Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Ховд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Арваннэгдүгээр сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6…-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Оройдоо үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0…-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Оройдоо үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -1…-3 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -10 граду хүйтэн харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой.
Эх сурвалж: УЦУОШГ
Холбоотой мэдээ