Европ хуваагдаж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.11.09-нд нийтлэгдсэн

Европ хуваагдаж магадгүй гэв

Европ хуваагдаж магадгүй гэв

Берлиний хана нурсны 35 жилийн ой өнөөдөр /2024.11.09/ тохиож байна. Гэвч үүнтэй зэрэгцэн Европт шинэ хагарал үүсч магадгүй гэж улстөр судлаачид таамаглаж байна. Мөн эрх чөлөө, ардчиллыг хамгаалах шаардлагатайг онцолжээ. Берлиний хана нь 160 километрийн урттай бөгөөд Баруун, Зүүн Берлинийг хувааж байв. Үүнийг хүйтэн дайны үед барьсан бөгөөд 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд татан буугджээ. Тухайн үед Польшийн "Эв санааны нэгдэл" хэмээх иргэний хөдөлгөөн нь зүүн бүсийн орнуудад ардчиллын төлөөх кампанит ажлыг удирдаж байжээ. Энэ хүрээнд ханыг нураахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж олон нийт хүлээн зөвшөөрдөг.

Польшийн улс төр судлаач, музейн захирал Басил Керски тус бүлэглэлийн үйл ажиллагааны талаар одоог хүртэл  хүмүүст таниулж, ач холбогдлыг нь тайлбарладаг нэгэн юм. Тиймдээ ч одоо цагт үндсэрхэг үзлийг дэмжигч, олон янз байдлыг үгүйсгэдэг хэт барууны намууд Европт тархаж байгаад тэрбээр санаа зовж байна. Жишээ нь, Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан явдал нь  хүний ​​эрх, олон улсын эв санааны нэгдмэл байдал цаашид чухал биш болно гэж Керски үзэж байна. Мөн Оросын ерөнхийлөгч Владимир Путин “NATO"-гийн тогтвортой байдлыг шалгах оролдлого хийнэ гэж анхааруулжээ. Тиймээс Керски тэргүүтэй судлаачид энх тайван, хүний ​​эрхийн ач холбогдлыг хамгаалахыг дэлхий нийтэд уриалаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж