Баянхонгор аймгийн Богд сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын улам нэмэх начин Чулууны Баасанхүүгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Их богд дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Их богд дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.

Дөрөвт Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, улсын заан М. Лхагвагэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, Булганхан дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа. Харин наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Ш.Отгонтөгс нар үлдэв.

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын начин Ч.Баасанхүүд МҮБХ болон гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, нутгийн бөхчүүд гээд олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Дараагийн барилдаан ирэх Бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 16-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
3,548.92






















































Холбоотой мэдээ