Трампийн шинэ баг

Трампийн шинэ баг

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордонд албан ёсоор буцаж ирнэ. Үүнээсээ өмнө тэр засаг захираагаагаа шинээр бүрдүүлж эхлээд байна. Трампийг цөөн хэдэн үнэнч хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлнэ гэж хэвлэлээр таамаглаж буй. Гэвч түүний анхны бүрэн эрхийн хугацаанд хамтарч ажилласан олон хүн буцаж ирэх төлөвгүй байна. Трампийн шинэ багт багтах төлөвтэй байгаа хүмүүсийг "BBC" агентлаг доорх байдлаар нэгтгэжээ.

Ажлын албаны дарга Сюзи Уайлс: Трамп 2024 оны сонгуулийн кампанит ажлын хамтрагч Сюзан Саммералл Уайлсыг өөрийн штабын даргаар томилов. Тэрбээр энэ ажлыг хашиж буй анхны эмэгтэй болно. Сюзи Уайлс болон сонгуулийн кампанит ажлын хамтрагч Крис ЛаСивита нар нь Трампийг үнэмлэхүй ялалтад хүргэх гол зохион байгуулагчид байжээ. Трамп ялалт байгуулахдаа Сюзи Уайлсыг "мөсөн охин" гэж тодотгосон нь түүний тайван байдлыг илтгэнэ. 67 настай Уайлс нь 1980 онд Рональд Рейганы ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсоноос эхлээд Бүгд найрамдах намд олон жил ажиллажээ.

Ерөнхий прокурор: Хууль зүйн яаманд томилох хүн хэн байх нь хамгийн чухал. Өөр ямар ч боловсон хүчний томилгоо үүнийг ач холбогдлоороо гүйцэхгүй. Энэ албан тушаалд томилогдох магадлалтай хүмүүсээр Трампийн нэгэн адил яллагдагчаар татагдаж, ял сонссон Техасын ерөнхий прокурор Кен Пакстон, ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр гурван сарын турш ажилласан Мэтью Уитакер, баруун жигүүрийн идэвхтэн Майк Дэвис, Трампийн төсвийн албанд ажиллаж байсан Марк Паолетта нар яригдаж байна.

Дотоод аюулгүй байдлын нарийн бичгийн дарга: Энэ албан тушаалд очсон хүн бичиг баримтгүй цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах, АНУ, Мексикийн хилийг битүүмжлэх тухай Трампийн амлалтыг хэрэгжүүлэх, байгалийн гамшгийн эсрэг засгийн газрын хариу арга хэмжээг удирдан чиглүүлэх ажлыг дааж авна. Хамгийн өндөр магадлалтай хүнээр Цагаачлал, гаалийн хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Том Хоманыг нэрлэжээ. 62 настай Хоман цагаач хүүхдүүдийг эцэг эхээс нь тусгаарлах нь хууль бусаар хил нэвтрэхээс сэргийлэх арга хэрэгсэл гэж мэдэгдсэн юм. Мөн цагаачдыг хамгаалах бодлогыг дэмжигч улс төрчдийг гэмт хэрэгт буруутгах ёстой гэжээ. Том Хоманаас гадна Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Чад Вольф, яамны ерөнхий зөвлөхийн үүрэг гүйцэтгэгч асан Чад Мизелла нар томилогдох магадлал өндөр байна.

Трампийн цагаачлалын хөтөлбөрийн архитектор гэгддэг Стивен Миллер дахин Цагаан ордонд ахлах зөвлөхийн үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

Төрийн нарийн бичгийн дарга: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нь ерөнхийлөгчийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн гол зөвлөх байдаг. Трампийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Флорида мужийн сенатор Марко Рубиог энэ албан тушаалд томилогдоно гэж таамаглаж байна. 53 настай Рубио 2016 оны Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд Трампийг эсэргүүцэж байжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Роберт О’Брайен, Япон дахь Элчин сайд асан Билл Хэгерти, Иранд суух тусгай Элч асан Брайан Хук, Германд Элчин сайдаар ажиллаж байсан Ричард Гренелл нар ч бас томилогдох магадлалтай. Эндээс Ричард Гренелл нь есдүгээр сард Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн Трампийн уулзалтад оролцож байжээ.

Тагнуулын, үндэсний аюулгүй байдлын постууд: Үндэсний тагнуулын захирал асан Жон Рэтклифф, Трампийн анхны дэд ерөнхийлөгч Майк Пенсийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Кейт Келлогг, Батлан ​​хамгаалах яамны ажилтан асан Элдридж Колби, Батлан ​​хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Каш Пател нар энэ албан тушаалд томилогдох магадлалтай. Тэр дундаа 44 настай Пател Тагнуулын төв газрын дарга болох төлөвтэй байна.

Батлан хамгаалахын сайд: Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео Батлан ​​хамгаалахын сайдаар ажиллаж, АНУ-ын армийг удирдах магадлал өндөр байна. 60 настай Помпео нь Канзасын конгрессын гишүүн асан бөгөөд Ойрхи Дорнод дахь засаг захиргааны дипломат ажиллагааг удирдахаасаа өмнө Трампийн Тагнуулын төв газрын дарга байжээ.

НҮБ-д суух Элчин сайд: Трампийн үнэнч хамсаатнуудын нэг Элиз Стефаник энэ албан тушаалд томилогдох магадлалтай. Түүнтэй Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч асан Морган Ортагус, Израиль дахь элчин сайд асан Дэвид Фридман, НҮБ дэх Элчин сайд асан Келли Крафт нар өрсөлдөж магадгүй байна.

Сангийн сайд: Трампийн өмнөх засаглалын үед Хятадтай хийсэн худалдааны дайныг удирдаж байсан Роберт Лайтхайзер энэ албан тушаалд томилогдож магадгүй. Түүнээс гадна дор хаяж дөрвөн хүний нэр яригдаж байна. Тэдгээр нь эдийн засгийн зөвлөх бөгөөд хедж сангийн менежер Скотт Бессент, хеджийн сангийн бас нэгэн мега донор Жон Полсон, "Fox Business Network"-ын санхүүгийн тоймч Ларри Кудлоу, Үнэт цаас, биржийн хорооны дарга асан Жэй Клэйтон нар юм.

Худалдааны сайд: Трампийн шилжилтийн багийг хамтран даргалж байсан Линда Макмахон хамгийн өндөр магадлалтай байна.

Дотоод хэргийн сайд: Өмнөд Дакота мужийн амбан захирагч Кристи Ноем гэрийн тэжээвэр нохойгоо хөнөөсөн гэдгээ хачирхалтайгаар хүлээн зөвшөөрснийхөө дараа Трампийн хамтрагчаар сонгогдож байжээ. Түүнтэй Хойд Дакота мужийн захирагч Даг Бургумтай өрсөлдөж магадгүй юм.

Эрчим хүчний сайд: Хойд Дакота мужийн захирагч Даг Бургум Дотоод хэргийн сайдаас гадна Эрчим хүчний сайдаар ч нэрлэгдэх магадлалтай байна. 2001 онд өөрийн жижиг компанийг "Майкрософт"-д худалдсан программ хангамжийн бизнес эрхлэгч Бургум 2024 оны Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд богино хугацаанд өрсөлджээ.

Хэвлэлийн төлөөлөгч: Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн туслахаар ажиллаж байсан туршлагатай 27 настай Каролин Левитт энэ албан тушаалд томилогдож магадгүй.

Роберт Ф Кеннеди Жр: Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн ач хүү Роберт Ф Кеннеди Жр эрүүл мэндийн салбарын ямар нэг албан тушаалд томилогдож магадгүй. 70 настай Кеннеди эмнэлгийн мэргэжилгүй ч гэлээ Трампийн засаг захиргааны үед ямар нэг байдлаар нийгмийн эрүүл мэндийн салбарт "од" болох төлөвтэй байна.

Элон Маск: Дэлхийн хамгийн баян хүн тэрбээр Трампийн кампанит ажилд олон сая ам.доллар зарцуулсан билээ. Өдгөө Трамп сонгогдсон тул Элон Маск "Tesla", "SpaceX", "X" компаниуддаа нөлөөлөх зохицуулалтыг сулруулах, эсвэл бүрмөсөн өөрчлөх эрх мэдэлтэй болсон байж магадгүй юм. Түүнийг "Засгийн газрын үр ашгийн хэлтэс" гээчийг удирдаж магадгүй гэж үзэж байна. Энэ нь зардлыг их хэмжээгээр бууруулж, холбооны хүнд суртлыг цэгцлэх үүрэгтэй хэлтэс байх юм. Цаашилбал, Элон Маск дэлхийн дипломат харилцаанд ч үүрэг гүйцэтгэж магадгүй байна. Тэрбээр өнгөрсөн Лхагва гаригт Трамп, Зеленский нарыг утсаар ярихад дуудлагад нь оролцжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-11 202.180.219.28

Майк Помпео ,.Элон Маск bolj bna.

Avatar

Хүрэлсүх 2024-11-11 66.181.186.78

Монгоол шиг ардчилсан улсад бол элон маскийн томилгоог шууд жагсаал хийгээд болиулна.

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.160

Эрхэм дээдэс минь Та ингэж хэлж байна гэж үү?

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.190.13

Хүрэлсүх гуай та мөнгө ихтэй баян хүнд мөн ч их дургүй юмаа, гэхдээ та өөрөө мөнгөнд ч мөн ч их шуналтай л бай гаа шүү дээ !

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.177.43

Путлерээс мөнгө авч байж ч мэдэх гар

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.176.134

Мөнгө авсан байсан ч чам шиг мөнгө өгч чадахгүй гуйлагчинд ямар хамаа байнаа аан?!

Avatar

ZOchin 2024-11-11 202.55.191.130

Том Хоман гэдэг нөхөр чинь яалт ч үгүй шууд утгаарай эргэлзэх зүйлгүй фашист гар байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-11 202.126.88.219

Трампын ялалтанд хятадууд тун таагүй хүлээн авч бна бас дэлхий даяар тархан байгаа 50 сая гаруй хятад цагаачид манай монгол дахь хятад цагаачид хятадын э****з хурлийзууд бас таагүй бүр үзэн ядсан байдалтай хүлээн авч байна

Avatar

Нэргүй 2024-11-11 66.181.176.134

Хятадын бараа хямдарч манайд л ашигтай юм биш үү. Бусад барууны орнуудйн баян улсын төлөө санаширихын оронд ядуу монголдоо дэлхийн улс төрөөс яаж ашиглах вэ гэдгээ бодож суусан нь дээр шүү. Манайх шиг өөрсдийгээ шулж амьдарч байж том том юм ярих хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж