Хойд Солонгос "GPS" төөрүүлж "тоглов"

Хуучирсан мэдээ: 2024.11.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос "GPS" төөрүүлж "тоглов"

Хойд Солонгос "GPS" төөрүүлж "тоглов"

Хойд Солонгос улс Бямба гаригт "GPS" төөрүүлэх халдлага үйлдсэнийг Өмнөдийн арми мэдэгдэв. Уг халдлага хэд хэдэн хөлөг онгоц болон олон 10 агаарын хөлөгт нөлөөлжээ. Халдлагыг Умардын Хэжү, Кэсон мужид үйлдсэн гэж Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ. Мөн Шар тэнгист үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоц болон иргэний агаарын хөлгүүдийг халдлагаас болгоомжлохыг анхааруулав.

Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэл хийхдээ "Хойд Солонгос энэ өдөөн хатгалгаа нэн даруй зогсоох ёстой. Тэд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх болно" гэжээ.

Өмнөдийн арми үүнтэй төстэй хөдөлгөөнийг Мягмар гаригт мөн илрүүлсэн байна. Өмнө нь тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 2-ны хооронд Өмнөдийн баруун хойд хилийн бүсэд мөн ижил халдлага үйлджээ. Гэхдээ сүүлийн удаагийнх нь харьцангуй сул дохиотой байжээ.

Тав, зургадугаар сард болсон халдлагын дараа Өмнөд Солонгос Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Олон улсын далайн байгууллага гэсэн холбогдох гурван байгууллагад Хойд Солонгост арга хэмжээ авахыг хүссэн шаардлага хүргүүлжээ. Хойд Солонгос нь дээрх гурван байгууллагын гишүүн юм.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж