АНУ-ын учир битүүлэг тэргүүн хатагтайн шинэ дүр төрх

Хуучирсан мэдээ: 2024.11.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын учир битүүлэг тэргүүн хатагтайн шинэ дүр төрх

АНУ-ын учир битүүлэг тэргүүн хатагтайн шинэ дүр төрх

Дональд Трампийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас нэг өдрийн дараа түүний эхнэр Меланиа Трамп олон нийтийн сүлжээнд ард түмэндээ хандаж үг хэлэв. Тэрбээр "Америкчуудын дийлэнх нь бидэнд энэ чухал үүрэг хариуцлагыг хүлээлгэлээ. Бид бүгд найрамдах улсын зүрх сэтгэл болох эрх чөлөөг хамгаалах болно" гэжээ.

Түүний үг товчхон байсан ч тэргүүн хатагтайн шинэ дүр төрхийг илэрхийлнэ гэж үзлээ.

Трамп 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдох үед Меланиа Трамп Цагаан ордонд байгаагүй. Тэр бага хүүтэйгээ Нью-Йоркт байжээ. 54 настай словен америк гаралтай загвар өмсөгч асан Меланиа Трампийг олон нийт учир битүүлэг гэж тодорхойлох нь бий. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэр олны өмнө бараг гарч ирээгүй. Зарим нь түүнийг тэргүүн хатагтайн дүрд тоглох дуртай эсэхэд эргэлздэг.

Мишель Обама, Меланиа Трамп нарын тухай номын зохиолч Тэмми Вигил түүний талаар хэлэхдээ "Тэр орчин үеийн тэргүүн хатагтай нарын дунд онцгой нэгэн" гэжээ.

Сүүлийн жилүүдэд Меланиа Трамп олны анхаарлаас хол байхыг хичээжээ. Тиймдээ ч өнгөрсөн зун хэвлэл мэдээллээр "Меланиа хаана байна?" гэсэн нийтлэлүүд мэр сэр гарч иржээ. Харин сонгуулийн өдрөөс хэдхэн долоо хоногийн өмнө тэр кампанит ажилд оролцож, богино үг хэлсэн байна. Дараа нь Трампийн амь насанд халдах оролдлого гарах үед мөн л үг хэлж, эв нэгдэлтэй байхыг уриалсан. Өдгөө түүний нөхөр ерөнхийлөгчөөр сонгогдсон тул Меланиа Трамп илүү ухаантай, санаатай байна гэж ажиглагч, шүүмжлэгчид таамаглаж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж