Япончууд ажил, амьдралаа ялгаж салгахыг хичээж байна

Япончууд ажил, амьдралаа ялгаж салгахыг хичээж байна

Япончууд ажил, амьдралаа ялгаж салгахыг хичээж байна

Японы Осака мужид амьдардаг 27 настай эр эхнэр, хүүхдээ үлдээгээд амиа хорлосон хэрэг 2020 онд гарч байв. Тэрээр нас барахаасаа өмнө нэг сарын турш 135 цаг илүү цагаар ажилласан байсан. Эхнэрийнх нь хэлснээр тэрээр ажлын бус цагаар ч оффистойгоо байнга холбоотой байсан аж.

Тухайн эрэгтэй их сургуулиа төгсөөд 2017 онд борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлдэг компанид ажилд оржээ. Гэр бүлдээ маш их хайртай, анхаарал халамжаар дутаахгүйг хичээдэг нөхөр нь ажлын дуудлагыг алдахгүйн тулд гар утаснаасаа хэзээ ч салдаггүй байсныг эхнэр нь ярьсан байдаг.

2020 оны тавдугаар сарын нэгэн амралтын өдөр л гэхэд тэр өглөөнөөс үд дунд хүртэл оффистойгоо 40 удаа холбоо барьжээ. Энэ талаар компанийн зүгээс мэдэгдэхдээ "Дуудлага нэг бүр 10 минутаас хэтрээгүй. Тэгэхээр түүнд хэт ачаалал өгсөн байх учиргүй" гэжээ.

Ажил нь амьдрал болчихсон ийм нөхцөл байдал Японд хаа сайгүй аж. Японы хөдөлмөр эрхлэлтийн хамгийн том байгууллага "Ренго"-ийн хийсэн судалгааг харвал ажилчин ангийн 72.4 хувь нь ажлын бус цагаар оффистойгоо холбогддог гэжээ. Энэ судалгааг 18-59 насны 1000 ажилчин дунд явуулсан байна.

Токиод төвтэй мэдээллийн технологийн фирм ажилчидтайгаа амралтын үеэр нь холбоо барихгүйн тулд арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ. Үүний тулд цаг бүртгэлийн апп ашигласан байна. Энэ нь ажилтан "ажил дээрээ байна" гэсэн тохиргоог идэвхжүүлэх хүртэл тэдэнтэй холбоо барих аргагүй болдог апп юм.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-10 139.5.218.150

Мөнгө шүтсэн,бүх зүйл нь мөнгөөр хэмжигддэг нийгэм ийм л байгаа юм.

Avatar

Зочин 2024-11-10 202.131.230.162

дэлхийн хамгийн ядуу ард түмэн Япон. тэр жижигхэн арал дээр 126 сая. ёо,ёо. Одоо гэрлэлт байхгүй болсон. хүүн амгүй болно гэсэн үг.

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.190.46

буянтай хүмүүс дээ амьдрал богинохон амиа хорлох гэж ажиллаад яах ч юм билээ

Avatar

Иргэн. 2024-11-10 66.181.161.17

хэрэв би Японы телевизэд ярилцлага өгвөл Япончууд юуны төлөө ингэж ажлын хойноос үхэн атлаа хамаг өөрийн аз жаргал аа хойш тавьж ингэж их ажиллана вэ. хэрэв энэ Япон хүний амидралын хэв маяг ёстой сэкацү гэдэг нь юм бол энийг өөрчлөх хэрэгтэй гэж дуу хоолойгоо хүргэнэ

Avatar

Нэргүй 2024-11-10 103.212.118.96

Монгол чууд шиг 100 жил хэсэж, торгоор биеээ ороож өөд уруугүй давхилдаад, хэнмйг ч хамаагүй муулж, хэнийг хамаагүй долоож, ажлын цагт баригдахгүй, хэн нэгний дор ажиллахгүй, үд болтол унтаж, замаар нэг халтуур хүргэлт хийнгээ хаа таарсан замын хажууд хамраа ухангаа сэтгэцийн өвчтэй хүний лайв үзэж сэтгэлээ дэвтээнгээ бяцхан тархиндаа орж ирсэн тэнэг комментоо бичихээд хэдэн лайк ирэх нүү гэж хэдэн шил архи гударч2 маргааш өдөр нь нэг гоймон халааж идчээд замын бөглөөс хийх ажилдаа гарцгаавал

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.185.118

Үнэн

Avatar

Нэргүй 2024-11-10 139.5.219.184

Үнэн үгтэй п вэ чи

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.182.201

Энэ чинь л Монголын буян да
Чадаж байгаа юманд яах уу хаха

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.190.154

Хуучин хүү дүрээрээ

Avatar

Нэргүй 2024-11-10 202.126.89.248

ягдаа яг

Avatar

Үү 2024-11-10 202.9.46.170

чухам үнэнийг өчсөн байна

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.179.226

хагас нь дутуу байнаа хө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж