Архитектурын шилдэг бүтээлүүд Израилийн цохилтод өртөх эрсдэлтэй байна

Архитектурын шилдэг бүтээлүүд Израилийн цохилтод өртөх эрсдэлтэй байна

Архитектурын шилдэг бүтээлүүд Израилийн цохилтод өртөх эрсдэлтэй байна

Ливаны Баалбек дэх Ромын сүм хийдүүдийг 2000 жилийн тэртээгээс архитектурын хамгийн шилдэг бүтээн байгуулалтад тооцсоор ирсэн. Тэгвэл эдгээр барилга байгууламж Израилийн агаарын цохилтоос болж эрсдэлд ороод байна. Тодруулбал, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эл газраас хэдхэн метрийн зайд орших автомашины зогсоол өнгөрсөн Лхагва гаригт Израилийн агаарын цохилтод өртжээ.

Дархамын их сургуулийн археологийн профессор Грэм Филип хэлэхдээ "Баалбек бол Ливан дахь Ромын гол дурсгал юм. Энэ газрыг бөмбөгдлөө л бол өөр юугаар ч орлуулж чадахгүй. Энэ бол асар их хохирол. Гэмт хэрэг" гэжээ.

Израилийн арми есдүгээр сарын сүүл үеэс хойш Ливан руу олон мянган агаарын цохилт өгсөн. Ингэхдээ Ливаны өмнөд хэсэг, нийслэл Бейрут хотын захын дүүргүүд болон Бекаа хөндийн зүүн хэсгийг голдуу онилж байв. Гэвч өнгөрсөн долоо хоногоос тэд байгаа өөрчилжээ. Израилийн тал өөрсдийгөө зөвхөн цэргийн объектуудыг онилдог гэх боловч эдгээр нь 2500 жилийн өмнөх Финикийн эзэнт гүрний томоохон боомт Тир дэх Баалбек сүм болон Ромын балгастай маш ойрхон байдаг.

Ромын балгасын ойр орчмын хорооллуудыг нүүлгэн шилжүүлэх тушаалыг Израилийн хүчин аравдугаар сарын 23-нд гаргасан. Үүнээсээ хэдхэн цагийн дараа бай руу цохилт өгч эхэлжээ. Израилийн дайралтаас болж түүхэн дурсгалт газрууд эвдэрч сүйдээгүй ч агаарын цохилтууд хүн төрөлхтөний хувьд асар их үнэ цэнтэй гэж ЮНЕСКО-оос хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байнуудад тун ойрхон тусч буй юм.

ЮНЕСКО-оос хүлээн зөвшөөрсөн түүхэн дурсгалт газар учир бөмбөгдөлтөд өртөхгүй, илүү найдвартай гэж бодон зугтах газаргүй хүмүүс очиж хоргоддог аж. Гэвч энэ бол хоргодох газар биш гэдгийг албаныхан хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.180.76

Бас л буруу номын сдакууд даа. хэзболлагаасаа дутах юм огт бхгүй

Avatar

Зочин 2024-11-08 66.181.179.214

Одоо нөгөө хезболла энэ тэр нь тэр дурсгалт газруудад нь бүгээд, тэндээс пуужин харваад унавал яана, Израйль тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гээд хусах л байх даа

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.180.76

харваад харваад яаж чадахгүй г дээ. израель бүржн хамгаалалттай. зүгээр далимдуулж дайн хийж бгаа

Avatar

Нэргүй 2024-11-08 202.9.40.23

АНУ-ын дэмжлэг байхгүй бол Израйль ингэж чадахгүй байсан.АНУ оролцсон газар дайн болох нь гарцаагүй. Бадарчин явсан газар балагтай гэдэг дээ

Avatar

Нэргүй 2024-11-08 202.180.219.28

izrailiin bayachuud ni amerikad amidardagiin busuu.

Avatar

зочин 2024-11-08 66.181.184.232

Израйль газар нутгаа тэлж өргөн уудам эзэмшлийн нугтай болох дарангуйлан хүчирхийлж өв соёлыг устгах хүн амыг цөөлөх засаг төрийг өөрийн мэдэлд авах гэж үүнийг хэлнэ

Avatar

Нэргүй 2024-11-08 202.180.219.28

livanii hort mogoinuudiig izrail ruu dairahiig zogsoochih.tegvel ayuulgyi bolnoodoo.

Avatar

Сса 2024-11-08 202.9.40.104

уих яаартй нэн яаартй гамшигиын бдал зарлаж манж хужаагууд-с цэврлээ.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.183.233

Ливаны засгийн газар, цэрэг арми гэж яасан лойчихсон газар байдаг байнаа. Тусгаар улс шүүдээ. Халдаад бөмбөгдөөд байхад юу ч хэлж чадахгүй хараад суудаг

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.180.76

жижиг улс. маниус шиг ганц хот хөгжүүлээд нөгөөх Пубайд цохиулчихсан. өнөөдөр хүн өлсөж үхэж бгаа нутаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж