Сурвалжлага: Таны зургийг хиймэл оюун ухаанаар өөрчилж, хэвлэнэ

Сурвалжлага: Таны зургийг хиймэл оюун ухаанаар өөрчилж, хэвлэнэ

Сурвалжлага: Таны зургийг хиймэл оюун ухаанаар өөрчилж, хэвлэнэ

Таны гар утсан дээрээ авхуулсан зургийг хиймэл оюун ухаан ашиглан өөрчилж, хэдхэн секундын дотор хэвлэдэг болсон гэвэл итгэх үү. Тэр бүү хэл, хананд өлгөөтэй алдарт жүжигчин Одри Хепберний жаазтай зураг хятадаар ярих нь хэн хүний анхаарлыг татна. Энэ бол БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан Хятадын олон улсын импортын 7 дугаар экспогийн мэдээлэл, технологийн хэсэг. Дэлхийн улс орны павиольонаас хамгийн сонирхолтой, олны хөлд дарагдсан хэсэг нь энэ.

Экспог сонирхохоор ирсэн хүмүүс шинэ дэвшилтэт технолгийг сонирхож, өөрийн биеэр мэдэрч байгаа харагдана.

Хятад ханзаар хүний нэрийг нямбай гэгч нь бичих робот. Энэ роботоор өөрийн нэрээ бичүүлэх хүмүүсийн урт дараалал үүсчээ. Тусгай дэлгэц дээр хүмүүс өөрийн нэрээ бичихэд тэр нэрийг уран бичээч робот цаасан дээр буулгах нь сонирхолтой. Цааш сонирхвол жолоочгүй автомашин, хүн дүрстэй робот тааралдах аж.

Энэхүү экспог БНХАУ-ын Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн цогцолбор танхимд буюу 1.5 сая м.кв талбай бүхий дэлхийд томоохонд тооцогдох бүтээн байгуулалтад зохион байгуулдгаараа онцлог.

"ЭНЭ ЖИЛ 400 ГАРУЙ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАВ"

Үзэсгэлэнгийн танхим, үйлчилгээний төв, оффис, зочид буудал зэрэг хэсгээс бүрддэг. Уг цогцолбор нь 500 мянган м.кв талбай бүхий үзэсгэлэнгийн талбайтай бөгөөд 400 мянган м.кв дотор талбай, 100 мянган м.кв гадна талбайтай.

Хятад улс зах зээлээ дэлхийд нээх чухал санаачлага болсон Хятадын олон улсын импортын экспо /CIIE/-г 2018 оноос тасралтгүй зохион байгуулж байна. Өнгөрсөн 2018, 2019 онд Хятадын олон улсын импортын экспогийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн биеэр оролцож, нээлтийн үг хэлж байжээ. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас экспод оролцогч зочдын тоо хязгаартай байсан хэдий ч жил бүр тасралтгүй зохион байгуулсан цөөн үзэсгэлэнгийн нэг юм.

Энэ жилийн экспог "Шинэ эрин, хамтын ирээдүй" уриатайгаар зохион байгуулсан бөгөөд 400 гаруй шилдэг бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцууллаа.

Шанхай хотын дэд дарга Хуа Юан хэлэхдээ, "Хятадын олон улсын импортын экспод энэ жил 400 гаруй шилдэг бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцуулж байгаа бөгөөд нийт 780 засгийн газрын төлөөлөл үзэсгэлэнгийн танхимд худалдан авалт хийхээр ирсэн нь урьд өмнө нь тохиолдож байгаагүй үйл явдал" гэдгийг онцлов.

ЭКСПОГООР 420 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОДИТ ХУДАЛДАН АВАЛТ, БОРЛУУЛАЛТЫН ГҮЙЛГЭЭ ХИЙЖЭЭ

Цар тахлын дараа буюу 2023 онд болсон 6 дугаар экспод дэлхийн 154 улс орон, бүс нутгийн 3400 гаруй аж ахуйн нэгж оролцсон бол энэ жил 152 орон, бүс нутгийн 3496 аж ахуйн нэгж оролцов.

Экспог 2018-2023 оны хооронд зургаан удаа зохион байгуулахад дэлхийн 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, шинэ дэвшилтэт технологийг танилцуулжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд гадаадын 1130 аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллагатай хамтран ажилласан байна. Хятадын олон улсын импортын экспо нь дэлхийн зах зээл дээрх тоглогчдыг татах "Алтан хаалга" гэж хэлж болно.

Өнгөрсөн жилүүдэд манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэгчид идэвхтэй оролцож байв. Харин 2023 онд олон улсын үндэсний дүр төрхийн тусгай танхимд 200 м.кв талбайд Монголын аж ахуйн нэгжүүд үндэсний онцлог бүхий павильон байгуулан оролцсон байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд Монголоос 10 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм.

"ХУШХАН" БРЭНД ДЭЛХИЙН 8 ОРОНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОЛЖ БАЙНА

Тэдний нэг "Норд Роуд" компани. Тус компанийн Хятад дахь брэнд төлөөлөгч Б.Аззаяа "Манай компани Хятадын олон улсын импортын экспод хоёр дахь жилдээ оролцож байна. Уг үзэсгэлэнд өөрсдийн үйлдвэрлэсэн хуш модны самар, чөмгийг танилцуулж, бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Үзэсгэлэнд оролцсоноор Монголынхоо хүнсний бүтээгдэхүүнийг төлөөлөн, улсаа сурталчлах боломжтой бөгөөд бид одоогоор дэлхийн найман оронд бүтээгдэхүүнээ экспортолж байна. Хятадын худалдан авагчид Монголын хуш модны самар, чөмгийг маш ихээр сонирхон, худалдаж авдаг. Эрүүл мэндэд ямар ач тустайг сонирхож асуудаг" гэсэн юм.

Харин үзэсгэлэнд олон удаа оролцож буй "Шанхай шинэ трейд" компанийн гүйцэтгэх захирал Б.Золцэнгэлийн хувьд "Хятадын олон улсын импортын экспо нь анх 2018 онд дэлхий дахинаа үүд хаалгаа нээж эхэлсэн. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд долоо дахь жилдээ энэ экспод тасралтгүй оролцож байна. Энэ жилийн хувьд 10 гаруй аж ахуйн нэгж тус тусдаа талбайтайгаар бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаа бөгөөд Уул уурхайн ассоциаци анх удаа оролцож байна.

Монгол Улсаас анх гурван компани оролцож байсан бол 10 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа нь сайшаалтай.

Аж ахуйн нэгжүүд ноос ноолуур, шингэн хүнсний бүтээгдэхүүнээр оролцдог вэ гэхээр экспогоор дамжуулан Хятадын компаниудтай хамтран ажиллаж, шинэ бүтээгдэхүүнээ туршиж, бүтээгдэхүүн сонголт, хөгжүүлэлт дээрээ илүү анхаарч, туршлага судалдаг. Олон улсын худалдан авагчдын хувьд Монголын ноос ноолуур, шингэн хүнсний бүтээгдэхүүнээс гадна мах, махан бүтээгдэхүүнийг ихээр сонирхож, асуудаг  ч энэ чиглэлийн аж ахуйн нэгж экспод оролцдоггүй" гэдгийг хэлсэн юм.

МОНГОЛ УЛС АНХ УДАА ЕРӨНХИЙ САЙДЫН ТҮВШИНД ОРОЛЦЛОО

Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, УИХ болон Засгийн газрын гишүүдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн хамгийн олон төлөөлөлтэй оролцож байгаагаараа онцлог юм. Хятад, Монгол хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үгэндээ онцолж байв.

Энэ экспо нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг байна.

Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийн үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 тусдаа байгууламжид зохион байгуулдаг.

Мөн жил бүр үзэсгэлэнгийн үеэр "Хунчяо олон улсын эдийн засгийн форум"-ыг зохион байгуулж, улс орнуудын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачдыг урьж, дэлхийн эдийн засгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг байна.

Энэ жилийн 7 дахь удаагийн форумыг "Өндөр түвшний нээлттэй байдлыг хадгалж үлдэх, хамтдаа бүх талын оролцоотой эдийн засгийн даяарчлалыг дэмжинэ" сэдвээр зохион байгуулсан юм. Энэхүү форумын үеэр 21 салбар хурал, арга хэмжээг зохион байгуулжээ.

Монгол Улсын хувьд "Хятадын олон улсын импортын 7 дугаар экспод тасралтгүй оролцож ирсэн. Анхны 2018 оны экспод Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, 2019 онд Уул уурхайн сайд асан Д.Сумъяабазар, 2023 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн тус тус оролцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 103.168.34.55

Zolbin danhiig zalulllya hodoo hoshoog ni bariulyaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж