Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи өнгөрсөн оны есдүгээр сард Кристиан Диор брэндийн гурван сая воны үнэтэй цүнх бэлгэнд авсан нь эрх баригч нам дотор хагарал үүсгэж, улс орныг шуугиулсан билээ. Улмаар тус улсын Прокурорын мөрдөн байцаах хэсэг тэргүүн хатагтайг цагаатгах шийдвэр гаргаснаа энэ оны наймдугаар сарын 21-нд мэдэгдсэн. Тэргүүн хатагтайн пастор Чой Жэ Ёноос авсан цүнх ерөнхийлөгч Юн Сук Ёлын үүрэгт ямар ч хамааралгүй гэж мөрдөн байцаалтын багийнхан дүгнэжээ. Мөн уг цүнхийг хувь хүмүүс харилцан талархал илэрхийлэхийн тулд солилцсон бэлэг гэж үзсэн байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл Пүрэв гаригт энэ хэрэгтэй холбоотой мэдэгдэл хийжээ. Тэрбээр эхнэртэй нь холбоотой аливаа дуулиан шуугианы төлөө уучлал гуйгаад Ким Кён Хиг биеэ зохистой авч явах ёстой байсан гэжээ. Үүний зэрэгцээ эхнэрийг нь хэт чөтгөр шулам мэт харагдуулж, хэтийдүүлсэн зүйлс ч байсныг хэлэв.
Тэргүүн хатагтайн үйл хөдлөлийг шалгах хүсэлтийг ерөнхийлөгчид тавьсан ч тэр хүлээж аваагүй. Гэхдээ тэргүүн хатагтайн албан үүргийг хариуцах алба байгуулна гэж мэдэгджээ.
Юн Сук Ёл энэ оны хоёрдугаар сард Диор цүнхний хэргийн талаар дурдахдаа "улс төрийн зорилготой үйлдэл" гэж нэрлээд, уучлал гуйгаагүй байсан. Тухайн үед Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан нам Юн Сук Ёлыг итгэж найдаж болохооргүй ичгэвтэр хандлага гаргасан гэж шүүмжилсэн юм.
Нэргүй 2024-11-08 202.55.188.42
Тэнэг
Нэргүй 2024-11-08 66.181.187.40
Энэ өвгөн Монголчуудын визэнд гай их дагуулж байна даа. Огцроосой.
ИРГЭН 2024-11-08 66.181.181.11
Атаа жөтөөний алалцаан өөр юу ч биш!!! Монгол улсад ийм өвчин ардын хувьсгалтай хамт Орсны коминтерны коммунист алуурчиттай орж ирсэн!!!
Эрдэнэ 2024-11-08 66.181.189.25
нянгарын 100 саяас хямдхан юм !!!!!!!
Нэргүй 2024-11-08 139.5.218.119
Улс төрийн соёл гэж энэ дээ манайханд бол юу ч биш солонгост төрийн ажилтан хүмүүс нь ард иргэдийнхээ өмнө тайлагнаж байдаг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэгүй л юм шиг
з 2024-11-08 202.126.89.237
хийх юм аа олж ядсан өмхий солоносууд
Нэргүй 2024-11-08 66.181.191.194
sul ungasuud
Нэргүй 2024-11-08 202.131.245.194
Чи ажил ихтэй юм бол энд юу хийж яваа юм