Загасчны тосгоноос олон улсын санхүүгийн төв болсон Шанхай

Загасчны тосгоноос олон улсын санхүүгийн төв болсон Шанхай

Загасчны тосгоноос олон улсын санхүүгийн төв болсон Шанхай

Шанхай хот нь БНХАУ-ын Засгийн газрын шууд харьяа дөрвөн хотын нэг. Хятадын Хөх мөрний адагт байрладаг энэ метрополис нь эдийн засаг, санхүүгийн чадамж, өндөр барилга, өрнө дорнын соёлыг хослуулан шингээснээрээ дэлхийд гайхагддаг.

Шанхай хот нь загасчдын тосгон байсан бөгөөд он цагийн түүхэн явцад далайн эрэгт байрлах газар зүйн онцлогоосоо шалтгаалан хамгийн анхны боомт хотуудын нэг болон хөгжсөн түүхтэй.

XIX зуунд Наньжиний гэрээний үр дүнд Шанхай хот гадаадын худалдаачдад үүд хаалгаа нээж, өнөөдрийн олон улсын худалдаа, санхүүгийн төв болох эхлэл суурь нь тавигдсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь ажлын айлчлалын хүрээнд Шанхай хотын томоохон бүтээн байгуулалтаас туршлага судалж, зарим төслүүд дээр хамтран ажиллахаар болсон юм.  Шанхай хот нь хагас зуун жилийн өмнө анхны хотхон хорооллоо төлөвлөж байсан бөгөөд 2035 он хүртэлх хотынхоо мастер төлөвлөгөөгөө баталжээ.

УИХ-ын гишүүн, хот төлөвлөгч Г.Лувсанжамц энэ талаар ярихдаа "Монгол Улсын хувьд 2025 оноос 14 хот, 42 нэгж хороо болж байгаа. Бид тус бүрт нь үнэлгээ хийж, аль хотод юу дутагдалтай байна вэ гэдгийг судалж байна. Ингээд харахаар дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгамдаж байна.

Тиймээс 20 минутын хотын бодлогын эхэнд боловсрол, хүүхдэд ээлтэй хотыг бий болгох. Энэ асуудлыг шийдэх нь тэргүүн зорилт байх болно.

Монгол Улсын хот төлөвлөлтийн тогтолцоо нь эрх зүйн хувьд алдаатай явж ирсэн. Хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Авто замаа хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гээд олон төлөвлөгөө зохиодог боловч хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө зохиодоггүй. Тиймээс хот байгуулалт нь зөвхөн даргын гарын үсгээр шийдэгддэг. Үүнээс болж Улаанбаатар хотын түгжрэл, утааны асуудал үүссэн" гэдгийг хэлж байв.

Мөн Богд уулыг нүхэлж, Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км авто зам, гүүрэн байгууламжийг барьж байгуулах төслийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ханжөү хотын Зыжы нүхэн гарцтай танилцсан юм.

ЭДИЙН ЗАСГИЙН 70 ХУВИЙГ САНХҮҮ, ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАР ЭЗЭЛДЭГ

Шанхай хотын нийт эдийн засгийн 70 хувийг санхүү, үл хөдлөх, технологи зэрэгтэй холбоотой үйлчилгээний салбар эзэлдэг. Шанхайн хөрөнгийн бирж нь найман их наяд ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн хамгийн том хөрөнгийн биржийн нэг юм.

Мөн энэ хот нь хөрөнгө оруулалтын таатай орчин, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоороо алдартай бөгөөд жил бүр 20 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татдаг аж.

Нийт 750 гаруй олон улсын томоохон компани Шанхайд төв болон бүсийн оффисоо байгуулж ажиллуулдаг. Шанхай хотын нийтийн тээврийн хөгжил нь дэлхийд тэргүүлэх зэрэглэлд ордог байна.

Шанхай хотын метроны сүлжээ нь 19 шугамтай, 800 гаруй км урт замтай, өдөрт дунджаар 10 сая орчим зорчигч тээвэрлэдэг байна.

Шанхай хотын Маглев хурдны галт тэрэг нь дэлхийд хамгийн хурданд тооцогддог бөгөөд Шанхайн Пудон олон улсын нисэх онгоцны буудлыг хотын төвтэй холбож, 30 км замыг 7 минутад буюу 431 км/цаг хурдтайгаар туулдгаараа алдартай.

ДОТООДЫН 300 САЯ, ГАДААДЫН 8 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВДАГ

Аялал жуулчлалын салбар нь Шанхай хотын чухал салбаруудын нэг. Жил бүр дотоодын 300 сая, гадаадын найман сая жуулчин хүлээн авдаг.

Тодруулбал, Диснейлэнд, Юйюань цэцэрлэгт хүрээлэн, Вайтань, Наньжины гудамж зэрэг дэлхийд алдартай аялал жуулчлалын олон цогцолбор газар бий.

Сүүлийн жилүүдэд Шанхай хот нь бодлогын хүрээнд ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-10 202.70.43.34

Манай Монголд ТӨР нь Юу хийхээ ч , АРД ИРГЭД нь Юу хийхээ ч МЭДЭХГҮЙ, ОЙЛГОХГҮЙ байсаар байвал Төсвийн Мөнгөөр “Сар нар сансар огторгуй эзлэх, Бяслагны үйлдвэр барих, Шээс хийх газар тэрэлжрүү зам татах, 126 Сангийн Яамд нь Тойргоо усалсаар…гм” ПОП Шийдвэрүүдийг Төр нь гаргасаар Монгол мөд ХӨГЖИХГҮЙ ЭЭ…………

Avatar

Ахррхаа 2024-11-10 202.9.40.97

Нам төрд үүрлсн манж хог шааруудыг манжруу нь х***а хог шааруудыг хужааруу нь зайлуулж далд оруулж өлөн хулгайчуудыг яллаж хаянаа.

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.187.66

Хятадын коммунист намын мэргэн жолоодлогоор нангиад гүрэн үсрэнгүй хөгжсөнийг цээсүрэн сэтгүүлч магтан сурчилсныг талархаж байна хятадын коммунист нам болоод манай ман ан хүн намын нөхөрлөл гүн бат зузаан орших болтугай

Avatar

cdvfft 2024-11-10 202.9.40.97

Эндүүрвээ монголыг сүйрүүлж доройтуулсн бузар х***а бдологыг нам-р хаацалж булзайруулх адгийн санаархл гаргдгийн.

Avatar

иргэн 2024-11-10 66.181.183.254

Авилгачигүй, _ хулгайчгүй Төртөй орон ийм сайхан,

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.190.13

Монгол Улс хөгжихгүй байгаагийн хамгийн гол шалтгаан нь манайх аж үйлдвэр ялангуяа хүнд аж үйлдвэрийг хөгж үүлэхгүй бгаа явдал шүү дээ ! Хүнд аж үйлдвэр хөгжүүлэх ийн эхний алхам нь ашигт малтмалаа бүрэн нээн ашиглах юмаа. Гэтэл хөршийн гар хөл болсон хуурамч "эх орончид" маань уул уурхайг эсэргүүцээд "бослого" гаргах янзтай ! Энэ бол туйлын харамсалтэй бөгөөд ичгүүртэй хэрэг шүү !

Avatar

Уэст 2024-11-10 202.9.46.170

шанхайг анхандаа гятадууд биш барууныхан хөгжүүлсэн, хонг конгийг манж чин улс биш британичууд 150 жилээр түрээслэн авч хөгжүүлсэн

Avatar

cmxmmkm 2024-11-10 202.126.90.160

Манж х***а зулбасгууд бузар муу снаатй танил тал-р ажил бтдэг гэж бузар явган яриа гаргаж нөлөөлх гэж санаархдаг. Монгол хүнд ажлд орохгүй бган танил талгүй гэж худла шааж явган яриа гардгийн монголд танил тал-р ажлд ордог гэдэгт сургаж гэж ядсн арг аядсн бузар яриа гаргдийн аймар бузар санаархлаар хэрэгжүүлж ирсн. Ийм бузар яриаг манж х***а шаарууд гаргдгийн.

Avatar

зочин 2024-11-10 66.181.186.147

Хятадууд үнэхээр гайхамшгийг бүтээж байна,Сүүлийн 30 жилд эдийн засгаа бараг 40 дахин өсгөж,хамгийн хоцрогдсон орноос АНУ-тай өрсөлдөхуйц агуу орон болгов, 800 сая хүнийг ядуурлаас гаргажээ, Гэтэл бид цагаа өнгөрөөж,хөгжил нь саарч буй, барууныг дуйрайгаад, хэдхэн хөрөнгөтөн баяжиж,улс орноо хөгжүүлнэ гэж онолдоод, мөлжлөгийг магтаад ,дэлхийд АНУ ганцаар ноёрхол тогтоох нь зөв гэж үзээд.Орос, хятадыг үзэн ядаж хараагаад, Төрийн тэргүүнийг нь дарангуйлагч гэж гүтгэн иргэдээ айлгана

Avatar

Үү 2024-11-10 202.9.46.170

эхлээд ямар байдгийг нь очоод газар дээр нь үзчхээд дараа нь олон юм унгаж хэхэр, тэнд чинь ядуус нь хүний ёсноос гадуур амь зуудаг юм, юхудлаа нээх гял цал тархи угаалганы зургий нь харчаад г**********а хийж дочгоо савируулхаа боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж