Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны арван сарын байдлаар Монгол Улс 104,742 суудлын автомашин импортоор оруулж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 71.7 хувиар, ачааны автомашин 24,632 ыг оруулж ирсэн нь 43.3 хувиар тус, тус өссөн үзүүлэлт ажээ.
Өмнөх жилүүдэд жилдээ 70 мянга гаруй суудлын тэрэг импортлогддог байсан өнөө жил өссөн нь эдийн засагт өсөлт гарсны нэг илрэл гэж үзэж буй.
Гэхдээ Монгол Улсад хуучин автомашин импортоор орж ирдэг нь нэгдүгээрт, агаарын бохирдлыг ихээр бий болгож байгаагийн зэрэгцээ удахгүй хуучин машины сэг асуудал болж хувирна гэдгийг ч анхааруулах хэсэг бий. Нөгөө талдаа импортоор орж ирэх автомашины тоо өсөхийн хэрээр түгжрэлийг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг үр дүнгүй болгож буй.
Иймээс нийслэлийн хэмжээнд энэ сарын 8-наас эхлэн импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргасан нь хэрэгжиж эхлээд байгаа юм.
Г.ХОРОЛ
3,548.92






















































Холбоотой мэдээ