Путин зорилгоосоо ухрахгүй

Хуучирсан мэдээ: 2024.11.09-нд нийтлэгдсэн

Путин зорилгоосоо ухрахгүй

Путин зорилгоосоо ухрахгүй

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украинд явуулж буй тусгай ажиллагааныхаа зорилгыг өөрчлөхгүй гэж хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. Баасан гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр Песков “Путин зорилгоо хэвээр үлдээнэ гэж удаа дараа мэдэгдсэн” гэжээ.

Үүнээс өмнө, АНУ-ын сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамптай Путин ярилцахад бэлэн гэж Кремль мэдээлж байсан. Мөн ярилцах нь дайныг зогсоох алхмын эхлэл байж магадгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байв.

Гэсэн хэдий ч Путин, Трамп нар дайны талаар ярилцахгүй, Кремлийн зорилго хэвээр байхыг Песков сэтгүүлчдэд онцолжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Путин энхийн хэлэлцээ хийх нөхцөлөө бэлэн болгож, Украиныг “NATO”-д элсэх хүсэлтээсээ татгалзах шаардлагатайг сануулсан. Тэрбээр Пүрэв гаригт үүнийг дахин сануулж, Украин алдсан дөрвөн бүс нутгаа Оросын эзэмшилд олгох ёстой гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж