Улсын эмнэлгүүд шүд төлбөртэй үздэг болжээ

Улсын эмнэлгүүд шүд төлбөртэй үздэг болжээ

Улсын эмнэлгүүд шүд төлбөртэй үздэг болжээ

Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл нэмэгдэж буй. Тэр дундаа 0-18 насны хүүхдийн дунд шүдний өвчлөл ихээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2022 оноос эхлэн иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн байдаг. Үүнд 0-18 насны хүүхдүүдийг хамруулж буй. Хүүхдийн эрт илрүүлгээр хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл хамгийн өндөр хувьтай гарсан байна.

Тухайлбал нэг настай хүүхдийн аманд 8-12 шүд байх ёстой бол үүний 50 орчим хувь нь өвчилсөн байжээ.

Мөн 6-12 насанд хүүхдийн шүд солигддог. Гэтэл сүүн шүд унаж байнгын шүдээр солигдох энэ үед арван хүүхэд тутмын долоо нь шүдний өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан байна. 6-12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл 74 хувьтай гарчээ. Уг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний үр дүнгээс хамаарч улсын эмнэлгүүд өндөр настан, жирэмсэн болон 0-18 насны хүүхдээс бусад иргэдэд шүдний эмчилгээг төлбөртэй хийхээр болсон байна.

Тодруулбал, 0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх бөгөөд бусад тохиолдолд болон насанд хүрэгчид шүдний эмчилгээний төлбөрийг холбогдох журмын дагуу өөрөө хариуцан төлөх аж.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тусламж үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх удирдамжийн 1.4.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас жилд 0-6 насны хүүхдийн нийт 5 хүртэлх, 7-18 насны хүүхдийн 6 хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх бөгөөд жирэмсний хяналтад буй эмэгтэйд үзүүлсэн шүд амны хөндийн тусламж, үйлчилгээний хувьд эмчилсэн шүдний тоо хэмжээг хязгаарлахгүй санхүүжүүлнэ. Нэг шүдийг давтан эмчилсэн тохиолдлыг давхардуулан санхүүжүүлэхгүй" гэх заалтуудыг нэмэлтээр тусгасан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-11-11 202.131.253.146

Ер нь яагаад үнэгүй үзэх ёстой гэж? ЭМД-аас шүдний зардал даадаг бол буруу шүү. Улс төрчид попорсоор байгаад ЭМД санг хоослоод, жинхэнэ хэрэгтэй эмчилгээгээ авч чадахгүйд хүрээд байна

Avatar

Зочин 2024-11-11 139.5.217.249

Даатгал төлсөн өвчтөн эрхээ эдлэхгүй бас л төлбөр олигтой эмчилдэг шүдний эмч ховор

Avatar

иргэн 2024-11-11 49.0.139.148

Настай хүний шүдийг ухаад лонбодно, нөгөөх нь аяндаа үйрнэ, нэг ийм чанар, тэр өвчтөн зүгээр л авхуулах байж, зардал нь хэнд хэрэгтэй байна аа… эмчээ гэх үү…

Avatar

Зочин 2024-11-11 202.55.188.90

Сонгуулийн өмнө 4-р сард " Шүд эрүүл бол бие эрүүл " аян эхэллээ. 2027 он.хүртэл үргэлжилнэ гээд сүр дуулиан болоод байсан чинь сонгуулийн мөнгө босгож ЭМДС-г хоосолсон юм байна л даа.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.9.40.218

даатгалын мөнгийг алдчаад шархаа иргэдээс нэхэж байна

Avatar

Монгол улсын иргэн 2024-11-11 43.228.130.66

Эхлээд нийт хүн амдаа бодлоготойгоор амны хөндийн эрүүл хуйн тусламжийг үзүүлээд харьцангуй эрүүлжүүлсний дараа л төлбөртэй болгож, хувь хүний өөрийн эрүүл мэндийн төлөөх хариуцлага хүлээх үүргийг нь биелүүлэх хэрэгтэй байсан юм даа. Хөдөлмөрлөх насны ажилтай ажилгүй олон хүн байгаа за яахав ажилтай нэг нь нэг төлбөр төлөөд эмчлүүлдэг юм байж ажилгүй хөдөлмөрлөх насны хүн яах вэ ….нөгөө үндсэн хуулийн чинь гол зарчим зөрчигдөж байгаа юм биш үү………нэг л мөнгө төлбөр татвар татаас ярьсан

Avatar

Улны хүн 2024-11-11 66.181.161.112

Ганцхан шүд л ломбодуулж чадахгүй иргэд захаас нь барин авхад л гудамжаср дүүрэн байна.
Үнэтэй болгох биш, харин эмчлэхгүй юмаа гэхэд улсаараа дүүрэн ядуусаасаа эрүүл мэндийн даатгал гэх шантаажаар хураасан мөнгөөр нь ядах нь ээ ганц удаа, ганцхан хорхой идсэн муу шүдийг нь үнэгүй сугалаад хаячих эрх олгоосой!

Avatar

Нэргүй 2024-11-11 202.126.89.209

ядуу бол тэгээд өвдөөд үхэх ёстой л доо… Ядуу юм бол явж ажмл хийх, бизнесс хийх, хөдөлмөрлөж мөнгө олох ёстой юм байгаан. ажил хийхгүй ядуу зүдүү байвал өлсөж үхдэг өвдөж үхдэг л болох ёстой л доо. зөв шийдвэр. хүүхдүүдийн шүдийг ч ЭДС-с чөлөөлөх ёстой, эцэг эхчүүд нь хариуцлага үүрэх ёстой.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.179.11.230

Delguurees avah yum alga, neldee chihertei buteegdehuun.

Avatar

nergvi 2024-11-11 59.153.86.17

ervvl mend daatgalaa tuluxgvi bsan ni dr ydrsan irged huwiin emnlgeer ywaad ynzlax chadal ni algaa ymiig nemgdeg shg tsalingaa nem 2. 2n hoorond noxoin b**s shg tsuwuulj bhaar doriwtoi nem 😡😡😡

Avatar

Нэргүй 2024-11-11 139.5.217.213

Бүх юм үнэтэй.Эсвэл хорино,торгоно болохгүй гэдэг болж байна хэцүү юмаа

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.189.185

ТЭГВЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙНДААТГАЛАА ТӨЛӨХГҮЙ БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2024-11-11 124.158.120.146

Шүдээ зүгээр л үнэтэйгээр үзүүлчих шүд чухал шүү

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.187.201

маш зөв шийдвэр. төрөөс дааж байгаа ЭМТҮ-ний төрөлд аль ч улсад насанд хүрэгчдийн шүдийг даадаггүй юм шүү. шүдний тусламж үйлчилгээ маш нарийн өртөг өндөртэй байдаг онцлогтой. иймээс маш зөв шийдвэр. угаасаа улсын эмнэлэгүүдийн ачаалал өндөр чанар маш муу шүү дээ. байснаас байгаагүй нь дээр байдаг дөө.

Avatar

Зочин 2024-11-11 66.181.179.191

эрүүл мэндийн даатгал төлөөд хэрэг алгоо

Avatar

bfcdfhhh 2024-11-11 202.9.40.97

нам төрыг манж х***а зулбасгууд үүрлэж гай болж өдөр хоногийг хороож бн зайлуулаачээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж