Ахмадын ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

Ахмадын ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

Ахмадын ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

АНУ-ын Лас Вегас хотноо жүдо бөхийн “ Гранд мастерс” буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-7-ны хооронд зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнээс Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүллээ.

Тус тэмцээний 45-49 насны 66 кг-ын жинд өрсөлдсөн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат С.Чинзориг алтан медаль, 45-49 насны +100 кг-ын жинд Б.Чинзориг мөнгө, О.Баярхүү хүрэл медаль, 50-54 насны +100 кг-ын жинд Цагдаагийн Ерөнхий газрын "Хүч" спорт хорооны дасгалжуулагч Ц.Очирбат мөнгөн медаль тус тус хүртжээ.

“ Гранд мастерс” буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 орны 300 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас есөн насны ангилалд эрэгтэй 30, эмэгтэй 17 тамирчин оролцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 23 минутын өмнө 59.153.113.226

Эрдэнэзаяа минь бичих зүйлээ сайн судал мэд. Авсан эх сурвалж ч чинь ингэж дутуу өгөв үү%? Чи ийм тэнэг юмуу? Лав л Алтансүх алтан медаль авсан, өөр бас хэд хэдэн мөнгө, хүрэл медаль цөөнгүй л авсан байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж