Пакистаны баруун өмнөд хэсгийн Балочистан мужийн Куэтта галт тэрэгний буудал дээр бөмбөг дэлбэрснээр дор хаяж 25 хүн нас баржээ. Мөн 50 орчим хүн гэмтэж бэртсэнийг эрх баригчид мэдэгдэв. Өглөөгүүр хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд галт тэрэг Пешавар руу хөдлөх гэж байжээ.
Тусгаар тогтнол, байгалийн нөөц баялагтай холбоотой эсэргүүцэл тэмцлийн улмаас Балочистан мужид сүүлийн үед янз бүрийн халдлага гарах нь ихэссэн. Халдлагын хариуцлагыг Балочийн чөлөөлөх арми хүлээсэн бөгөөд тэд цэргийн сургуулилалтаа дуусгаад Куэттагаас буцаж буй пакистан цэргүүдийг онилсон гэжээ. Нас барагсдын 14 нь цэргийн алба хаагч байсан.
Тэсрэх бөмбөгийг амиа золиослогч этгээд дэлбэлжээ. Тус этгээд нь нас барагсдын дунд байсныг хотын комиссар хэлэв. Амиа золиослогч 6-8 кг тэсрэх бодистой бөмбөг ашиглажээ.
Гэмтсэн иргэн Абдул Жаббар гэгч хэлэхдээ "Би өнөөдөр үзсэн харсан аймшигтай зүйлээ илэрхийлж чадашгүй нь. Яг шүүгдэх өдөр минь ирэв үү гэлтэй л байсан" гэжээ.
Нэргүй 2024-11-10 202.179.26.115
лалынхнаас холхон явсан нь дээр
зочин 2024-11-10 66.181.182.164
эд нар монголд ирээсэй
Т 2024-11-10 202.9.46.170
чи өөрөө исламын шийт шажинд орчих, тэгвэл аяандаа л тэдэн шиг болно