“Хадгалуулсан мөнгийг нь хоёр дахин өсгөж өгнө” гэх PR хийн 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх “Бэлтэс мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Р.Бузмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 5-нд эхлүүлсэн байсан юм.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын мэдээлснээр дээрх шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 13-ний 14:00 цаг хүртэл завсарлуулжээ. Тодруулбал, энэ хэрэгт холбогдуулан Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарыг яллагдагчаар татан шалгаж байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр шүүх хурал завсарласан нь энэ аж. Тэднийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байсан юм.
Шүүх хурал өнгөрсөн хугацаанд долоон удаа хойшилж байсан бөгөөд хохирогч олонтой тул шүүх хурлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд хийсэн байдаг.
Шүүх хуралд улсын яллагч танхимаар хоёр, цахимаар нэг, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч танхимаар 175, иргэний хариуцагч танхимаар хоёр, шүүгдэгч нарын өмгөөлөгч танхимаар тав, хохирогч нарын өмгөөлөгч цахимаар тав оролцсон байдаг.
Г.ХОРОЛ
Иргэн 2024-11-09 202.9.41.31
ББСБ гэдэг чинь ломбард л гэсэн үг , Иргэдийн мөнгийг худал хэлж аваад , бохир аргаар угаадаг байх , Иймд хуулийг чангалж иргэдийг эрсдэлээс хамгаалах хргтэй
Нэргүй 2024-11-09 66.181.189.25
бүх насаар нь хорь
Нэргүй 2024-11-09 124.158.120.146
Chi shuugch bish malaa chi shiiddeg yum bish
Нэргүй 2024-11-09 59.153.114.214
uursduu jinhene maluud bnadaaa sdaa shunalaasaa bolj uursduu l hohirson shdee
Нэргүй 2024-11-09 103.168.34.160
MALUUD HAHAHA