тохирдоггүй санаа сэтгэл нийлж ажиллах чадваргүй бололтой юм

Avatar

Нэргүй 2024-11-11 103.212.162.186

Хусам олдож байвал баярла АН-ынхан. Шударга царайлсан хоёр нүүр минь дуугүй байвал, яана

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.182.197

ХОЁР НҮҮРТ ХАМГИЙН ХӨГИЙН БӨГӨӨД ХОГИЙН ШААР БОЛ ЭНЭ ХАМИЛОН ЦАРАЙТ АРХИЧИН Б.ЛХАГВАЖАВ ЮМ ДАА. 40 ИХ НАЯДЫГ ИДЭЖ УУСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ДЭЭГҮҮР ДООГУУРГҮЙ ГҮЙЖ, БӨГСИЙГ ДОЛООЖ ДОЛООЖ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТЛАХАД ОРОЙЛОН ОРОЛЦСОН ХУЛГАЙЧ. ШАНД НЬ Ч ИХ ХӨЛЖСӨН ЛУЙВАРЧИН. ЭНЭ ШААР ХЭЗИЙ БАЙТЛАА АН-Д ХАЙР ЗАРЛАДАГ БОЛЧИХСОН МЕЛАНХОЛИК ВЭ.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.126.90.156

Зөв дуугардаг цөөхөөн хүний нэг

Avatar

Зочин 2024-11-11 76.220.74.140

Төсөвийг хэмнэж зөв зүйтэй зарцуулах гэдэг бол мэдээжийн асуудал. Мөнгөний асуудалд ч бүгдээрээ л идэвхитэй оролцох юм. Бодлого боловсруулж зөв менежмент хийж байгаа 1 ч түшээд алга.

Avatar

Нэргүй 2024-11-11 178.174.229.45

ZUV HELJEE SAIN EDIIN ZASAGCH GAIGUI ZUV YUM IH HELDEG DAANCH ARDIIN NAMIIHAN GJ ALVIN CHUTGURUUD MUU MUUHAIGIIN TUIL BOLSON ARGA ZALITAI BOLOHOOR HEN CH YU CH HELEED NEMERGUI USTGAH NHTEI ENE ARDIIN NAMIIG . TER ERUNHII SAID GJ ESTOI MALAAS DOR AMITAN BNA HAR MUU YILENDEE SAIN BOLOVSROL BHGUI MEDLEG BHGUI HUDALCH

Avatar

S 2024-11-11 139.5.216.92

ANUSN80955877

Avatar

Буруу Тогтолцоо 2024-11-11 202.126.89.248

Монголд Улс Төрийн Тогтолцооны АЛДАА ЗАВХРАЛ 2000 оноос эхэлсэн. Тэр цагаас ТӨР засагт ОЛИГГҮЙ МУУ Бүхэн Шургалж энэ улсыг ДЭЭРЭЭС НЬ ДООШ САМАРСААР бна даа…

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.186.147

Монгол орныг АН л сүйрүүлдэг Эдийн засгийг унагаж төрийн данс улайлгаж,гадаад өр зээлэнд шигдүүлж,нийгмийн хөрөнгийг идэж уудаг,Ардчилал гэх луйврын ажиллагааны дараа л эдний хэдэн луйварчид цүдийж эхлэсэн,Тэдний дундаас анхны хөрөнгөтнүүд маш богино хугацаанд үүсч буй болсон, Үүнээс хойш 30 гаруй жил иргэдийн хөдөлмөрийг шулж таргалж байна, Манай бараг бүх баялаг эдний гарт орлоо ,Шунал нь улам өсч, иргэдийг хуурч мэхлэн,эх оронч хүмүүс болж жүжиглэн,төрийн эрх рүү мацсаар байна

Avatar

Зочин 2024-11-11 202.126.90.250

Тэнэг МАН шарын долоогч, шизо солиорол

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

Эд нарын сүйрүүлсэн орныг МАН-ын нөхөд л татаж босгодог, Үүний дүнд бид ковид болон бусад хүндрэлийг харьцангуй хохирол багатай, даван туулж эдийн засаг бизнесээ сэргээсэн,Иргэдийн амьдралыг хэвийн болгох бүхий л боломжийг ажигласан,Хятадын хил нээгдэх хүртэл манайх ямар хүнд байсныг сана,,Одоо экспортоо эрс нэмэгдүүлж,төсөвөө өсгөлөө, Дараа онд эдийн засгаа 8 хувь өсгөн,ДНБ-нийг 95 их наядад хүргэх,экспортоо 18.8 ,импортоо 13.9 тэрбум доллароор нэмэх том зорилт тавиад ажиллаж байна,Дэмж,

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

Манайд хүндрэлүүд цөөнгүй бий, Эрчим хүчний алдагдал,эрүүл мэнд,нийгмийн даатгалын өр гээд нийлээд зүйлийг дурьдаж болох юм байна, Эд нь өргөс авах шиг хялбар зүйл биш бололтой, 2025 оны зорилтыг хэрэгжүүлж мего төслүүдээ зохих хэмжээгээр урагшлуулах нь л эдгээр хүндрэлийг давах суурь нөхцөл нь болно гэж мэддэг чаддаг хүмүүс хэлж байна, Хэт улс төржиж ,хувийн бодож, улс орноо бүү нураагаарай,

Avatar

Нэргүй 2024-11-11 103.212.118.48

УИХ гэх институтыг бүрдүүлж
байгаа 126 мэдлэг чадвар хомс
намын дэмжилгээр орж ирсэн
нам, улс төрчдын дохио зангаагаар
хөдөлж ярьдаг нөхдүүд төсвийн
ойлголт мэдлэггүй нь олон бий!!!
ААН – н татвар утгаа алдаж дээд
цэгийг давчихсан …Ёстой зуудаг
ноход шиг хэдэн татварын байцаагч үйлийг нь үзэж ухаж төнхөж байгаад олсон хэдийг нь ДАС хааж дарамталж
байгаад хуу хамна өөртөө наахаа тэд
мартахгүй!!! Одоо энэ байдлаар тэд СӨХӨРЛӨӨ! АН бол сэххээс өнгөрсөн юун өрөм хусам долоож байгаа нь их
юм.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.189.149

Улстөрчид ухаантай хүмүүсээр даалгаж, тэжээлгэх гээд байдаг.

Avatar

иргэн 2024-11-11 62.55.205.86

МАН тарах ёстой гэдэгтэй санал нэг байна, Хүүк тэргүүтэй капиталист хөрөнгөтэй бүлэглэлийн бүтэц болсон. Одоо ерөөсөө л шинэчлэн байгуулах хэрэгтэй. Ус тосоороо ялгарах хэрэгтэй. 1990 оноос хойш о бужигнуулсан хөгшин улс төрч, хор найруулахаас өөр бодлогогүй, толгойгүй хүнээс салах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.182.191

та нар хувиа бодсон бизнес эрхлэгчид монголд цэцэглэсэн учраас ард иргэд ингэж амьдарч байгаа юм. засгийн газрын бөгсийж долоож амьдардаг хогийн хулгайч захирлууд

Avatar

Гэсгүй 2024-11-11 202.9.40.75

Худалдаад авсан б**********ч намуудыг яаж гусахаа МАН мэдэх нь туйлын зөв. Ийм цөвүүн цагт өрсөлдөгчийнхөө хөнжилд шургалах удирдлагатай АН ХҮН 2 хөөрхий. Үйл нь зөөлөн буух болтугай. Ум мани бадми хум

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.40.119

Энэ сайтад АН-ын эдийн засагчид ярилцлага өгдөг юм. Гэтэл урбанек Лхагважав уригджээ. Одоо намаасаа гараад АН-д орвол УИХ-ын гишүүн болж магадгүй шүү. уул нь тэдэнд их л тал засаж ярилцлага өгсөн байна. Хоёр талд гүйгээд байхаар чинь чамд юу олдох юм бэ. уул нь туйлбартай байх ёстой юм. Ер нь өөрийнхөө ажлаа л мөрөөрөөд хийгээд явбал онигоонд орохгүй нэр хүндэд чинь тустай шүү дээ. Хошин жүжиг тоглохоо одоо болио

Avatar

Иргэн 2024-11-11 66.181.184.73

зссс Даваасүрэн гишүүнтэй 2 ёстой ажилгүй үлдчихээрээ хусмаа чамласан 👶 baby шиг байнга гомдоллож байдаг насанд хүрсэн хүнээр бол өөдгүй зантай хүмүүс бололтойдог!

Avatar

Kca 2024-11-11 202.126.90.207

Гүэй, мөн өөдгүй амьтан шүү. Поп лидер шантаажчин гэжуугаа.

Avatar

Хилчин 2024-11-11 192.82.65.103

Иймэрхүү тодорхой биш юм ярьж байхаар сэтгэлгээгээ өөрчил. Хөгжие гэвэл хамтарч ажиллахаас өөр гарж байхгүй.

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.40

Төрийн албан хаагчдын цалинг 4 их наядаар нэмэгдүүлчихээд түүнээс цааш төсөв тасраад эхэлбэл энэ улс яах вэ. Цалин тэтгэвэр тавих тоолондоо гаднаас зээл, дотоодоос бонд босгож байх уу? Эсвэл бүх иргэдэд зориулж цуглуулсан үндэсний хуримтлалын сангаас зарлагадах юмуу? Ерөөсөө төрийн албан хаагчдын тоог цөөлье. Ядахдаа 220,000-с бууруулж 150,000 дээр аваачъя. Энэ улс төсвийнхнийг тэжээж дийлэхээ байлаа. Цаашид оновч муутай 330 сумын тоог цөөлж 110 болгоё. Төсвийн үрлэгэн байдал багасна.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.55.188.82

бүгд л иднэ ууна гэсэн гишүүдтэй болжээ мэдэхгүй 126 болоод бүр л дордлоо яана даа

Avatar

Лхагважав аа, жаахан юм унш 2024-11-11 103.57.93.34

Жаахан унш, тэгээд тогтсон үзэл баримтлалтай бол. Тэгэхгүй бол нэг бодлын баруун үзэл зөв, нөгөө бодлын зүүн үзэл зөв, нэг асуудал дээр социалистууд зөв, нөгөө асуудал дээр либералууд зөв юм шиг санагдаад байгаа биз дээ. Тэгээд жаахан холион бантан болсон байр суурь бариад. Энэ олон хүн дотор чиний оюун санааг таньж буй хүн байлгүй яахав, ТВ-ээр ярьдагыг чинь сонсоод бүгд гайхаж бишрэхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2024-11-11 59.153.112.157

концепц, социал-демократ гээд зөв бичээч ээ

Avatar

шаабар 2024-11-11 66.181.189.190

Маш зөв. Лхагважавыг бүрэн дэмжиж байна. Гагцхүү хэрхэн дэмжиж байгаагаа илэрхийлэх боломж хаагдчихаж. Хэвлэлмэдээллийн салбөарууд бүгд хаалтын гэрээ хийчихэж. Засгийн эсрэг үг дугарвал амыг нь хаадаг. хурлыг нь бойкотолдог болчихож. АН засгаас гарч сөрөг хүчний үүргээ биелеелэх ёстой. Өрсөлдөгч хоёр гол намын нэгнийх нь дарга нөгөөх даргынхаа цүнх баригч байж яагаад ч болохгүй. Даргыгаа шүүмжилж алдааг нь хэлж чадах уу . АН -бн дарга нар яагаад иймхэн юмыг ойлгохгүй байна вэ. Эсвэл ….

Avatar

дорж 2024-11-11 202.131.251.130

Ардын нам энэ мэргэн жараахайгаа ашиглаачээ. гомдож цөхөрч гүйцлээ хөөрхий. энэ муу Лхагважавт ядаж агентлагийн дэд дарга ч гэсэн албан тушаал өгөөсэй билээ.Шудрага үнэний туйл царайлаад үхлээ шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.47.15

Энэ хүн АН-аас МАН-д тавьсан БЭТ. Үүнийг нь МАН-хан мэддэг учираас түүнийг юунд ч оруулдаггүй юм. Энэ нөхөр МАН-аас гарахгүй байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.187.17

АН ын өлөнгүүд арай л өлөн үү гэгчээр л

Avatar

Үнэн 2024-11-11 202.179.22.28

анх энэ хүн татварын хөнгөлөлтүүдийг ил болгож байсан. Яаг үнэнийг бодитоор ярьж бна. МАНАН хувийн хэвшлийг дэмжинэ гэх боловч хаана ашиг харагдана бизнесийг нь булаасан олон жишээ бий. Үнэнээс бүү ай. МАН-д зөв хүмүүс байдаг тэдэнд юун албан тушаал үнхэлцгээ хагартал айдгийн.

Avatar

zochin 2024-11-11 202.9.41.115

Энэ гөлөг МАН-д элсээд УИХ-д үзээд ялагдачихаад МАН-хан албан тушаалл өгөхгүй болохоор бүр боож үхэхэд бор шидмэс дутуу гэдэг болж бгаа юм даа. Иймэрхүү төрийн хутгуур, түмний шившиг юмнуудаас аль ч нам хол хөндий байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.183.245

Жинхэнэ төрийн хутгуурдаа. Дунд нь яс хаяж АН-ыг хатгаж өдөөн турхирч байгаа ухаантай.

Avatar

Дэл 2024-11-11 202.55.188.98

наад гөлөг чинь ардын намын нөхөр шүү хувь олдоогүй юм шиг байна

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.168.8

Боловсролын зээлийн сангаас зээлсэн мөнгөө өгөөч, тэгээд дараа нь олон юм ярь даа, ичиж амьдар

Avatar

Ард 2024-11-11 49.0.139.148

АН-аас хясан яс авах гээд ухаанаа авдав, манай хөрөнгөтнүүд гэж нэг ийм улс, адийн засагч гэнэ ээ…

Avatar

Нэргүй 2024-11-11 202.126.90.139

Хөгжлийн банкнаас хулгай хийсэн мөнгөө өгөөчээ урбанек луйварчин минь, ялгаагүй адилхан луйварчин шүү чи нээрээ

Avatar

х 2024-11-11 66.181.186.45

Төрийн хутгуур.

Avatar

зочин 2024-11-11 66.181.184.232

АН ядуурлаас гаргана гэж итгэл дүүрэн ард түмэн дэмжсэн гэтэл тэгээгүй амин хувийн харлаган бодлого явуулж өөрсдөд ашигтай үйлдвэр уурхайг хувьчлан авч гадныханд эзэмшүүлэн хувь хүртэн баяжиж хөрөгөжсэн Ард иргэд хоосон ядуу Эрдэнэт Таван толгой хоёр цалин тэтгэвэр өгч тэжээж байгаа энэ хоёр үйлдвэрт АН шунаж байгаа шүү

Avatar

Зочин 2024-11-11 59.153.112.157

УрбанеКийн ЛХАГВАЖАВЫН АМНААС ӨӨДТЭЙ ҮГ ГАРАХГҮЙ, МУУ ЭНЕРГИТЭЙ ХҮН. Гэхдээ ийм зан араншинтай хүний үгэн дотор ӨӨРИЙН ЧИНЬ ДУТАГДАЛ байдгийг санаж ажилдаа тусгах хэрэгтэй гэж социализмын үед үздэг байсан юм.ХҮНИЙ МУУГ ЭРДЭГ ХҮН ӨӨРИЙН ЧИНЬ ДУТАГДЛЫГ ЧАМААС ИЛҮҮ ОЛООД ХАРЧИХСАН байдаг тул ажилдаа тусга гэдэг байв

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.160.81

Энэ өөдтөй эр бишээ ашиг харсан хутгуур

Avatar

хүннү 2024-11-11 202.179.27.113

2012-2016 онд АН засаглаж Сайханбилэг та хоёрын НӨТ-ын систем нь зөв боловч маш том алдаа хийсэн. НӨТ-г 10 биш 2 хувь болгож НӨТ-ын босгогүй болгох байсан юм. Одоо энэ 20 хувь чинь ААН-үүдийг сөхрүүлдэг, иргэдийн халаас суйлж байна. Хэдэн бүртгэлтэй ААН-үүдээ ноолсон НӨТ болсон. Гэтэл хувиар халтуур хийдэг жодооч нар, валютын ченжүүд, барилгын материалбн худалдаа эрхлэгчидийн 90 хувь нь татвар төлдөггүй. Жич: 120 саяын барилгын материал худалдан авч байшин барьсан хүнд 20 сая нь НӨТ өгсөн,

Avatar

зочин 2024-11-11 202.126.89.168

Энэ Лхагважав чинь харин яг л эдийн замагч хүн шиг их л зөв ярьсан байна

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

АН-ын сүйрүүлсэн монгол орныг МАН л өөд татаж хөл дээр нь босгосон, Ковид зэрэг асар хүнд бэхшээлээс хохирол багатай гаргасан, Сүүлийн үед МАН-ын нөхдийн зүтгэлийн дүнд экспорт өсч,төсөв нэмэгдэн, иргэдийн амьдрал сайжирсан, Хятадын хил нээгдэх хүртэл манай орон ямар хүнд байсныг сана,Манай орны амжилт сөрөг хүчний дургүйг их хүргэж байх шиг байна,Тэд атаархаж байна МАН-ын нөхдийн хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэж нэр төрийг нь бузарлах,төрийн эрхийг муу аргаар булаах оролдлого л хийж байна

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.40.145

Төр солигдоход банкир Жаргалсайхан та 2-ыг засагт "зөвлөх"-р урина аа.

Avatar

иргэн 2024-11-11 66.181.181.235

зөв Польшид сурсан хүн Зөв.ыодолтой хүн Польш соц үеийн бүх үзэл суртал бэлэг тэмдгийг хориглож коммунист намаа хориглосон Монголд МАХН г тарааж хориглох ёстой байсан юм Одоо энэ нам мафи болсон Гэхдээ энд хуурагдддаг АН гэх цөөвөр чононууд байгаад асуудал байна

Avatar

Уншигч 2024-11-11 202.9.47.31

Манайхан зөв үг хэлсэн хүнийгнугачин дарахдаа тун гаргуун.

Avatar

з 2024-11-11 202.126.89.225

тэр НӨАТ-н машинаа устгаач. аж ахуй эрхлэгчдийг шулан мөлжих хэрэгсэл нэвтрүүлсэн этгээд.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.40.119

Энэ хүн угаасаа л АН-ын хүн байсан. МАН-д тагнуул хийх дотроосо нь хорлох ийм л бодлоготой бас даалгавартай МАН-д гишүүнээр элссэн болох нь хэлж ярьж байгаа үйлдэл богоноос нь харагддаг. АН-ыг бол огт муулж буруутгаж байгаагүй. Харин ч АН-ын гишүүдэд өрөм өгсөнгүй гээд тэдний өмнөөс гомдоллоод байгаа биздээ. Хамтраад явж байгаа хоёр намын хооронд яс хаяж хагарлдаанд энэ хүн уриалж байна. Улс төрийн тогтворгүй байдал энэ мэт улс төрчдөд л хэрэгтэй. Бид хүсэхгүй байна. Одоо болноо

Avatar

Нэргүй 2024-11-11 202.179.27.113

Үнэн хэллээ. АН-ын хүн л дээ. МАН-аас гарахгүй дотор нь яс хаях үүрэгтэй тагнуул. МАН үүнийг нь мэдээд өөд нь гаргахгүй байгаа юм. Саяын сонгуулиар жагсаалтанд оруулж болох л байсан.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.13

Энэ Нэргүй бол ДоЯ-ны үлдэгдэл сүнс бна, дандаа хардаж сэрдэж, мөрдөж мөшгиж байдаг !!! Ер нь хуучны НАХЯ-ны системд ажиллаж бсан ноходын тэтгэвэрийг тэглэх ёстой байсымаа ! Европын соц орнууд тийм ноходын тэтгэвэрий г тэглээд Герман зэрэг орон тэднийг бүр шоронд хийсэн ш дээ, тэгээд тэнд ардчилал амжилттай хөгжиж бна шүү!!!

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.13

Лаа лаа

Avatar

Нэргүй 2024-11-11 85.163.127.116

Ene balai ardiin namiix. Namiin esreg pop pop ium yariad baidag. Shal xudlaa gar. Ardiin namiix ch ium shig , ardchilsan namiix ch ium shig, nam bus ch ium shig, fengsv Ganbaa ch ium shig. Xuviin toglolt xiix durtai nuxur.

Avatar

зочин 2024-11-11 202.131.225.242

2 үзүүртэй зүү шиг юм ярих юм. ААНБ-ын нэр бариад

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.189.185

Энэ чинь асуудал биш болоод удаж байна шүү дээ ккк.

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-11 202.9.46.240

ҮНЭН ДЭЭ МОНГОЛЫН НИЙГЭМД 1990 ОНООС ХОЙШ ОЛОН НАМЫН ТОГТОЛЦООТОЙ ГЭХ БОЛОВЧ АЗИЙН УЛС ОРНЫН ЖИШИГЭЭР НЭГ ТОМ НАМ / Хойд солнгос,, ,манай хөрш хятад ,азийн бусад оронд/ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ.,,,МОНГОЛЧУУД ДАРГА ,,БАС ЭРХ МЭДЭЛД ДУРТАЙ БОЛОХООР ҮНЭН ХЭРЭГТЭЙ ТЭР ТОМ НАМЫГ ТОЙРООД АЛБАН ТУШААЛ ,,,,,ЭРХ МЭДЛЭЭ ХУВААЛЦАЖ ИРСЭНЭЭ МАРТАХ ХЭРЭГҮЙ.,,,ХОЙШИД Ч ТИЙМ БАЙХ БОЛНО .,,,МОНГОЛЧУУД ӨӨРӨӨ ХӨГЖЛИЙГ БИШ ,,,ЭРХ МЭДЭЛ,, ДАРГА УЛСЫГ ШҮТЭДЭГ БОЛОХООР ТЭР.,,,,

Avatar

Нэргүй 2024-11-11 202.131.232.100

Татвар төлөгч хувийн хэвшлийнхэн нь мачийтлаа ажиллаад татвараа төлөөд байдаг… гэтэл Төрийн толгойд гарсан хэд нь тэр татварын мөнгийг нь ёстой баруун солгойгүй дураараа зарцуулж үрэн таран хийж л байдаг, улсаа өрөнд оруулж л байдаг!!! Яах ёстой вэ?!

Avatar

Бат инженер 2024-11-11 202.9.41.93

Монгол улс агуу их удирдагч У. Хүрэлсүхийн сургасан "Чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж байхгүй, зөвхөн төрийн зохицуулалттай эдийн засаг л байдаг" гэсэн суут сургаалийн дагуу мөхлийн зам руугаа явж байна.

Avatar

Нэргүй 2024-11-11 103.71.100.50

Польш Лхагважав зөв дүгнэлт хийж байнаа. Тэр том санхүүч. "Нийтийн санхүү" -ийн талаар Оюунэрдэнэ Жавхлан даваасүрэн ….. нар ярихгүй байгааа нь тэдний хулгай хийх санааг илэрхийлж байгааг ойлголоо. "Нийтийн санхүү" гэх бүлгийг Үндсэн хуульдаа оруулахийн төлөө иргэд анхаарах болжээ.

Avatar

зочин 2024-11-11 202.179.26.167

Энэ нөхөр олон жил албан тушаал мөрөөдөж гүйсэн дээ даанч МАН тоохгүй юм одоо бөөн гомдогч болчихсон орой дээрээ шүтэж явдаг намынхаа эсрэг байнга ярьж шантаажлах болж. Шантааж гэдэг зөвхөн мөнгө авхын тулд биш бас албан тушаалд хүрэх нэг хэрэгсэл болж. Анх Өнөрцэцэг гэх сэтгүүлч шантаажийг баяжих хэрэгсэл болгож байсан бол одоо улам төгөлдөржөөд улс төр, албан тушаалд хүрэх хэрэгсэл болж юм хөгжинөө гэж.

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

АН-ын хулгайчууд төрийн өмч бүрдүүлэхэд чухал үүрэг бүхий ганц Эрдэнэтийн үйлдвэрийг улсын төсвийн мөнгөөр луйвардаж хулгайлж авахыг оролдсоныг сана, Энэ луйварт тэр үед ерөнхийлөгч Элбэгдорж оролцсон ч гэж ярьдаг, Хувьд аваад төсөвт оруулах мөнгийг 3 дахин багасгаж идэж эхлэсэн.Харин МАН-ын нөхөд тэмцэж байж энэ үйлдвэрийг буцааж улсынх болгон,энэ үйлдвэрээс төсөвт оруулах мөнгийг 4 дахин өсгөж ковидын хүнд үед иргэдийн цахилгаан дулааны үнийг улс хариуцан амьдралыг нь хөнгөлсөн

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

Гэтэл энэ луйварчид одоо бусдыг гүтгээд, ард иргэдиийн төлөө санаа тавьдаг мундаг эх оронч дүр эсгэн жүжиглээд явж байна,Төрийн эрх авахын тулд ямар ч бузар үйлдэл хийхээс буцахгүй болжээ

Avatar

Ёстой барьцгүй нөхөр 2024-11-11 202.126.90.136

Энэ үзэл бодол нь төлөвшөөгүй учраас барьцгүй нөхөр дөө. Нэг хэсэг МАН-д элсээд харайлгаж явсан. Одоо… Бас либертари үзэлд нэлээд дургүй байсан, одоо болсон чинь "төрийн оролцсон бүхэн дампуурдаг" гээд либертари ишлэл хэлж байх юм. Монголчууд ухаанаараа ойлгочих юмыг заавал бие махбодоороо үзэж байж ойлгохчоо болох юм

Avatar

Даваа 2024-11-11 66.181.183.203

ярилцлаганд авах зүйл байгаа ч яг манай тамын тогооны үлгэр л харагдаж байна. Бидний өөдлөхгүй байгаа шалтгаан бол хоорондоо эвдрэлцдэг, дунд яс хаядаг, өөдтэй яваа нэгнээ татаж унагадаг явдал шүү дээ, арай гэж хамтраад улс орныхоо төлөө ажиллаж эхэлж байгаа намуудын дунд яс шидсэн, үл итгэлцэл бий болгох гэсэн л өөдгүй ярилцлага байна даа

Avatar

Шантааэ 2024-11-11 66.181.186.78

энүүнд олигтой юм аисуулаагүй болтой

Avatar

И 2024-11-11 103.168.34.211

Энэ ЗГ-г унагааж МАН дангаараа ЗГ байгуулах хэрэгтэй. Хамтана гэдэг хяналтгүй хулгай, яг энэ төсөв шиг. АН юун өлөн юм? ХҮН ч яахав МАН л гэсэн үг. Яг ижил.

Avatar

зочин 2024-11-11 66.181.186.147

Танай АН төр барьж байхдаа юу хийлээ, Эдийн засгийг сүйрүүлж, төрийн данс улайлгаж,гадаадын үлэмж өрд оруулж,нийгмийн өмчийг хагартлаа цусалсан, Хууль хяналтын байгуулгуудыг ёстой өвөртөө оруулж,өөрийн өмч мэт болгож байгаад бараг ил идэж уусан,Иймээс л та нарыг иргэд төрөөс зайлуулсан, МАН төрд гарч сүйрсэн эдийн засаг,бизнесээ босгов,Ковид зэрэг олон бэрхшээлийг давав, Экспортоо өсгөж,төсвөө тэлж,иргэдийн амьдрал дээшилсэн нь МАН-ын нөхдийн зүтгэлийн үр дүн, АН-д энэ нөхөр шиг урвагчид байдаг

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.176.159

ЭРДЭНЭТ ЭРДНЭС ТАВАН ТОЛГОИГ ДАМПУРЛАС ТӨР АВАРСАН ЛАЛРА

Avatar

Иргэн 2024-11-11 66.181.178.75

Бүгдээрээ албан тушаалын төлөө гарч ирсэн нь мэдэгдэж байгаа юм даа. Үхэлдээд албан л яриад байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.176.14

hezeech heregjih bolomjgui usnii tusul hariutsuultsan bsan kk

Avatar

ЗОЧИН 2024-11-11 66.181.177.199

…..сайхан туух юмаа..!!! Төрөөсөө илүү баячууд танай АН-аас л гарсан биз дээ!! Ер нь хувьд авч өөдлөх гэсээр байгаад 34 жилд төрсөн тэрбумтангуудаас ТҮМЭНДЭЭ үзүүлсэн нэмэр юу бнаа??Та нар ч аливаад хожуу гарч түрүүлж дуугардаг шүү дээ…Төр +түмэн олон л нэгдэхгүй юм бол ХУВИЙНХАН Ч ГАДНЫХАНТАЙ НИЙЛЭЭД зуслаад дуусах бололтой…тийм санаагаар гаднаас ЭБЭ ах нь месеж явуулдаг учир түиэний өмнө ТӨРИЙГ буруутгах аяястай зүйл чамаас эхлээд их "БУРДАГ" бололтой…

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.40

Төрийн албан хаагчдын цалинг 4 их наядаар нэмэгдүүлчихээд түүнээс цааш төсөв тасраад эхэлбэл энэ улс яах вэ. Цалин тэтгэвэр тавих тоолондоо гаднаас зээл, дотоодоос бонд босгож байх уу? Эсвэл бүх иргэдэд зориулж цуглуулсан үндэсний хуримтлалын сангаас зарлагадах юмуу? Ерөөсөө төрийн албан хаагчдын тоог цөөлье. Ядахдаа 220,000-с бууруулж 150,000 дээр аваачъя. Энэ улс төсвийнхнийг тэжээж дийлэхээ байлаа. Цаашид оновч муутай 330 сумын тоог цөөлж 110 болгоё. Төсвийн үрлэгэн байдал багасна.

Avatar

Зочин 2024-11-11 122.201.31.40

Монгол улсын 2025 оны төсвийн нийт зардал 35 их наяд 800 тэрбум төгрөг. Бараг 36 их наяд болж байна. Харин нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөг. Засгийн газрын урсгал зардалд хуваарилсан мөнгө нь 26 их наяд 510 тэрбум төгрөг. 5.3 их наяд төгрөгөөр байшин барилга барина. Түшээд, цавчаачид өөрсдийнхөө халаасны, хамаарал бүхий хувийн компаниуддаа татаас хэлбэрээр 1 их наяд төгрөг олгоно. Малчдын зээлэнд 500 тэрбумыг цацна. Гадаад томилолт, тавилга худалдаж авах, машин унааны зард

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.40

алд 1.3 их наядыг зарцуулна. Төрийнхний шүү. Ерөнхийдөө ковидын өмнө ба хойно, сонгуулийн өмнө ба хойно зардлууд яаж нэмэгдсэнийг сонирхоё. Ман амлалтдаа хүрж үү. Шүлс нь хатаагүй байгааг сануулах юун. 2019 онд Монгол улсын төсвийн нийт зардал 11 их наяд бөгөөд 700 тэрбум төгрөг байв. Засгийн газрын урсгал зардал 8 трилион 200 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл 2025 онд харгалзан эдгээр үзүүлэлтүүд 36 их наяд ба 26 их наяд болж өсөх нь ээ. Хэд дахин өссөн байна вэ? Төрийн албан хаагчдын цалин сонгуули

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.40

йн өмнөх жилд 2.3 их наяд төгрөг байжээ. Гэтэл энэ үзүүлэлт 2025 онд 6.4 их наяд болж нэмэгдэхээр тусгасан байна. Зөвхөн энэ зардлыг тэвчвэл бүхэл бүтэн 4 их наяд төгрөг суллагдах нь. Хаана байна аа, нөгөө амлаад байсан нь? Төрийн албан хаагчдыг цомхотгоно. Данхар бүтцийг багасгана. Гээд байсан чинь бүр улам нэмэгдцэн явж байдаг. Ерөөсөө эдийн засгийн хамаг өсөлтийг энэ хэдэн төрийн албан хаагч залгих нь байна. Төрийнхий гадаад дотоод томилолт дангаараа 28 тэрбум байснаа 25 онд 111 тэрбум болно.

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.40

Гэтэл нөгөө талд төрөөс иргэд, Аан-н бөгсийг хэрхэн ухаж байгаа талаар бас нэг үзүүлэлт байна. 2019 оны байдлаар Монгол улс бүх төрлийн тавараар 10 их наяд орчим төгрөгийг хуримтлуулж байж. Харин 2025 онд энэ үзүүлэлт 32 их наяд төгрөг болно. Мэдээж энд төрийн өмчийн компаниуд ч орно. Нөгөө хэдэн акулууд ч голыг нь бүрдүүлнэ. Гэхдээ л та бидний цалин орлого энэ хэдэн жилд яаж нэмэгдсэн бэ? Юмны үнэ яаж өслөө дөө? Тэгэхээр товчдоо 2025 оны төсөвт тавих нэг л шаардлага байна. Хэмнэлт ба таналт!

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.40

Ерөөсөө 2025 оны төсвийг 8 их наядаар бууруулах бодит шаардлага байна. Юун тарифын нэмэгдэл, юун цалин нэмэх, юун Шинэ хөдөө төсөл, юун үнэтэй машины худалдан авалт, юун хиймэл дагуулын 65 тэрбум, юун 18.3 тэрбумаар кино үзэх, юун я***н хүүхэнтэй гадаадад зугаалах. Бас юун 14 мега төсөл вэ. Дээд тал нь 3 байвал их юм. Нэгэнт л иргэдийн бүсийг чангалж буй бол төр ч бас тэлээнийхээ хэлийг ахиулах хэрэгтэй. Үүнийг л иргэд бид Ман-с тууштай шаардах ёстой болоод байна. Сөрөг хүчин гэж байхгүй болсон.

0 3
Avatar

Зочин 2024-11-11 66.181.161.166

хохь нээ чамд ярихаас өөр юу байгаан

Avatar

Нэргүй 2024-11-11 122.201.31.40

Юу хуцаад байгаан чи! Хүн юм чинь ярихгүй яахын. Эсвэл чиний тэр Ман шиг, Оюун-Эрдэнэ шиг шууд үг дуугүй цавчиж байх юмуу!

Avatar

Нэргүй 2024-11-11 103.168.34.162

ӨӨ тэр нь АН д хаваасаг. Мөнхийн шавхрууг нь долоолгохгүй бол зохихгүй нам. Санжын салганасан шар ногоон архичин АН ыг тийм хувь тавилантай болгочихсон юм.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.16

Данхановыг огцруулах хэрэгтэй болно шүү. яасан

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.182.191

Biznes erhlegchid ta nar ene Mongol ulsiin tuluu bish uursdiinhuu tuluu l shantaaj hiideg hogiin har Hulgaichuud bn. Uneheer mongolchuudiin tuluu yum bol garaad jagsaal hiigeech…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж