Японы ерөнхий сайд Ши Жиньпинтэй уулзах хүсэлт өгчээ

Японы ерөнхий сайд Ши Жиньпинтэй уулзах хүсэлт өгчээ

Японы ерөнхий сайд Ши Жиньпинтэй уулзах хүсэлт өгчээ

Хятадын удирдагч Ши Жиньпин “APEC” болон “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Америкт айлчилна гэж Бээжингээс мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 13-17-ны өдрүүдэд Перугийн Лимад айлчилна. Дараа нь арваннэгдүгээр сарын 17-21-ний хооронд Бразилийн Рио-де-Жанейро хотноо айлчилж, “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Энэ хүрээнд Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү удирдагч Ши Жиньпинтэй уулзаж, хоёр орны дипломат харилцааны талаар ярилцах хүсэлтэй байгаа аж.

Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн, шингэрүүлсэн усыг гаргаж эхэлсний дараа Хятад улс Японы далайн бүтээгдэхүүний импортыг бага багаар хориглож эхэлсэн байжээ. Үүнээс болж хоёр улсын хоорондын харилцаа муудсан юм. Түүнчлэн есдүгээр сард Хятадын өмнөд хэсгийн Шенжэнь хотын нэгэн Япон сургуульд сурч байсан хүү амь насаа алдсаны дараа Хятад улс Японы иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоох болсон. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх журмаар Ишиба Шигэрү дээд хэмжээний уулзалт болохтой зэрэгцэн Ши Жиньпингтэй уулзхаар шийдсэн гэж шинжээчид үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж