Тойм: Ерөнхий сайд Хятадад айлчилж, УИХ 2025 оны төсвөө батлав

Тойм: Ерөнхий сайд Хятадад айлчилж, УИХ 2025 оны төсвөө батлав

Тойм: Ерөнхий сайд Хятадад айлчилж, УИХ 2025 оны төсвөө батлав

Энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2024 оны арваннэгдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Тэрбээр өргөн бүрэлдэхүүнтэйгээр Шанхай хотноо зохион байгуулсан Хятадын олон улсын импортын VII экспод оролцож,  нээлтэд үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзан олон чухал хэлэлцээр, санамж бичиг гарын үсэг зурсан юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Мөн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдав.

ЗАРИМ ГИШҮҮДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАВ

Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг эргэн харж, урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нар гаргаж, энэ долоо хоногт мэдээлэл хийсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэд ирэх оны төсвийн төслөөс үр ашиггүй зардлыг танах шаардлагыг Засгийн газарт хандан тавьсан юм.


УИХ-ын гишүүн Д.ЭНХТҮВШИН:

-Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Дөрвөн сарын өмнө улс төрийн намуудын амлаж байсан мөрийн хөтөлбөрийг сануулъя. МАН улсын төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна, мөн Засгийн газрын өрийг 40 хувиас бага байлгана.

Ардчилсан нам төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна,  ХҮН нам бизнест ээлтэй, татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан.

Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2025 оны төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-д эзлэх хувийг 37 хувьд хүргэхээр, 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй харьцуулахад өссөн. Графикаас харвал төсвийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд бууж байсан, сонгуультай учраас 2024 онд 5 огцом нэмэгдсэн. Ирэх жилийн төсөв дээр дахин нэмэгдүүлэхээр орж ирсэн. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан хөтөлбөрөөс зөрж байна. Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан.

УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:

-Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. 2020 онтой харьцуулахад 16 тэрбум байсан, өнөөдөр ийм дүнд хүрсэн. Үүнээс гадна тавилга эд хогшил 268 тэрбум төгрөг болсон, 2024 оны төсвийн зардлаас 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 100 гаруй тэрбум байсан гэсэн үг.

Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал гэж байгаа. Төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 оныхоос 3.6 дахин нэмэгдсэн, 20 орим тэрбум байсан нь ингэж нэмэгдсэн.

Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь мөн өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон гэдгийг онцолсон юм.

ТРАМП ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд трамп ялалт байгуулж, анхны дөрвөн жил өнжиж дахин сонгогдон ерөнхийлөгч болов. Тэрбээр нийт 276 электорат санал авч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг ялж чадсан юм.

Энэ удаагийн сонгуулийг олон улсын судлаач, мэргэжилтэн. эрдэмтэд дэлхийн ирэх 10 жилийг тодотгоно гэж тайлбарлаж байсан. Үүний зэрэгцээ Ойрхи-Дорнод, Орос-Украины дайн дуусах эсэхийг шийдэх юм.

Дональд Трампийн хувьд ерөнхийлөгч болсноор дайныг зогсооно гэж амласан. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар тэрбээр АНУ-ын Украин дахь санхүүжилтийг зогсоож магадгүй гэв.

Дэлхийн улс орнуудын удирдагч, эрх баригчид түүнд баярын мэндчилгээ дэвшүүлж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа сайжруулах тухай дурдаж эхэлжээ.

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ХУУЛИЙГ БАТЛАХАД 106 ГИШҮҮНЭЭС 69 НЬ ДЭМЖИВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг Баасан гаригт хийж баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278  сая төгрөг байхаар баталлаа. Мөн  Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тус, тус баталсан юм.

Ирэх оны төсвийн хуулийг батлахад 106 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж батлагдав.

Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон дагалдах төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

Тэрбээр "Бид төсвийн төслийг ямар хугацаанд, яаж хэлэлцэх вэ гэдэг нарийвчилсан дэгтэй. Төсөв хэлэлцэх ажиллагаа бусад хуулийн төслийг хэлэлцэх үе шатаас өөр байдаг. Энэхүү төсвийн төслийг хэлэлцэхийг иргэд маань анзаарч харсан байх. Харин УИХ-ын гишүүд хуульд заасан энэ дэгээ баримтлах үүрэгтэй. УИХ-ын гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэнэ. Гэхдээ гишүүд хуульд заасны дагуу хэлэлцэх дэг, гаргасан саналыг нь шийдвэрлэх хууль, эрх зүйн боломжийг зөв үнэлж тунгааж, иргэд, олон нийтийг бодитой мэдээллээр хангаж байх хэрэгтэй. Ер нь парламент олон ургалч үзлийн талбар байх ёстой. Үүнийг миний бие тууштай дэмжиж баримтална. Парламентын энэ индэрт санал бодлоо хэлж байгаа УИХ-ын гишүүд болон асуултад хариулж байгаа сайд, мэргэжилтнүүд аль нь ч бай  Монгол Улсын Үндсэн хуулийг санан сахиж байх үүрэгтэйг хэлье.

Үндсэн хуульд хүнийг нас, хүйс, эрхэлсэн шинэ, хуучин ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Иймд бид бусдад хүндэтгэлтэй хандах, өөр үзэл бодолд хүлээцтэй байхад хаа хаанаа анхаарах нь зүйтэй.

Үндсэн хуульд зааснаар УИХ-ын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үү 2024-11-10 202.9.46.170

эрдэнэ шанзав яамны данх толгойт бадамдорж монгол улсаа худалдаад улаан гятад ноёдтой мантуу хувааж идэж байна

Avatar

Иргэн 2024-11-10 202.126.90.250

Урвагчид

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.187.66

Уут уут мөнгөөр улсаа худалддаг ноёд

Avatar

зочин 2024-11-10 66.181.186.147

Төсвөө наийвчлан шалгаж,тэвчиж болох зардлуудыг илрүүлж, зөв зүйлд ашиглах нь мэдээж зөв, Үрлэгэн байдал,үр ашиггүй зарцуулалт газар сайгүй байна, Гэхдээ хэт улс төржиж, ялангуяа идэж уух хувийн явцуу эрх ашигт хэт автаж, нийгмийн эрх ашгаас үүнийг дээгүүр тавих, улс орноо хөгжүүлэх, ихийг хийж бүтээх санаа санаачлага, иргэдийн амьдралыг дээшлүүлэх,эдийн засгаа хүчирхэгжүүлэх хүсэл эрмэлзлийг хэрхэвч бөхөөж болохгүй,Ялангуяа үүнийг улс төржүүлэх нь сүйрэлд ч хүргэж болзошгүй

Avatar

зочин 2024-11-10 66.181.186.147

Ерөнхий сайд хятадад зугаалаагүй, 2025 онд хийхээр төлөвласан ажлуудаа хэрэгжүүлэх урагшлуулахад шаардагдах чухал гол гол асуудлуудыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна, Үүнээс их зүйл хамаарна,

Avatar

Нэргүй 2024-11-10 103.212.118.42

Саяхан Геологийн оюутнууд "Бадрах энержи" ХХК-ийн ажилтай газар дээр нь очиж танилцав: үнэхээр биширмээр мундаг юм хийж байнаа! Одоо олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болсон атал ганцхан юман дээр тээглэчихээд гацаад удаж байна гэнэ: хариуцсан яамны нэг хэлтсийн дарга гарын үсгээ зурж өгөхгүй гэдийгээд гацаагаад удаж байгаа юм байх! Тэр жоомыг няц гишгээд өгөх сайд дарга байдаггүй л юм байна л даа?! Манай төрийн алба ийм л байна шүү дээ!! Тэр нэг новшийг Тагнуул шалгавал оросын тагнуул байгаа даа!!!

Avatar

Нэргүй 2024-11-10 59.153.115.137

учир зүггүй жигтэйхэн инээсэн хүн л явахд байсашд

Avatar

Нэргүй 2024-11-10 103.168.34.160

Hentiin zolbin butachin zulbasaga gahai baatain half tsustai danh goolog zailaachee llaraa

Avatar

зочин 2024-11-10 66.181.182.164

данх мэдлэггүй учир чухал үед дандаа зугтаах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж