Японы эзэн хааны хэвлэл мэдээллийн албанаас Юрико хэмээх 101 настай Микаса гүнжийн дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа муудаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж мэдэгдэв. Тэрбээр талийгаач эзэн хаан Шоуагийн дүү болох хунтайж Микасагийн эхнэр юм.
Микаса гүнж гуравдугаар сард цус харвалт, уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтсэн. Тэрбээр Токио дахь Гэгээн Люкийн олон улсын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Пүрэв гаригт хийсэн шинжилгээний хариу гарч, түүний зүрх, бөөр зэрэг бүх биеийн үйл ажиллагаа буурсан болохыг мэдэгдэв. Одоогийн байдлаар гүнж Микаса саруул байгаа ч нас ахисантай холбоотойгоор бие нь муудсан гэж эмнэлгийн ажилтнууд тайлбарласан юм.
Микаса гүнж бол 19-р зууны Мэйжигийн эрин үеэс хойших эзэн хааны гэр бүлийн хамгийн өндөр настай гишүүн билээ. Гүнжийн ач охин Акико гүнж Их Британид хийх айлчлалаа түр зогсоож, Бямба гаригт Япон руу буцна гэж албаны хүмүүс мэдээллээ.
Нэргүй 2024-11-09 212.247.9.244
urt naslaarai