Улсын дугаарыг ЗХУТ олгож эхэллээ

Улсын дугаарыг ЗХУТ олгож эхэллээ

Улсын дугаарыг ЗХУТ олгож эхэллээ

Импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын дугаар шинээр олгохгүй байх шийдвэр өчигдрөөс /2024.11.08/ хэрэгжиж эхлээд байна. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцдаг байсан бол өчигдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/хариуцахаар болж, шилжүүлжээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор энэхүү зохицуулалтыг хийж эхлээд буй юм. Мөн нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах найман шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

  1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5 заасан төлбөрөө барагдуулсан байх;
  3. Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх;
  4. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу даатгуулсан байх;
  5. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
  6. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх.  /2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс/
  7. Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
  8. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно.

  • Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;
  • Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;
  • Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө нь байх.
  • Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх;
  • Шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.
  • Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарыг дараах аргачлалаар олгоно.4.1. Иргэн, хуулийн этгээд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан /хуучнаар/ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргана.

    4.2. Энэ шалгуур үзүүлэлтийн 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авч, сар бүрийн 1-ний өдөр шинээр эрэмбэлэн, дараалал тогтоон, дарааллын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-09 122.201.31.60

Санал нэг хүсэж байна.
35 нас дээш эрх жолооч бол сайн.
35 нас доош жолооч эрхгүй болмоор байна. 35нас доош машинууд онгироо хөдөлгөөн хөдөлдөг бна. Машин хөдөлгөөн ёс зүй байхгүй шууд бүдүүлэг хүмүүс байна. Ёс зүй тайвширч хүндэтгэх хэрэгтэй байна.
Баярлалаа.

Avatar

Нэргүй 2024-11-09 139.5.217.145

Манай УЛсад хатуу гараар үзэх хэрэгтэй____ Зөв…

Avatar

Нэргүй 2024-11-09 66.181.189.200

Энд ч гэсэн Авилга гарах нь тодорхой. Гэхдээ Авто тээврийн газар гэдэг хэдэн ченжийн халаасны өайгууллагаас арай дээр байх даа

Avatar

Нэргүй 2024-11-09 66.181.183.233

авилга үнэртэж байна

Avatar

Лоххг 2024-11-09 202.9.41.14

Манж хужаагуудад ямар ч шаардлага бхгүй монгол хүнд үхчээд босож ирж ав гэдэг адгийн шаарууд шүү.

Avatar

kgfj 2024-11-09 202.9.41.14

Манж хужаагуудл ямар ч шаардлага бхгүй монгол хүнд үхчээд босож ирж ав гэдэг адгийн шаарууд шүү.

Avatar

Нэргүй 2024-11-09 66.181.178.91

Хязгаарлаж болно. арга нь буруу.

Avatar

Нэргүй 2024-11-09 202.9.40.23

Хязгаарлалт тогтоохгүй бол Улаанбаатар хотын засмал зам дээр түгжрээд явж чадахгүй байна. Үүн дээр жилд 100 гаруй мянган машин хотод нэмэгддэг гэж байгаа. Зөнд нь орхивол ирэх жил зам дээрээ өнжпөг болно. Үүнээс урьдчилан сэргийлж дүрэм журам гарч байгаа нь сайн хэрэг. Жаахан оройтосон ч гэсэн зөв үйлдэл болсон . Улаанбаатар хотын иргэд импортоор оруулж ирсэн машиндаа хөдөөний дугаар авч болно.Тэгээд л яваад байж болно

Avatar

Ормис 2024-11-09 202.9.41.14

манжийн зулбасгууд ийм бузар юмыг гаргдгийн арай үхэж үзчээд ир гэх нь холгүй ингэж хэн гуйч чадна.

Avatar

nergvi 2024-11-09 202.131.227.102

arai l dendvv ymaa

Avatar

Нэргүй 2024-11-09 66.181.177.110

Манжийн үед морио унахдаа асуудаг бсан юм бх даа. Үхэр Монголчууд ингээд хамаг юм хэмжүүлээд дарлуулаад байж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж