Катар зуучлагчийн статусгүй болжээ

Катар зуучлагчийн статусгүй болжээ

Катар зуучлагчийн статусгүй болжээ

Катар улс Израиль, Хамасын хооронд гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээний зуучлагчийн статусгүй болжээ. Хамасын төлөөлөгчдийг Катарт байлгахыг АНУ цаашид зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэний дараа энэ үйл явдал боллоо. Газын зурвас дахь дайныг зогсоох шинэ саналаас татгалзсан гэж АНУ Хамасыг буруутгаж байна.

Хамас бүлэглэл Обамбагийн засаг захиргааны хүсэлтээр 2012 оноос хойш Катарын нийслэлд байрлаж буй. Энэ оффисоо хаах тухай Хамаст мэдэгдэнэ гэж Катарын засгийн газар зөвшөөрсөн аж. Хамасыг Катараас хөөн гаргах нь бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө ямар нэг байдлаар энхийн гэрээ байгуулах гэсэн Байдены оролдого бололтой.

Персийн буланд орших Катар улс нь жижиг боловч нөлөө ихтэй. Тус улс нь бүс нутаг дахь АНУ-ын гол холбоотон юм. Энд АНУ-ын томоохон агаарын бааз байрладаг.

Угтаа бол Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн зуучлагчаар өнөөг хүртэл АНУ, Египет, Катар улсууд гол үүрэг гүйцэтгэн ажилласаар ирсэн.

Хэрвээ Хамасыг Дохагаас албадан гаргавал Иранд суурьшиж магадгүй гэж үзэж байна. Мөн Туркийг дараагийн өндөр магадлалтай хувилбараар нэрлэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж