Ашигт малтмал, газрын тосны газраас дизель түлш, АИ-92 автобензин ямар нэгэн тасалдал, хомсдолгүй хэвийн орж ирж байгаа гэдгийг мэдээлжээ. Энэ талаар тус газрын хэлтсийн дарга Д.Даваабаяр "Энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны мэдээгээр улсын хэмжээнд 75.200 тонн дизель түлш буюу 27 хоногийн хэрэглээний нөөц байна. Мөн 40 мянган тонн АИ-92 автобинзен буюу 22 хоногийн нөөцтэй байна.
Мөн арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 107 вагон буюу 7000 орчим тонн дизель түлш орж ирсэн.
Дизель түлш, АИ-92 автобинзен ямар нэгэн тасалдал, хомсдолгүй хэвийн орж ирж байгаа. Өдөр бүр вагоноор түлш, бинзен орж ирж байгаа бөгөөд өдөрт 50-иас дээш байвал өдрийн хэрэглээгээ хангадаг. Зарим өдөрт 100 вагон түлш, автобинзен орж ирж байгаа" гэдгийг мэдээлсэн юм.
“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монголын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр талууд эцэслэн баталсан байдаг. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсад импортлох шатахууны захиалгыг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон бөгөөд ОХУ дэлхийн улс орнуудад экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс багтахгүй тул шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Хувийн хэвшил 2024-11-08 66.181.165.234
Хүйтрэхээр хогоо шахах гээд хэдэн компаниуд нь зориуд ингэдэг
bfvbf 2024-11-08 202.9.41.0
Манж хужаагууд яг эсрэгээр нь ш****г аймшгийн зулбасгууд ингэж ингэж хулгай хийжийн сургууль цэцэрлэг барьжийн гэж хулгй хийдгвэл яг тэргээр хулгайг оруулж иржийн нас тбрийг эзлсн батлагдж бн хүчээр далд оруулнаа зулбасгуудыг мөхөл чин ирж бн даа манж х***а зулбасгууд