Трампийн зөвлөх: Украин газар нутаг бус энх тайванд төвлөрөх ёстой

Трампийн зөвлөх: Украин газар нутаг бус энх тайванд төвлөрөх ёстой

Трампийн зөвлөх: Украин газар нутаг бус энх тайванд төвлөрөх ёстой

Дональд Трампийн ахлах зөвлөх, Бүгд найрамдах намын стратегич Брайн Ланза Украинд энх тайван тогтоох тухай "BBC" агентлагийн асуултад хариулжээ. Тэрбээр "Трампийн засаг захиргаа Украины Орост эзлэгдсэн бүс нутгийг эргүүлэн авахаас илүүтэй энх тайванд хүрэхэд төвлөрнө. Украины ерөнхийлөгч Зеленскийгээс энх тайвны төлөөх бодит алсын харааг нь асууна. Зеленский хэлэлцээрийн ширээний ард ирчихээд Крымийг авч байж л энх тайван тогтооно гээд байвал асуудалд нухацтай хандахгүй байгаагаа харуулж байна гэсэн үг. Крым гэж байхгүй" гэв.

ОХУ 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэн билээ. Улмаар найман жилийн дараа Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлж, нутгийн зүүн хэсэгт хяналтаа тогтоогоод буй.

Дональд Трампийн хувьд дайныг дуусгаж, цэргийн тусламж үзүүлэх нэрийдлээр АНУ-ын нөөцийг гарын салаагаар урсгаж буй явдлыг таслан зогсоохыг тэргүүлэх чиглэлээ болгоно гэж тогтмол ярьсаар ирсэн. Гэвч тэр чухам хэрхэн дайныг зогсоох нь тодорхойгүй хэвээр байна. Түүний зөвлөх Ланза зүүн Украины талаар дурдаагүй боловч Крымийг эргүүлэн авах нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлсэн юм. Мөн энэ нь АНУ-ын зорилго биш гэжээ.

"Крымийг эргүүлэн авах, үүний тулд америк цэргүүдийг татан оролцуулах нь Зеленскийн тэргүүн зорилго юм бол тэр ганцаараа байна" гэж Ланза хэлжээ.

АНУ хэзээ ч Украинд цэрэг байрлуулаагүй, Украин ч ийм хүсэлт тавьж байгаагүй. Украины тал зөвхөн зэвсгийн тусламж л хүсч байна.

Трамп албан тушаалаа хүлээж авмагцаа жижиг хүрээлэл дунд энхийн хэлэлцээ зохион байгуулж магадгүй. Түүнийг сонгуульд ялалт байгуулсны дараа Зеленский утсаар ярьсан. Энэ дуудлагад тэрбумтан Элон Маск ч бас оролцсон аж. Украины ерөнхийлөгчийн албаны эх сурвалж хэлэхдээ "Тэд цаг хагас ярилцсан. Учиргүй нарийн ширийн зүйлс ярилцаагүй л гэлээ ерөнхийдөө халуун дулаан, таатай яриа болсон" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-10 202.9.46.164

Crimea was never part of ukraine.

Avatar

Гочоо 2024-11-10 103.212.118.190

За ингээд л Украины асуудлаар Америкийн шинэ ноёдын бодлого бага багаар бор шувуу болоод нисэж эхэллээ дээ. Крым, нэмээд нөгөө 4 муж Орост нэгдэж байж, бас Украиныг НАТО-д элсүүлэхгүй амлалт өгч байж дайн дуусах нь дээ янз нь. Ингэхдээ тулвал Зелинский нэрээ бодоод түрээлээд санаалаараа огцорчих байх даа хөөрхий. Улсаа хуваасан хэрэгт унахыг хэн хүсэв…

Avatar

Нэргүй 2024-11-10 124.158.108.13

одоо тарвагадорж сайханбилэг шүүгч төмөрбат сахал нарын хулгайч нарыг Америкаас чарлуулаад авчрах хэрэгтэй.

Avatar

м 2024-11-10 202.21.117.34

Зеленский хүү Байдан өвөөгөөсөө салж өөр хойд аавтай боллоо. Одоо яая гэхэв хойд аавынхаа аяыг харж байхаас. Хий гэснийг нь хийхгүй бол амиа ч алдаж мэдэхээр болсон шүү. Юун тансаглах мөнгө, карманы мөнгөний ч бараа харахгүй болох төлөвтэй. тэнэг толгойгоос болж Украйн гээч улс л хөөрхий боллоо доо. Зеленский яахав. Нэг бол толгойгоо тасдуулна, нэг бол б**с долоогч нарынхаа ивээлд орж Украйнаас дөрвөнө. Яг л манай Эби шиг. Америк гарчихаад тэндээс сайхан хуцаж өгнө л дөө

Avatar

Нэргүй 2024-11-10 122.201.23.83

Орос Украйныг эзлээд дараа нь Латва ,Литва , Казакстан …гээд дайрна шунал нь дуусахгүй.

Avatar

Нэргүй 2024-11-10 124.158.108.13

чамайг олж устгах байхаа яанаа

Avatar

Нэргүй 2024-11-10 202.126.89.218

За яасан,,,,,3 жилийн өмнө,,,,нөгөө киев миевийг 3 хоногт эзлээд,,,,варшав берлин хүрээд,,,,англи орох юм хуцаад байсан,,,,трампад тархиа эргэтэл загнуулаад ,,,,,дуусахаар,,,, болоод явчихсан уу,,,,

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.187.171

эцсийн эцэст өөрөө л өөрийгөө хамгаална, тийм учраас украйн улс маш хурдан хөгжиж, хөрөнгөжих хэрэгтэй, мөнгө байхад зэр з****г ч бүтээнэ, дараа нь яахыг хөх тэнгэр л мэдэх буй заа.

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.191.194

Крымийг Орост өгчихье ээ ! Дараа нь Шойгу Путинд нэг санал тавиад дэмжлэг авч хэрэгжүүлнээ ! Тэр нь "Увсыг Тувад нийлүүлж авах"санал байвал яанаа ?!

Avatar

Нэргүй 2024-11-10 193.36.38.17

Бүгд найрамдах намд энэ мэт галзуу солтиотой юм ярьдаг хүмүүс зөндөө бий. Монголчууд шиг галзуу хүмүүсийг шүтдэг, ухаж ойлгох чадвар, тархи байхгүй хүмүүс Америкад ч бас их учир тийм хүмүүс дээр тоглолт хийдэг 😂😂

Avatar

Del 2024-11-10 202.55.188.98

хүссэн эс хүссэн энэ дайн Оросын хүссэнээр болно гэхдээ дэлхийд ийм жишиг байдаг нь өөдгүй дүрэм юм даа үүний хариуд Оросууд Америкд тодорхой төлбөр төлнө харин төлбөр нь юу ч байж болно

Avatar

Зочин 2024-11-10 66.181.160.72

Өө за ….Гилер Сталин хоёр Польшийг хувааж идсэнтэй адил Путин Трамп хоёр Украйныг хувааж идэхнүү ..Эзэлж авсан чинь чинийх , үлдсэн нь минийх “ гэж байгаа юм шиг л сонсогдож байна..Өөдгүй н**ш байхнээ

Avatar

Зочин 2024-11-10 124.158.108.13

Ланүа зөв ярьж байнаа. Наал Зеленский гэх этгээд чинь танай Байден гэх зөнөг өвгөний чинь бөгсийг долоогч бууны нохой шүү. Наад Зеленский чинь украйн дахь орос иргэдэд нацист ажмллагаа явуулсан учраас Путин орос үндэстнээ хамгаалахын тулд цэргийн ажиллагаа явуулж зүүн украйныг эзэлсэн. одоо тэднийг буцааж өгнө гэж байхгүй. иймд америк одоо украйнд туслах хэрэггүй. танай тусламж зогсонгуут дайн 7 хоногийн дотор дуусна.

Avatar

Зочин 2024-11-10 66.181.178.226

зөв дүгнэлт

Avatar

Нэргүй 2024-11-10 59.153.113.127

Хүчирхэг Орос хөршүүдээ эзлэх буюу нутгаас нь таслан авахыг -Крым гэж байх ёсгүй- гээд Оросыг өөхшүүлж буй АНУ-ын бодлогоор бол Орос Казахстанаас, Монголоос шунасан хэсгээ таслан авахыг (АНУ зөвшөөрдөг болбол) НҮБ болон тусгаар улсуудын бүрэн эрх энэ тэр гээд утгагүй болох нь ээ яваандаа. Аймшиг.

Avatar

Зочин 2024-11-10 66.181.178.226

жоохон ч гэсэн юм унших хэрэгтэй. болсон явдлын үүх түүхийг мэддэг байж дүгнэлтээ хийгээрэй

Avatar

зочин 2024-11-10 66.181.184.232

Украйнн тусгаар тогтносон улс хэзээч байгаагүй Хаант Оросын зах хязгаар нутаг газар байсаар ЗХУын бүрэлдэхүүнд орсон түүхтэй дэлхийн 2р дайны үед баруун хэсэг Гитлерт үйлчилж жирийн иргэдийг алж хядсан урвагчид

Avatar

Нэргүй 2024-11-10 202.126.88.176

Эмээ уу,,,дебыль ээ,,,,

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.161.141

hugiin pyaz

Avatar

Нэргүй 2024-11-10 202.126.88.176

Энэ яавээ,,,,аль хүний юу ярихыг тэр гэхэвдээ,,,,,зүгээр,,,,аугаа америк л оросын орших эс оршихыг шийддэг байх нь байншдээ,,,

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.187.66

Ану н дэмжлэггүйгээр украйн юу ч биш

Avatar

Нэргүй 2024-11-10 202.126.88.176

Хойд солонгосын дэмжилэг үгүйгээр,,,бөгспутины орос бол хумхийн тоос,,,,,

Avatar

Нэргүй 2024-11-10 122.201.31.21

ура ура ура

Avatar

зочин 2024-11-10 66.181.160.72

Боддоо !. Америк , Украйнд огт туслахгүй байлаа гэж боды.Украйнчууд газар нутгаа хамгаалан, 10 ,20 жил , үнс нурам болтлоо баатарлагаар тулалдсаар Оросуудад эзлэгджээ гэж боды!.. Энэ бүхний дараа Америк холбоотнуудда яаж харагдах бол ?..Эцсийн мөчид хаяад явдаг өөдгүй ,найдваргүй хүмүүс юм байнаа л гэж харагднаа. Үгүй дээ Америкчууд нэр төрдөө маш хайртай хүмүүс .. Замын хагасаас эргэж буцна гэж байхгүй дээ.Украйныг ялалтанд хүртэл л дэмжнээ . өөр санаа бодолтой ганц хоёр улстөрч байгаал байх

Avatar

Нэргүй 2024-11-10 122.201.31.21

чи ук явж байлд ацаа хаха

Avatar

ЗОЧИН 2024-11-10 103.212.117.99

ХҮҮХЭД ШИГ ЮМ БИЧИХ ЮМ. ДАЙН ГЭДЭГ ЧИНЬ МӨНГӨ. ЯМАР НЭГ САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭРГҮЙ БОЛВОЛ 10 20 ЖИЛ БАЙЛДАНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. ОРСУУД ОДОО УКРАИНЫГ ДАЛАЙД ГАРЦГҮЙ БОЛГОНО.

Avatar

Нэргүй 2024-11-10 66.181.160.100

Тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2024-11-10 192.42.116.173

Америк НАТО 20 жил 2.7 их наяд доллар шатаан Афганистанд байлдаад ялагдаж, Америк нь НАТО холбоотнуудаа хаяж зугтаасан түүх хуучраагүй байна, ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж