Сайд Н.Учрал 11-11 төвд ажиллав

Сайд Н.Учрал 11-11 төвд ажиллав

Сайд Н.Учрал 11-11 төвд ажиллав

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2024.11.09) Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Тус төвд энэ оны аравдугаар сарын байдлаар 11,700 гаруй иргэн утсаар болон сошиал суваг, дуут шуудан, фэйсбүүк, и-мэйлээр ханджээ. Үүнээс санал, хүсэлт бүртгэх системд 7231 санал, хүсэлт, гомдол бүртгэснээс өргөдөл, гомдол 6569, талархал 517 бүртгэн холбогдох төрийн байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлж, 4494 иргэнд төрийн байгууллага, Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад мэдээллээр хангаж ажилласан байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг эзэлж байгаа асуудлыг харвал:

  • Төрийн байгууллага, төрийн албан хаагчтай холбоотой гомдол буюу хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа талаар – 1258
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой – 463
  • Авто замтай холбоотой – 417
  • Цахилгаан, эрчим хүчтэй холбоотой – 386
  • Ерөнхий боловсролын сургуультай холбоотой – 278 тус тус бүртгэгдэж, холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Сайд Н.Учрал, цаашид 11-11 төв иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагад нь зөвхөн шилжүүлээд орхих бус, шийдвэрлэлтэд хяналт тавьж, иргэдийн асуудлыг бодитоор нь шийддэг байхад онцгой анхаарна. Холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгч, үр дүнтэй ажиллахад ач холбогдол өгнө гэв. Мөн иргэдэд мэдээлэл өгөх нөхцөлийг илүү хялбар, шуурхай, энгийн болгож, хиймэл оюун ухаан нэвтрүүлж, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өглөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-09 66.181.177.131

Наад 11-11 -т холбогдоход хэцүү юм бнлээ. Бараг залгасан иргэд хамаг нэгжээ дуусгах юм байнлээ.
Тэгээд ч дуудлага авч байгаа ажилтнууд нь уриалагхан биш, хүнд сурталтай, залгасан хүнд төвөгшөөх байдлаар
хандда. Бараг залгаад нэмэргүй. Нэгжээрээ шатаад тэмээн дээр ямааны гарз болдог

Avatar

Зочин 2024-11-09 66.181.177.39

эмнэлгүүдийн сүлжээг сайжруулаад өгөөч гацаад бна гээд компьютерээ Ухаад суучих юм эмч нар

Avatar

Зочин 2024-11-09 59.153.113.196

Иргэдийн хэлсэн үг,ярьсан зүйлийг тоож хэлэлцдэггүй Засгийн газарт ямарч 11 11 хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-11-09 66.181.174.80

erguu gulug shilga dultiraa p***a uheech

Avatar

Учралаас юу ч хүлээгээд хэрэггүй 2024-11-09 202.131.225.197

Энэ хүнийг үхэлтэй нүүр тулаад ирсэн гээд овоо юм хийх байх гэж харж байсан мэргэшиж яваа хулгайч болж байгаа эмгэнэл юмдаа.

Avatar

Зочин 2024-11-09 103.57.92.235

Энэ маанаг новшийг овоо юм гэж бодсон үхэж байхдаа таарсан, бас л нэг мэргэшиж яваа хулгайч байж. Яана даа энэ улс орон !!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-11-09 139.5.217.145

350 саяар пуужин хөөргөх задаргаагаа танилцуулаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж