Япончууд ажил, амьдралаа ялгаж салгахыг хичээж байна

Хуучирсан мэдээ: 2024.11.10-нд нийтлэгдсэн

Япончууд ажил, амьдралаа ялгаж салгахыг хичээж байна

Япончууд ажил, амьдралаа ялгаж салгахыг хичээж байна

Японы Осака мужид амьдардаг 27 настай эр эхнэр, хүүхдээ үлдээгээд амиа хорлосон хэрэг 2020 онд гарч байв. Тэрээр нас барахаасаа өмнө нэг сарын турш 135 цаг илүү цагаар ажилласан байсан. Эхнэрийнх нь хэлснээр тэрээр ажлын бус цагаар ч оффистойгоо байнга холбоотой байсан аж.

Тухайн эрэгтэй их сургуулиа төгсөөд 2017 онд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлдэг компанид ажилд оржээ. Гэр бүлдээ маш их хайртай, анхаарал халамжаар дутаахгүйг хичээдэг нөхөр нь ажлын дуудлагыг алдахгүйн тулд гар утаснаасаа хэзээ ч салдаггүй байсныг эхнэр нь ярьсан байдаг.

2020 оны тавдугаар сарын нэгэн амралтын өдөр л гэхэд тэр өглөөнөөс үд дунд хүртэл оффистойгоо 40 удаа холбоо барьжээ. Энэ талаар компанийн зүгээс мэдэгдэхдээ "Дуудлага нэг бүр 10 минутаас хэтрээгүй. Тэгэхээр түүнд хэт ачаалал өгсөн байх учиргүй" гэжээ.

Ажил нь амьдрал болчихсон ийм нөхцөл байдал Японд хаа сайгүй аж. Японы хөдөлмөр эрхлэлтийн хамгийн том байгууллага "Ренго"-ийн хийсэн судалгааг харвал ажилчин ангийн 72.4 хувь нь ажлын бус цагаар оффистойгоо холбогддог гэжээ. Энэ судалгааг 18-59 насны 1000 ажилчин дунд явуулсан байна.

Токиод төвтэй мэдээллийн технологийн фирм ажилчидтайгаа амралтын үеэр нь холбоо барихгүйн тулд арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ. Үүний тулд цаг бүртгэлийн апп ашигласан байна. Энэ нь ажилтан "ажил дээрээ байна" гэсэн тохиргоог идэвхжүүлэх хүртэл тэдэнтэй холбоо барих аргагүй болдог апп юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж