“Эрдэнэс Тавантолгой” ХК 337.6 тэрбум бондын төлбөр хийснээр өргүй болов

“Эрдэнэс Тавантолгой” ХК 337.6 тэрбум бондын төлбөр хийснээр өргүй болов

“Эрдэнэс Тавантолгой” ХК 337.6 тэрбум бондын төлбөр хийснээр өргүй болов

"Эрдэнэс Тавантолгой" ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-бонд”-ыг нээлттэй гаргасан байдаг. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.

Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.

Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-09 202.55.188.90

өө ашгүй одоо хувьцааны мөнгөө яах бол

Avatar

Нэргүй 2024-11-09 202.126.90.219

өнөөдөр биднийг тэжээж байгаа гол эх үүсвэр өргүй болно гэдэг чинь баярлууштай юм болж байна. Цаашдаа орж ирэх хөрөнгөө засгийн газар зөв зарцуулаасай даа…

Avatar

Нэргүй 2024-11-09 66.181.189.251

Бэлэн нүүрс гаргаж байж Бонд гаргана гэдэг тэнэглэл. Харин ч төлөөд дуусгаж. Хүү нь алдагдал

Avatar

Нэргүй 2024-11-09 122.201.31.128

Угаасаа л төлөх ёстой юм чинь. Ман халааснаасаа гаргаад төлчих өө юү?

Avatar

Нэргүй 2024-11-09 202.9.40.23

Сайн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж