Хотын дугаарыг "Car plate" платформоор олгоно

Хотын дугаарыг "Car plate" платформоор олгоно

Хотын дугаарыг "Car plate" платформоор олгоно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Тиймээс арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоол хэрэгжиж эхэлсэн. Улаанбаатар хотод байгаа авто замын ачаалалд тохируулан дээрх тоо хэмжээг тогтоосон бөгөөд хэрэв шинээр авто зам тавих, авто замын хүрэлцээг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх тогтоолыг шинэчлэн батлах юм байна.

Ийнхүү сар бүрийн 01-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох аж. Ингэхдээ зарим шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан цахимаар дарааллыг тогтооно. Харин ямар цахим систем ашиглан иргэдийн хүсэлтийг хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад " Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг цахимаар тогтоохдоо E-Mongolia систем ашиглахгүй. Шинэ платформ ашиглана. Программ удахгүй бэлэн болох бөгөөд "Car plate" гэх нэртэй байна" гэдгийг хэллээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 08-наас өмнө импортоор орж ирсэн ч улсын бүртгэлийн дугаараа аваагүй байгаа тээврийн хэрэгслүүд мөн хүсэлтээ өгч, хотын дугаар авахын тулд хүлээх шаардлагатай юм байна.

Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
  3. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
  4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны  зургадугаар сарын 1-ний өдрөөс/
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.

Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.

  • 4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.
  • 4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Арай арай. Танил тал хээл хахууль хардаггүй очерын систем орчинг нь бүрдүүлчихээд энэ Очерлодог системээ зохион байгуул!!! 2024-11-11 64.119.29.129

Ёоо юм болгоныг ингэж ойлгомжгүй, хүлээлттэй болгож яг яах гээд байна аа? Улсад ажиллаж байгаа хэдийгээ хахуулаар тэтгэж баяжуулах арга юм уу? Бусад нь бас амьдрах эрхтэй биз дээ? Хээл хахууль л гаарна биз дээ энэ их хүлээлтээр… Залуу хүмүүс бүр л амьдрахад хэцүү газар ыолж байна даа… Байрны ипотект орох гэж бөөн очер бас бөөн хээл хахууль, одооо бас дугаар дээр очер үүсгэж хээл хахуулийн үүр уурхайг нэгээр нэмэх юм байна л даа…

Avatar

иргэн 2024-11-11 202.72.245.121

17.1дүгээр зүйл.Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл
17.1 .2.Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Яг хэн нь үнэн журам баталсан юм бэ? Хэнийх нь журам хүчин төгөлдөр вэ ?

Avatar

иргэн 2024-11-11 202.72.245.121

171дүгээр зүйл.Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл
171
.1.Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн
дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.
171
.2.Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн
газрын гишүүн батална.
171
.3.Автотээврийн хэрэгслийн

Avatar

ХАХАХА 2024-11-11 202.126.89.151

Бүгд түгжирч аль ч урагшлахгүй ажлаа алдаж байсан аас энэ нь зөв өө. УБ-д амьдармаар байгаа бол машинаа орхиод алхаад яв. Машин унахгүй л бол үхчихгээд байгаа бол тэр хөдөөнөө очиж амьдарцгаа…

Avatar

Иргэн 2024-11-11 202.55.188.107

Нямбаатар л***р үхэж далд ороосой болдог бол хоолойг нь хэрччих юмсан

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.180.89

Latitude:47.9077 (47° 54′ 27.76″ N)

Longitude:106.8832 (106° 52′ 59.66″ E)
skymedia хэрэглэгч таны хаяг ийм илхэн байхад ингэж бичиж байдаг яалтачгүй орк байна даа

Avatar

Иргэн 2024-11-11 66.181.184.216

Зөв шийдвэр гэхдээ энэ дүрэм журам аль 10- жилийн өмнө бэлэн болчихсон байсан МАХН-АН-мафиууд улс төр болгоод хэрэгжүүлэхгүй УБ- хотыг түгжрэлийн УБ- болгосон нь гутамшиг!!! Энд нэг юм ойлгомжгүй бн юу гэлээр баруун хүрдтэй машиныг оочерлож байгаад номер авч болно гээд байгаа юмуу аль эсвэл зүүн жолооны хүрдтэй машинууд орж ирээд байвал хэзээ ч авч чадахгүй юм уу??? Юу гэж ойлгох юм болоо!!! Ямар ганцхан номер байгаад зүүн жолооны хүрдтэй нь авч байгаа биш!!! Энэ олон зүүн баруун бүгд л дараалал

Avatar

Ardchilsan solongos 2024-11-11 45.117.35.18

Hunii undsen huuliar huleesen erhiin esreg ym bolj bn. Mashinaa cholootei zarj hudaldan avj chadahgui bn. Mashin chini monh hereglegddeg zuil bish shuu dee

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.191.201

bitii s***

Avatar

Нэргүй 2024-11-11 202.131.225.242

Улсын дугаарыг хүртэл наймаа панз хулгайн хэрэгсэл болгочих гэж жирийн иргэд амьдархад улам л хэцүү болгож байна шүү.Жирийн ардын хүүхэд машин авч унаж болохгүй улсын дугаарыг нь ямар тодорхойгүй цахим систем ашиглаж өгнө гэнэ. жирийн ардын хүүхэд хувийн суррон скүүтерээ унаж болохгүй зөвхөн эрх баригчдын бизнесийг дэмжиж түрээсийн дугуй скүүтер унана. яана даа энэ лалруудыг болдогсон бол бүгдийг нь украйнд илгээж шарсан мах болгохсон.

Avatar

Зочин 2024-11-11 202.131.230.162

Монгол улс авто машин хэзээ үйлдвэрлэдэг болох вэ? түүнтэй уялдуулж автомашины үйлдвэрлэлийн оныг заавал амьралд ойртох байх. Оноос үл хамаарч жил бүр техникийн үзлэгт орж байгаа. Монгол хүн машин унаг. Шинэ ч бай хуучин ч бай техникийн хувьд бүрэн бол унах эрхийг нээлттэй байлгах нь зүйд нийцнэ. Харин Улаанбаатр хотын хувьд бүсчлэлээс хамаарч замын төлбөр тогтоовол түгжрэл багасах бус уу? Улиралд нийцүүлж бас Улаанбаатар хотын түгжрэл ихтэй замын хэсэгт төлбөрийг ялгавартай тогтоож бас болно.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.40.119

Хуучин машинуудын дугаарыг хураан авч бусад машинд өгвөл бараг 100 мянга болно.Япон машиныг шахах оролдлого хийж байна. Монголчуудад яплн машин хамгийн их тохирно

Avatar

Мөөгий 2024-11-11 202.131.235.36

ЗА НӨГӨӨ АВИЛГАЛ ЭНДЭЭС ЭХЛЭНЭ ДЭЭ: Й МӨН ЭХ ОРОНДОО АМЬДАРАХ ХЭЦҮҮ БОЛОХ НЬ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-11-11 139.5.218.167

CAR PLATE – ер нь Монголд монгол нэртэй юм алга болж байна даа. хотын жорлон хүртэл city toilet. бодвол гадаад хүмүүст л зориулсан эд байдаг байх даа.

Avatar

huz 2024-11-11 122.201.23.66

haha mongotei ni urduur ni orj avah ni dee ard tumenee yalgaj ehellee bayan yaduugaar ni grajgui bol hoishoo suu gene dee haha

Avatar

Нэргүй 2024-11-11 202.131.245.34

хүсэлт гаргасан өдрөөрөө ч юмуу хүсэлт гаргаснаас хойш ойрын 1 цаг ч гэдэг юм уу цаг хугацааны хэмжүүрээр байлгүйдээ.. тэгэхгүй бол энэ шаардлагуудын хамгийн эхнийх нь л ямар ч утгагүй болно.. нэг бол тэр арын шаардлагуд огт хэрэглэгдэхгүй.. энийгээ ойлгож л байдаг байгаа..

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.161.93

2012-onoos KAZAKSTAN ULS RUU MON CH IX MASHIN GARSAN EDGEERIIN DUGAARUUD KAZAKSTAND XOG DEER L XEWTEJ BAIDAG ENE DUGAARUUD ODOO XUCHINTEI L BAIGAA BAIX

Avatar

ХОТЫН ИРГЭН 2024-11-11 203.169.48.150

Баруун зүүн хүрд, хувьдаа зогсоолтой эсэх, өмчлөлдөө өмнө нь тээврийн хэрэгсэлтэй байсан эсэх нь арай л хүний эрхэнд халдсан заалт байна аа. Үйлдвэрлэсэн он ч мөн адил, угаасаа л үйлдвэрлэсэн оноос шалтгаалан онцгой албан татвараа ялвгавартай төлөө л орж ирж байгаа биз дээ. Эсвэл үйлдвэрлэгдээд төдий жил болсон тээврийн хэрэгслийг хил гаалиар оруулахгүй л гэчихгүй юу.
Одоо бөөн АВИЛГА…

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.181.64

h*** muu duraaraa ork huduuguu garch malaa malla

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж