УИХ-аар өчигдөр/2024.11.09/ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталсан ч Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн тогтоолын хүрээнд ирэх арванхоёрдугаар сард төсвийн тодотголыг өргөн барихыг Засгийн газарт чиглэл болгоод байна.
Тогтоолд нэгдүгээрт, төсөвт үнэлгээ хийх, хоёрт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлд Монгол Улсын 2025 оны төсвийг нийцүүлэх гэсэн заалтуудыг тус, тус тусгасан юм.
Учир нь, УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдох төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүд урсгал зардлаас 3.6 их наяд төгрөг танах шаардлагатай гэдэг санал дэвшүүлсэн. Мөн ирэх оны төсвийг Засгийн газарт буцаах ёстой гэдэг шаардлага ч тавигдсан. Гэхдээ төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг эхэлсэн үеэс төслийг Засгийн газарт буцаах ёстой гэх шаардлага тавигдсан нь хууль эрх зүйн хувьд боломжгүй. Учир нь, төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх үед энэ саналыг гаргаж, УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээвэл Засгийн газар луу буцаах боломж байсан. Гэтэл дэгээ мэддэггүйгээс болсон уу, аль эсвэл улс төр хийсэн УИХ-ын гишүүдээс болсон уу, төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг Байнгын хороодоор орж эхэлсэн үеэс "Төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах ёстой" гэх санал гаран, өндөр авсан.
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг боловсруулах хүрээнд Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, мөн зарлагыг бууруулах чиглэлээр дэд ажлын хэсэг ажиллуулсан ч урсгал зардлын цаад талд юу байгааг нь нарийн мэдэхгүйгээр шууд хасалт хийх нь эргээд эрсдэл үүсгэх талтай гэж үзэн Төсвийн байнгын хорооноос энэ асуудлыг цаг хугацаатай нарийн шалгаж мухарлах зорилгоор ирэх оны төсөвт үнэлгээ хийх ёстой гэж үзсэн байдаг.
Нөгөө талдаа Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбараар төсвийн 7.2 их наяд нь цалин, 6.4 их наяд нь эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбарт, 5.8 их наяд нь нийгмийн даатгалын санхүүжилт буюу татаасанд зарцуулагддаг болж таарч буй. Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр "2024 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн нь урсгал зардлыг асар ихээр нэмэгдүүлсэн. Энэ онд цалин, тэтгэврийн нэмэгдэл хагас жилээр төсөвт сууж байсан бол ирэх жил бүтэн сууж байгаа нь зардлыг данхайлгасан" гэдэг анхааруулгыг өгсөн юм.
Хоёрдугаарт, шинэ дэгээр Засгийн газар 2025 оны төсвийн төслийг өнгөрсөн наймдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг аравдугаар сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд нэг өдөр шахам өргөн баригддаг байсан хоёр том бодлого сарын зайтай УИХ-д өргөн мэдүүлэгдсэнээс хоорондоо уялдаа холбоогүй батлагдсан гэж үзэж байгаа юм.
Тухайлбал, Засгийн газрыг 2025 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлэх үед инфляци 6 хувьтай байсан бол 2025 оны Мөнгөний бодлогыг УИХ-д өргөн мэдүүлэх үед инфляци 1 хувиар буурч 5 хувьтай тэнцсэн. Иймээс УИХ 2025 оны төсвийг дахин “нухах” шаардлагатай болж буй юм.
УИХ-ын Тамгын газраас өгч буй мэдээллээр 2025 оны төсвийн төслийг УИХ-аар баталсан тул ирэх арванхоёрдугаар сард багтаан тодотгол хийхэд хууль эрх зүйн зөрчил үүсгэхгүй гэж тайлбарлаж буй.
Гэхдээ Монголын парламентын түүхэнд ирэх оны төсвөө баталсан даруйдаа эргээд сар хүрэхгүйн дараа тодотгож байсан тохиолдол өнгөрсөн хугацаанд гараагүй. Харин энэ удаад шинэ парламент бүрдэж 126 гишүүнтэй болсны дараа Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг сарын дараа дахин тодотгох болж байна.
Хэл амтай баталсан Монгол Улсын 2025 оны төсөвт нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар тусгасан.
Харин улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23.1 их наяд төгрөг байх бол зарлага 26.4 их наяд төгрөг байхаар баталсан. Мөн ирэх онд хөрөнгө оруулалтад 3.9 их наяд төгрөг зарцуулна. Орон нутагт нийт 527 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Харин орон нутгаас нийт 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2025 онд дор дурдсан төсвийг зарцуулна.
- Ерөнхийлөгчийн Тамгын газар 39.7 тэрбум
- УИХ-ын дарга 191 тэрбум
- Ерөнхий сайд 630 тэрбум
- Үндсэн хуулийн Цэцийн дарга 6.6 тэрбум
- Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 32.8 тэрбум
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 343 тэрбум
- Хүний эрхийн үндэсний комиссын дарга 15.5 тэрбум
- Улсын Ерөнхий прокурор 161 тэрбум
- Үндэсний аюулгүй байыдлын зөвлөлийн дарга 23.3 тэрбум
- Монгол Улсын Ерөнхий аудитор 56.8 тэрбум
- Авлигатай тэмцэх газрын дарга 58 тэрбум
- Төрийн албаны зөвлөлийн дарга 21.8 тэрбум
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга 22.4 тэрбум
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга 18 тэрбум
- Үндэсний статистикийн хорооны дарга 36 тэрбум
- Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын дарга 1.4 тэрбум
- Шүүхийн сахилгын хорооны дарга 6 тэрбум
- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд 328.8 тэрбум
- Шадар сайд 404 тэрбум
- Монгол Улсын Шадар сайд 8 тэрбум
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 152 тэрбум
- Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга 24 тэрбум
- 20 минутын хот үндэсний хорооны дарга 31.8 тэрбум
- Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 15 тэрбум
- Гадаад харилцааны сайд 275 тэрбум
- Сангийн сайд 5 их наяд
- Хууль зүй дотоод хэргийн сайд 1.8 их наяд
- Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд 70.8 тэрбум
- Батлан хамгаалахын сайд 884 тэрбум
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 337 тэрбум
- Боловсролын сайд 4.5 их наяд
- Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 4.5 их наяд
- Зам тээврийн сайд 1.5 их наяд
- Соёл, спорт, аялал жуулал, залуучуудын сайд 596 тэрбум
- Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд 495 тэрбум
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 830 тэрбум
- Цахим хөгжил, инновац харилцааны сайд 130 тэрбум
- Эрчим хүчний сайд 310 тэрбум
- Эрүүл мэндийн сайд 1.8 их наяд
Засгийн газрын оруулж ирсэн 14 мега төслөөс үргэлжлэн хэрэгжих төслүүдийн тоонд Дорноговь аймагт баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр багтаж байна. Тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд зориулж 2025 оны төсөвт 460 тэрбум төгрөгийн зээл суулгасан. Энэ жил 200 гаруй тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Дээрх санхүүжилтийн үр дүнд нефть боловсруулах үйлдвэрийг 2026 онд ашиглалтад оруулах боломж бүрдсэн гэж Сангийн сайд Б.Жавхлан тодотгосон юм.
Хоёр дахь төслөөр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан төсөл нэрлэгдэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ эл асуудлыг шийдвэрлэсэн.
Харин гурав дахь төслөөр Хиймэл дагуул төсөл нэрлэгдэж буй. Монголын талаас гаргах шаардлагатай 68 тэрбум төгрөг төсөвт суусан. Гэхдээ Монгол, Франц улсын хооронд энэ асуудлаар хийгдэж буй хэлэлцээр амжилттай болж дууссанаар зээлийн хэлэлцээрийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж, батлуулна. Түүний дараа дээрх төсөл хэрэгжих боломжтой болно. Бусад төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, мөн гадаадын хөрөнгө оруулалтаар хөдөлгөхөөр төлөвлөөд байна.
Жил бүр сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа тул ирэх жил 91 сургууль, 60-аад цэцэрлэг, мөн30 гаруй эмнэлэг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгасан юм.
Түүнчлэн цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр шийдвэрлэсэн. 2025 оны төсвийг Мөнгөний бодлоготой нийцүүлэх шаардлага тавигдсан тул цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэх үү, аль эсвэл таван хувиар нэмэх үү гэдгийг УИХ дахин нягтлах шаардлага тулгараад байна.
Г.ХОРОЛ
Ноёо ээж 2024-11-09 202.21.109.33
номингийн билeт 3 настнуудад үзүүлэх дуурийн эрхийн ваучeрыг бүү хасаарай
төрөөд 4 хонож байгаа нярай
Нэргүй 2024-11-09 202.131.234.123
гуйланчлаад шанхайд явж байна шүү дээ. 25 малыг буулга. төрийн эргэлт хийж хаант засагтай болоё. хааныг бас сонгодог болоё. хаан муу байвал цаазлаад дараагийн сонгууль явуулна.
Зочин 2024-11-09 122.201.31.77
монголын төлөө цохилох зүрх санаа тавих сэтгэлгүй хүмүүс их хурал д очсон бололтой
Цээжний пангаар том том бүлтэрч суудал баастууож хавчигна ан хүйтэн новшнуудыг ард түмэн сонгосон бна Энэ улс энэ хэдэн этгээдийг л тэжээх үүрэгтэй байж дээ
Uur helin 2024-11-09 66.181.161.231
Tusuv nereer avilgal hulgai zereg shaajiindoo
Зочин 2024-11-09 202.9.41.31
Их төсөв баталлаа гээд улс хөгжсөн үү , иргэдийн амьдрал дээшилсэн үү , Үгүй гэж харагдаад бна , улам л утаа , тоос , ядуу амьдрал үргэлжилсээр …
Нэргүй 2024-11-09 66.181.190.16
Төрийн мөнгийг завшин Олигархи Чойжилсүрэн Эрчим хүчний салбарын төсвийн хэдэн тэрбумыг нутагтаа зам барихаар тануулцан бэ…Зүгээр л бод доо. УБ хотын иргэд энэ өвөл яаж өвлийг давна даа, ганц ч болсон дулаан цахилгаан шийдвэрлэх ажил эхлээсэй гэж харж байхад багахаан төсвөөс нь УВС-даа зам бариулах гээд төсвөөс нь мөнгө шаагаад явж байхын. Энэ өмхий Дөрвөд өө зайлуулахгүй бол Хүрэлсүх ээ цуг хөтлөөд далд ороорой. Данхановыг тэртээ тэргүй ордноос нүцгэн чирч гаргана
BB 2024-11-09 45.117.32.58
Харуулах боломжгүй.
Зочин 2024-11-09 103.57.92.162
ЕТГ Баттулгын үед дунжаар 4 тэрбум төгрөг л байлаа…. Үхэр монголчууд хохь л. гэе дээ.. Ард түмэн ямар байна, төр тийм л байна:::
Нэргүй 2024-11-09 45.42.101.251
Энэ намууд олсноосоо давуулаад зээлээд зарж үрэх их хэмжээний зардал баталж байхад халаасаа ухуулж байгаа иргэдийн нь байж байгааг. Аргагүй л аминчхан, жалга довны үзэлдээ идэгдсэн, өнгөрснөө дурсаж амьдардаг, нэгдэл байхгүй сөнөж яваа үндэстэн
зочин 2024-11-09 66.181.186.147
Та нарын сүйрүүлсэн улсыг МАН татаж босгосон,,Эдийн засаг бизнесээ сэргээж экспортоо өсгөн төсвөө арвижууллаа, Өнөөгийн бүх амжилт бол МАН-ын журмын нөхдийн ажлын үр дүн, Үүнд та нар атаархаж байна,Иргэдийн дунд нэр төрөө алдсандаа хорсож байна, Улс орноо урагшлуулах гэж зүтгэж байгаа хүн бүрийг үзэн ядаж байна Хүн төрхөө алдаж байна,Монголчуудыг мал гэж бүү бод,
Нэргүй 2024-11-09 202.126.90.206
Төрийн албан хаагчид залилан хийж, Хятад иргэний Монгол дахь эд хөрөнгийг хулгайлсан хэрэг юу болж байна вэ?
зочин 2024-11-09 66.181.186.147
АН монгол орныг сүйрүүлсэн,МАН төрд гараад Ковидоос эхлээд асар хүндрэлийг даван туулж ,улс орноо босгосон, Экспортоо одоогийн хэмжээнд хүртэл өсгөн,төсвөө арвижууллаа,Дараа онд арав гаруй мего төсөл хэрэгжүүлж,эдийн засгаа хүчирхэгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулах гэж зүтгэж байна, Энэ нь АН-д таалагдсангүй,Иймд Хамтарсан ЗГ байгуулсан ч зорилтоосоо буцаж,МАН-ыг унагах бодлого баримталж байх шиг байна,Элдвээр гүтгэж,нэр төрийг нь унагах оролдлого хийгээд эхлэлээ
Нэргүй 2024-11-09 122.201.31.128
Тодруулга: Монгол улсын 2025 оны төсвийн нийт зардал 35 их наяд 800 тэрбум төгрөг. Бараг 36 их наяд болж байна. Харин нэгдсэн төсвийн алдагдал 2 их наяд төгрөг. Засгийн газрын урсгал зардалд хуваарилсан мөнгө нь 26 их наяд 510 тэрбум төгрөг. 5.3 их наяд төгрөгөөр байшин барилга барина. Түшээд, цавчаачид өөрсдийнхөө халаасны, хамаарал бүхий хувийн компаниуддаа татаас хэлбэрээр 1 их наяд төгрөг олгоно. Малчдын зээлэнд 500 тэрбумыг цацна. Гадаад томилолт, тавилга худалдаж авах, машин унааны зард
Нэргүй 2024-11-09 122.201.31.128
алд 1.3 их наядыг зарцуулна. Төрийнхний шүү. Ерөнхийдөө ковидын өмнө ба хойно, сонгуулийн өмнө ба хойно зардлууд яаж нэмэгдсэнийг сонирхоё. Ман амлалтдаа хүрж үү. Шүлс нь хатаагүй байгааг сануулах юун. 2019 онд Монгол улсын төсвийн нийт зардал 11 их наяд бөгөөд 700 тэрбум төгрөг байв. Засгийн газрын урсгал зардал 8 трилион 200 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл 2025 онд харгалзан эдгээр үзүүлэлтүүд 36 их наяд ба 26 их наяд болж өсөх нь ээ. Хэд дахин өссөн байна вэ? Төрийн албан хаагчдын цалин сонгуули
Нэргүй 2024-11-09 122.201.31.128
йн өмнөх жилд 2.3 их наяд төгрөг байжээ. Гэтэл энэ үзүүлэлт 2025 онд 6.4 их наяд болж нэмэгдэхээр тусгасан байна. Зөвхөн энэ зардлыг тэвчвэл бүхэл бүтэн 4 их наяд төгрөг суллагдах нь. Хаана байна аа, нөгөө амлаад байсан нь? Төрийн албан хаагчдыг цомхотгоно. Данхар бүтцийг багасгана. Гээд байсан чинь бүр улам нэмэгдцэн явж байдаг. Ерөөсөө эдийн засгийн хамаг өсөлтийг энэ хэдэн төрийн албан хаагч залгих нь байна. Төрийнхий гадаад дотоод томилолт дангаараа 28 тэрбум байснаа 25 онд 111 тэрбум болно.
Нэргүй 2024-11-09 122.201.31.128
Гэтэл нөгөө талд төрөөс иргэд, Аан-н бөгсийг хэрхэн ухаж байгаа талаар бас нэг үзүүлэлт байна. 2019 оны байдлаар Монгол улс бүх төрлийн тавараар 10 их наяд орчим төгрөгийг хуримтлуулж байж. Харин 2025 онд энэ үзүүлэлт 32 их наяд төгрөг болно. Мэдээж энд төрийн өмчийн компаниуд ч орно. Нөгөө хэдэн акулууд ч голыг нь бүрдүүлнэ. Гэхдээ л та бидний цалин орлого энэ хэдэн жилд яаж нэмэгдсэн бэ? Юмны үнэ яаж өслөө дөө? Тэгэхээр товчдоо 2025 оны төсөвт тавих нэг л шаардлага байна. Хэмнэлт ба таналт!
Нэргүй 2024-11-09 122.201.31.128
Ерөөсөө 2025 оны төсвийг 8 их наядаар бууруулах бодит шаардлага байна. Юун тарифын нэмэгдэл, юун цалин нэмэх, юун Шинэ хөдөө төсөл, юун үнэтэй машины худалдан авалт, юун хиймэл дагуулын 65 тэрбум, юун 18.3 тэрбумаар кино үзэх, юун я***н хүүхэнтэй гадаадад зугаалах. Бас юун 14 мега төсөл вэ. Дээд тал нь 3 байвал их юм. Нэгэнт л иргэдийн бүсийг чангалж буй бол төр ч бас тэлээнийхээ хэлийг ахиулах хэрэгтэй. Үүнийг л иргэд бид Ман-с тууштай шаардах ёстой болоод байна. Сөрөг хүчин гэж байхгүй болсон.
ооо 2024-11-09 66.181.182.17
Бүх ажлын нарийвчилсан жагсаалтыг гаргуулах шаардлагатай, ерөнхий байдлаар төсөв гаргана гэсэн чинь юу гэсэн үг вэ. Луйвар, хулгай хийх л арга зам болно биздээ
Нэргүй 2024-11-09 66.181.161.38
ЧИ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНД ДУРААРАА ХАЛДАЖ БОЛЖ БАЙГАА БОЛ БИД НАР ТЭРНЭЭС ЧИНЬ ИЛҮҮГ ҮЙЛДЭХ БОЛНО ХАРЖ Л БАЙГААРАЙ!!! БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЭЭД САМАРДАГ БУЗРУУДАА!!!! УСТГАГЧ ХАР СҮЛДНҮҮД ИЛГЭЭГДСЭН!! ТЭД АЮУЛТАЙ ШҮҮ!!! МОНГОЛ УЛСЫН ДАЙСНУУДАА!!! БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ ДАА!!!
зочин 2024-11-09 66.181.186.147
Эд нар ардчилагч биш яг фашистууд юм байна
ЗОЧИН 2024-11-09 66.181.161.38
МУУ БУЗРУУД МОНГОЛЧУУДААР ИХ ТОГЛОЖ БАЙГАА!!! ТӨСВИЙН МӨНГӨ ТА НАРЫН БЯЛУУ ХҮРТДЭГ ТОГЛООМ НААДАМ БИШ ШҮҮ МУУ УРВАГЧ ДҮЛЗЭН ХУЛГАЙЧ БУЗРУУДАА!!!! МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ТҮҮНИЙ БҮХ ХУУЛИУДЫГ ЭВДЭЖ ГАЖУУДУУЛЖ ҮГҮЙ ХИЙЧИХЭЭД ОРОНД НЬ ХЯТАДАД ЗОРИУЛСАН 800 ГАРАН ҮЗЭН ЯДАЛТ ДАРАМТ ШАХАЛТ ТОРГУУЛИЙН ХУУЛЬ ЗОХИОЖ МОНГОЛЧУУДЫГ БҮГДИЙНХ НЬ РХЭ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ ЭХ ОРОНДОО ТАЙВАН АМЬДРАХ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ БООМИЛСОН ТА НАР ХЭР ЗЭРЭГ ШИЙТГЭЛ АВАХ ЗОХИСТОЙ ВЭ??? ОДОО ТА НАР ХАРИУГАА АВАХ БОЛНО!!! БУЗРУУДАА!!!
Нэргүй 2024-11-09 66.181.187.17
Монгол шиг цайрсан өлөн хулгайчдаа сайд болгосон улс гэж байхгүй л байх
Нэргүй 2024-11-09 202.126.91.149
Төрийн толгойд гарсан энэ хэдэн хүмүүс ичээсэй, бөөлжис хүрч байна, худал хуурмаг булхай луйврын үүр уурхай …! “Ямар ард түмэн тийм Төр” гэж ярьдаг… үндсээр нь өөрчлөх боломж гардаг ч болоосой! Хэн нэгэн хүн энэ бузар булайтай тэмцэхэд манлайлаасай! Дэмжихэд бэлэн байгаа шүү…
зочин 2024-11-09 66.181.186.147
Хуцаа чи, Улс орноо босгох, төсвөө арвижуулах ,бүтээн байгуулалт хийх гэж бололцоогоороо зүтгэж байна, Ковидын аюул, геополитикийн хүндрэлээс үүссэн бэрхшээлүүдийг харин ч муугүй даван туулж,эдийн засаг бизнесээ сэргээлээ, Одоо арав гаруй мега төслийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байна, Үүнээс гадна өөр зөндөө л ажил төлөвлөсөн байна, Та нар нийгмийн хөрөнгө идэж уух улс орныг сүйрүүлэхээс өөр юу хийсэн билээ,,Луйвраас өөр юу чаддаг билээ, хулгайчууд аа,,
Нэргүй 2024-11-09 122.201.31.128
Чи хулгайчийн ар талуу.
Зочин 2024-11-09 122.201.31.128
26 их наяд нийт төсөв биш. Битгий гөлөг төөрүүлээд бай. Хөрөнгийн зардал, зээл, бондтойгоо 36 их наяд болчихоод байгаа. Зөвхөн урсгал зардал нь 26 их наяд. Өрийн тааз хэтэрчихээд байна. Дээр нь нийслэл дур мэдэн бонд босгож байна. Энэ бүгд улсын өр болж ард түмний нуруун дээр ирнэ. Даруйхан төсвийг 8 их наядаар бууруулахыг шаардаж байна!
зочин 2024-11-09 66.181.186.147
Бүү гөрд, Урсгал зардал 24.5 их наяд ,Үүнээс зөвхөн цалин тэтгэвэрт7.2 ,эрүүл мэнд боловсролд 6.4,,нийгмийн даатгалд 5.8 , бүгд 20.5 их наяд болж цаана нь үлдсэн 4.0 их наядаар бусд ажлаа амжуулах юм байна, Хөрөнгө оруулалтад 6.0 их надыг гарган,гадаад дотоод зээлийн хүүд 1.3 их наядыг өгөх юм байна, Хэрэгжүүлэх гээд зүтгэ,Болохгүй бол төсвөө хянаж тодотгоод батал ,Болохгүй юу байгаа юм, Учиргүй хэрэлдэж,нийгмийг үймүүлж,ашиг хонжоо хайж, иргэдийн толгойг эргүүлэхээ больж үз
Нэргүй 2024-11-09 122.201.31.128
Цавчаачдын хамаарал бүхий этгээд боож үхлээ. Тоо мэддэг болоод, төсөв гэж юу байдгийг уншиж мэдээд орж ир дээ, хүү минь!
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЧУЛУУГААР АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОДОГТОЙ АДИЛ Ч ЮМ ШИГ САНАГДААД БОЛДОГГҮЙ. 2024-11-09 59.153.112.157
Хөдөөний хүүхдүүд бид малаа хариулангаа айл гэр болж тоглодогсон.Чулуугаар гэр хийж доторх тавилгуудыг өрж, жижиг цагаан чулуугаар хонь, том улаан чулуугаар үхэр, том бараандуу чулуугаар адуу г.м. БҮХ ЗҮЙЛИЙГ дүрслэнэ.Үүнтэй адилхан УИХ 2025 оны улсын төсвийг дэгийнхэ дагуу ТТБЗ-ийн, ҮАГ-ын, ЗГ-ын, БХ-ны илтгэлүүд тавьж, асуулт хариулт, үг хэлж, санал хураах зэргээр БҮХ ЗҮЙЛ НОМ ЁСООРОО.боллоо.Гэхдээ нэг л сэтгэл дундуур. ЧУЛУУГААР АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОДОГТОЙ АДИЛ Ч ЮМ ШИГ САНАГДААД БОЛДОГГҮЙ.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төсвийн зардлаа бууруулах үүнээс өөр арга зам хайцгаалдаа 2024-11-09 59.153.112.157
Төсвийн хуулийн 34.1-д ЗГ төсвийн тодотгол хийх 5 нөхцөлийг заасан. Төсвийн тусгай шаардлага баримтлахгүй НӨХЦӨЛ, төсвийн алдагдал ДНБ-ний 3 % нэмэгдэх НӨХЦӨЛ, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт орох НӨХЦӨЛ, ТЕЗ нарын хооронд төсвийн зохицуулалт хийх НӨХЦӨЛ, ЗГ-ын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй НӨХЦӨЛ үүсэх.Энэ 5 нөхцөл ТӨСӨВ ХЭРЭГЖИХ ЯВЦАД л үүснэ. Иймээс УИХ 2025 ОНЫ ТӨСӨВ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙХАД ЗГ-Т ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ҮҮРЭГ ӨГӨХ НЬ ТӨСВИЙН ХУУЛИА ЗӨРЧИНӨ ШҮҮ
zochin 2024-11-09 202.9.40.216
Манай гишүүд адаглаад хурлын дэгээ уншиж мэдэж хуралдаа оролцож баймаар юм. Хууль, дэгэндээ өөрчлөлт оруулж, энэ ондоо багтааж төсөвтөө тодотгол хийх нь зөв. Хэзээ өнгөрсөн хойно асуудлаа ойлгож, ард түмэн, улс эх орны төлөө тэмцэж бгаа дүр исгэдэгээ гишүүд болих хэрэгтэй. Урлагийнханыг тэжээх гэсэн Соёлын сайдын баучерийн мөнгийг гарцаагүй танах хэрэгтэй. Урлагийнхан өөрсдөө чанартай бүтээл гаргавал хэн ч үзнэ шүү дээ. Харин урлаг соёлын үйлчилгээ явуулах хүртээмжтэй байр барих нь дээр.
И 2024-11-09 66.181.161.47
Тэнэг хүмүүсийг цуглуулчихсан юмуу ? Нам дагаж далдагнадгаа болиоч. Их хурлын гишүүн болсноо ойдоггүйээ. Данх дарамталахаа болиорой, төсвөө базчихаж чадахгүй бол огцорвол таарна. Сайд нэртэй хавтгай хүүхэн, хазгай хэлтнүүдийнхээ үгэнд ороод байх хэрэггүй л боловуу !!!
зочин 2024-11-09 66.181.186.147
Ийм хүнд үед төр үймвэл улс орон бүр сүйрнэ,Монгол улс угаасаа чадваргүй, Нүүрс зэснээс өөр бараг юу ч үгүй, Гаднаас бүх зүйлээ зөөдөг, Нэг сүйрвэл дахин босох бараг боломжгүй, АН угаасаа луйварчид, Нийгмийн өмчийг идэж ууж улс орныг сүйтгэж хачаад л улсын сан хоосолж өр зээлэнд унагаж, иргэдийн амьдралыг хүндрүүлчээд л алга болно, Бид л хохирно, Нээх эх оронч болж жүжиглэнэ,Иргэдийг хуурах гэж оролдоно, МАН-ыг тойрон хүрээл,Тавьсан зорилтыг нь хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруул
Нэргүй 2024-11-09 202.9.40.23
Яамд болгон өөрсдийн зардлыг нэмж ахиухан төсөв авахыг хүсэж байна. УИХ-ын гишүүдэд мөнгө хувиарладагаа болих хэрэгтэй