52 жилийн дараах анхны хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна

52 жилийн дараах анхны хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна

52 жилийн дараах анхны хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж байна

Японы Фүкүшима мужийн Канейама хот нь 2000 хүрэхгүй хүн амтай. Уг хотын Тарабу дүүрэг нь алслагдмал ууланд байдаг бөгөөд ердөө 12 гэр бүл л амьдардаг "жижиг нийгэмлэг" юм. Хамгийн хачирхалтай нь Тарабу дүүрэгт өнгөрсөн 52 жилийн турш нэг ч хүүхэд төрөөгүй бөгөөд нутгийн иргэд төв суурин газрыг зорих шийдвэр гаргаж байжээ.

Гэсэн хэдий ч Дай, Эмико Аонума нар Тарабуд танилцаж, гэр бүл болсноор уулын жижигхэн нийгэмлэг хагас зууны дараах анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Хосууд нутгийн уугуул иргэд биш. Дайгийн хувьд Яманаши мужид, Эми Канагава мужид төрж, өссөн. Анх 2020 онд Дай аялж байхдаа Тарабугийн халуун рашааныг үзэх гэж ирж байжээ. Мөн онд Эми  ойролцоох Шоуа хотод нэхмэл эдлэл хийх уламжлалт арга карамушиорийг сурахаар очиж байсан байна. Хосууд Тарабугийн халуун рашаанд танилцсанаар үерхэх болж, 2023 онд гэрлэсэн. Уулархаг бүсийн байгалийн сайханд татагдсан тул тэд Тарабудаа амьдрах болж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ам бүл гурвуулаа болсон байна.

Аонума гэр бүл нутгийн оршин суугчдын хувьд хамгийн нандин зүйл нь болов. Тара охин эрүүл, саруул өсөн торниж, Пүрэв гаригт нэг нас хүрчээ. Нутгийн оршин суугчид Тараг өхөөрдөн, төрсөн өдрийн баярыг нь тэмдэглэж өгсөн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Тара нутгийн халамжийн төвд үзлэгт хамрагдаж буй.

Өнөөг хүртэл тус төвөөр 65-аас дээш насны нутгийн иргэд л үйлчлүүлдэг байсан тул Тараг эсэн мэнд бойжиход нь бүх эмч, сувилагч нар анхааран ажилладаг.

Өдгөө 90 настай “Том эгч Исако” зэрэг нутгийн эмээ нар Дай, Эми хоёрыг нутгийн амьдралын хэв маяг, эцэг эх байх зэрэгт дасан зохицоход нь тусалдаг. Мөн орон нутгийн бүтээгдэхүүнээр хоол хийх жорыг зааж өгч, уламжлалт амьдралын хэв маягаас зөвлөдөг байна. Тара охин хувийн үсчинтэй. Учир нь нутгийн бүх хүн түүнд тусалж, хайрладаг байна. Энэ мэтчилэн Японы алслагдсан хот, дүүргүүдэд төрөлтийн тоо багасаж, бараг байхгүй болсон гэж хэлж болно.

Тиймдээ ч Тарабугийн иргэд Тараг өөрсдийн хүүхэд шигээ хайрлаж, нутгийн үнэ цэнийг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-08 202.179.25.140

Баяр хүргэе.Үргэлж инээд баясал аз жаргалаар дүүрэн байг. Олон дүү дагуулаарай. за.

Avatar

Лхагва очир 2024-11-08 122.201.31.203

лесби г*** мэтийн зэрэмдэг бузар амьтадаас үр хүүхдээ хамгаалж байхгүй бол мөхөл ч хаяанд байж байгаа шүү

Avatar

Bujin 2024-11-08 88.183.144.162

ulam olon huuhedtei bolooroi,

Avatar

mvcjkh 2024-11-08 202.9.41.0

Монголд уих зг х***а-ыг хэлснээр хөдлөж бн. Даварсн хог шаарууд. Бүгдийн далд оруул. нам төрын бүгд чухал газрын манж хужаагууд байршсн юу вэ. Нам төрийн удирлагыг манж хужаагууд авцан. Хүсснээр авирлаж бн алнаа лаларуудыг. Хохьчин шаарууд өрөвдөхгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж