Улсын хэмжээнд хавдрын чиглэлээр дагнасан ганцхан эмнэлэг ажилладаг бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэд зөвхөн Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлдэг гэж хэлж болно. Үүнээс болж иргэд цаг алдалгүй үзлэг, оношилгоо эмчилгээндээ хамрагдаж чаддаггүй гэх асуудал үүсдэг. Тэгвэл энэхүү төвлөрлийг сааруулах зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлэгт эл үйлчилгээг үзүүлдэг болгох бодлого барьж буй ч боловсон хүчин дутагдалтай байгаагаас хойшлогдох болжээ. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг шинээр ашиглалтад орсон. Тус эмнэлэг нь нийт 200 ортой, үүний 50 орыг хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр ашиглах зорилготой байгаа ч эмч дутагдалтайгаас энэхүү үйлчилгээг үзүүлэх боломжгүй хүлээгдэж байгаа аж. Иймээс энэ төрлийн эмч, сувилагч нарыг бэлтгэх шаардлага тулгарч буй юм.
Сануулахад, Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрөх болсон үйлчилгээг бусад эмнэлэгт үзүүлдэг болгох зорилгоор өнгөрсөн аравдугаар сард Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт “Хавдрын тусламж, үйлчилгээ хяналт, сэргийлэлтийн төв”-ийг байгуулж, оношлогоо, шинжилгээ, эмчилгээг цогцоор нь хийж гүйцэтгэж эхэлсэн. Тус төвд улсын чанартай эмнэлгүүдэд ганцхан байдаг хавдрын үсэрхийллийг хэмждэг аппарат бүрэн суурилуулагдсан бөгөөд иргэд элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс засал, хими, бай зэрэг хавдрын үеийн тусламж үйлчилгээг нэг дороос цаг алдалгүйгээр авах боломжтой болоод байгаа юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-09 59.153.112.47
Эмч нараа явуулж сургаач ээ . Сургахгүй бол эмч нар дутагдалтай л байна ш дэ . Хажууд байгаа х***а нар чинь хавдарын эмчилгээндээ тэргүүлж байнаа . Бүх эм тариа , тоног төхөөрөмжөө өөрсдөө хийдэг болоод удаж байна ш дэ Өмхий ху ж аа гээд харааж суухаар хэрэгтэй юмаа эвтэйхэн аргыг нь олж байгаад сурч авах хэрэгтэй юм биш үү
Нэргүй 2024-11-09 202.179.26.115
Анагаах төгссөн олон оюутан резидэнтэд орж чадахгүй хөдөө орон нутагтаа харьж өрхийн эмнэлэгт сууж байна. тэгчээд эмч дутагдалтай гэдгээ болиод хахууль авч резидэнтэд оруулдгаа больж олон эмч нарыг ажилтай болгооч