Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержаэн “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд явган замын засварыг хийж дууслаа. Гэсэн ч зарим байршилд шугам хоолой зэрэг засварын ажлаас шалтгаалж явган замын ажил бага зэрэг удаашралтай байна. Тухайлбал, Олимпийн гудамжийн 2А магистрал шугамын ажлыг хийж байгаа учраас явган замын нөхөн сэргээлт удааширсан” гэв.

Харин инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн хүрээнд хийж буй явган замын нөхөн сэргээлтийн талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандорж “Улаанбаатар хотын 2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 18 дулааны магистрал шугамыг шинэчилсэн. Үүнээс гадна инженер хангамжийн байгууллагуудын шугам сүлжээний ажлууд хийгдсэн. Мөн иргэн, хуулийн итгээд буюу аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын гадна дэд бүтэц, шугам сүлжээний ажил зэрэг нийт 180 орчим цэг дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг сэтлэх зөвшөөрөл авч хэрэгжүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж, өнөөдрийн байдлаар 5 байршилд ажил хийгдэж байгаагаас энэ 7 хоногт гурван байршилд нөхөн сэргээлт дуусна.

Харин үлдсэн 2 байршил болох 2А магистрал дулааны шугамын нөхөн сэргээлтийн ажил, 11ГД шугамын нөхөн сэргээлтийн ажил үргэлжлээд дуусах шатандаа явж байна. Тодруулбал, 2А шугам дээр захиалагч байгууллага буюу Эрчим хүчний яаманд болон тодорхой хэмжээний тохижилт бүтээн байгуулалтын ажилд албан шаардлага өгч байна. Мөн шинэчилсэн явган замын хавтанг буцааж тавихдаа хагалж эвдсэн зөрчлүүд гарсан. Үүнийг иж бүрэн солиулах албан шаардлагыг захиалагч байгууллага болон төслийн нэгжүүдэд хүргүүлээд ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nbvvcvv 2024-11-08 202.9.41.14

монгол хүний уужуу тайван зан манж х***а шааруудыг хийсн хулгайг хаясаар бж ийм аймар хулгай газар авхад хүргэж манж хужаагуудын аймшгийн занд тааруулж бх ёстй.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.178.91

энэ зураг дээр ч тэр, газар сайгүй хуучин сайхан явган замын хавтан дээрээс асфальтаад бн. эрүүл мэнд, хөрөнгөө бодсон ч муухай жудаггүй буруу шүү Нямбаатраа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж