Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл нэмэгдэж буй. Тэр дундаа 0-18 насны хүүхдийн дунд шүдний өвчлөл ихээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2022 оноос эхлэн иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн байдаг. Үүнд 0-18 насны хүүхдүүдийг хамруулж буй. Хүүхдийн эрт илрүүлгээр хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл хамгийн өндөр хувьтай гарсан байна.
Тухайлбал нэг настай хүүхдийн аманд 8-12 шүд байх ёстой бол үүний 50 орчим хувь нь өвчилсөн байжээ.
Мөн 6-12 насанд хүүхдийн шүд солигддог. Гэтэл сүүн шүд унаж байнгын шүдээр солигдох энэ үед арван хүүхэд тутмын долоо нь шүдний өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан байна. 6-12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл 74 хувьтай гарчээ. Уг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний үр дүнгээс хамаарч улсын эмнэлгүүд өндөр настан, жирэмсэн болон 0-18 насны хүүхдээс бусад иргэдэд шүдний эмчилгээг төлбөртэй хийхээр болсон байна.
Тодруулбал, 0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлөх аж.
Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй" гэх заалтуудыг нэмэлтээр тусгасан байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ