Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Арваннэгдүгээр сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.
2024 оны 11-р сарын 11-нээс 2024 оны 11-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -4…-9 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +3…-2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…-2 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна. Энэ сарын 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Идэш 2024-11-10 202.9.46.170
төмөр зуд нахиж байгаа нь тэрээ, эртхэн нядалгаа бой сайн хий