Хүүхэд хөнөөсөн хэрэгтэн дахин нэг хэрэгт шалгагдаж байна

Хүүхэд хөнөөсөн хэрэгтэн дахин нэг хэрэгт шалгагдаж байна

Хүүхэд хөнөөсөн хэрэгтэн дахин нэг хэрэгт шалгагдаж байна

Японы баруун хэсэгт хорин жилийн өмнө бага насны охины аминд хүрсэн хэрэгтэн дахин нэг хэрэгт татагдав. Тэрбээр бүх насаараа хоригдох ялтай юм.

Тодруулбал, Күнихико Кацута гэх эрэгтэй 2006 онд есөн настай Юкико Цүцүшиог хутгалж, хөнөөсөн хэргээр 2022 онд ял авч байжээ. Гэсэн хэдий ч мөрдөн байцаалт үргэлжилж, Кацута 2007 онд болсон өөр нэг аллагыг үйлдсэн байж болзошгүйг тогтоосон байна. Тус онд долоон настай Юзүки Уносэ хутгалуулж, амиа алдсан байсныг цагдаа нар олсон ч гэмт хэрэгтнийг тогтоож чадаагүй байсан. Дараа нь Кацутог баривчилснаар амиа алдсан охидын олдсон байршил, хэрхэн хутгалуулсан нь адилхан байсан тул мөрдөн байцаагчид хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

Кацутагийн хувьд бие махбодод хохирол учруулсан хэргээр удаа дараа шалгагдаж байсан түүхтэй. Одоогийн байдлаар түүнийг цагдаа нар дахин шалгаж байгаа ба гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авхуулж магадгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 202.9.40.23

Манай улсад ч ийм сэтгэцийн гажигтай садистууд цөөнгүй байдаг. Хүний эрх нэрээр тэднийг дураар нь байлгаснаар хүссэнээрээ танхайрч гэмт хэрэг хийж байна. Манай улсад сахилга бат, ёс зүй, харилцааны соёл, байхгүй болсон.Фейсбүүкээр нэг мэдрэл муутай нөхөр Ерөнхийлөгчийг а**а гээд шууд заналхийлээд байсан. Тагнуул, цагдаа энэ хэргийг анхааралдаа авч шалгаж байга байлгүй дээ. Таалагдахгүй хүнээ алж болно гэж хэн тэдэнд хэлдэг байнаа. бусдын гар хөл болж байна

Avatar

ngvccf 2024-11-08 202.9.40.169

26 их наядын 16 их наядыг сарачсн ц2с2р хулгайлж завших уу. Аймар өлөн бузар хулгайчуудыг яаарлтй далд оруулхгүй бол улс аюулгүй бдлыг устгаж сүйрүүлж бн э/з сүйрүүлэхр зүтгэж бн. Хорлон сүйтгэх ажллагааг өөрсдиын хүн-р нь хийлгжийн. Өөрсдийн хүн хийхээр юм хэлэхгүй гэж бузар атгаг санаа шүү итгэлтй улсуудар нь бузар хжиилагаа явуулдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж