Замын-Үүдийн чөлөөт бүс ба С.Амарсайханы АМБИЦ

Замын-Үүдийн чөлөөт бүс ба С.Амарсайханы АМБИЦ

Замын-Үүдийн чөлөөт бүс ба С.Амарсайханы АМБИЦ

Замын-Үүдийн чөлөөт бүс мартагдсан сэдэв болсон гэж хэлж болно. Энэ талаар хүмүүс сураг тавихаа ч больсон. Уг нь Чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлал аль 1995 онд батлагдсан. Гэтэл чөлөөт бүсээ байгуулж чадалгүй 29 жил болж байна. Үе үеийн Шадар сайд нар чөлөөт бүсүүдийнхээ "чөдөр"-ийг тайлна гэж амладаг. Энэ удаа С.Амарсайхан сайд ч ялгаагүй үг хэлж, Евро-Азийн эдийн засгийн коридорыг бий болгоно гэж  амбицалж байгаа юм. Засгийн газраас энэ асуудалд анхаарч “Хятадын олон улсын импортын 7 дугаар экспогийн хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж, 300 гаруй төлөөлөл оролцлоо.

Хамгийн сүүлд 2024 оны гуравдугаар сарын 19-нд Хятадын Төрийн зөвлөл Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг албан ёсоор зөвшөөрсөн байдаг.

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нийт 900 га газарт байгуулахаас одоогийн байдлаар 300 га газарт цэвэрлэх байгууламж, ариутгал татуурга, авто зам, дулааны станц, төмөр замын орц, гарц гээд барьсан гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Үлдсэн газраа хоёр жилдээ багтаан дэд бүтцэд холбож дуусгах гэнэ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсэд улсын болон олон улсын санхүүгийн дэмжлэгээр 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж. Мөн Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2024.11.07/БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан "Хятад, Монголын Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан хөрөнгө оруулалтыг дэмжих чуулга" уулзалтын үеэр онцолсон юм.

Тэрбээр "БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр УИХ-аар 2021 онд соёрхон батлагдсан. Би 2021 онд ажлаа авч, хамгийн түрүүнд хийсэн ажлын нэг бол эдийн засгийн тусгай бүс буюу чөлөөт бүсийн эрх зүйн байдлыг сайжруулах хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж, хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталж, хоёр талаасаа хамтын ажиллагааны бүсэд идэвхтэй үйл ажиллагаа явуулах, чиглүүлэхийн тулд Ерөнхий төлөвлөгөөгөө хийж эхэлсэн.

Энэ ондоо багтаад Ерөнхий төлөвлөгөөгөө нийцүүлж, хэсэгчилсэн төлөвлөгөө рүүгээ орно.

Хоёр талаас орох, гарах гарцынхаа цэгийг тодорхойлж, хилийн нэвтрэх байгууламжуудаа барьж эхэлж байгаа. Ингээд 2025 оны зургадугаар сар гэхэд хоёр талаасаа чөлөөт бүсийнхээ үйл ажиллагааг албан ёсоор нээхээр төлөвлөж байна" гэв.

Цар тахлын үед урд хөрш хилээ хаахад монголчууд олон асуудалтай нүүр тулсан. Тэгвэл энэ чөлөөт бүс нээгдсэнээр ийм нөхцөл байдал дахин давтагдахгүй гэдгийг албаныхан хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хоёр талаас ачаа бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд орц, гарц нэмэгдэж, бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэж, аялал жуулчлал, ачаа тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр аж ахуйн нэгжүүд ажиллах боломжтой болохыг мэргэжилтнүүд ярьж байна. Ингэснээр энэ бүсэд нийтдээ 2500 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах боломжтой бөгөөд 2030 онд гэхэд 15 мянга, 2034 онд 20 мянган ажлын байрыг бий болгохоор тооцжээ.

Замын-Үүдийн чөлөөт бүс ашиглалтад орсноор ирэх таван жилийн хугацаанд нийт 20 мянган ажлын байр бий болох гэнэ.

Тэнд үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүдэд татварын шинэ бодлогыг хэрэгжүүлж, газрын төлбөрөөс эхний таван жил 100 хувь, дараагийн таван жил 50 хувь чөлөөлнө. Мөн гаалийн албан татвараас 100 хувь, Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас 100 хувь чөлөөлөх, хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүнд импорт болон экспортын татвар ногдуулахгүй байх, НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг албаныхан онцолж байв.

Шадар сайд С.Амарсайханы хувьд "Замын-Үүдийн чөлөөт бүс нь Хятад, Монголын хамтын ажиллагааны бүс гэхээсээ илүү Монгол Улсын хоёр хөрштэйгөө байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээрт тусгасан Евро-Азийн эдийн засгийн коридорыг бий болгоно. Замын-Үүд, Хөшигийн хөндийн чөлөөт бүс, Алтанбулаг, Хиагтын чөлөөт бүсээрээ дамжуулан бусад улс орны бараа бүтээгдэхүүнийг транзитаар тээвэрлэх боломж бүрдэнэ. Ирэх 2025 оны нэгдүгээр сараас Монголд үйлдвэрлэсэн 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ОХУ-руу татвар, хэмжээ хязгааргүйгээр гарах боломж бүрдсэн" гэдгийг яриандаа дурдсан юм.

БНХАУ бол Монголын гадаад худалдааны гол түнш. Тэр утгаараа худалдааны нийт барааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн байна. Энэ тоо өнөөдрийн байдлаар 17.2 тэрбум ам.долларч хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.182.40

энэ эх орондоо юу хийж гавьяа байгуулсан юм бэ. худлаа шааж чухал царай гаргаж өөрийнхөө ходоод руу чихэхээс өөр ямар ид шидтэй ийн

Avatar

Зочин 2024-11-08 66.181.177.39

самараа энд тэнд очоод самараад байх юм уу

Avatar

Zochin 2024-11-08 202.131.225.197

Ene yuch hiij chadhgui gedegt 100% itgeltei bn. Ene hun neg ch zuiliig hiih duusgaj uzeegui zugeer l yarij bs tuuniigee ashiglah mungu idej uuhdaa megeshisen hun uur yuch bish

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.89.216

одоо энэ чөлөөт бүс гэгчийг татан буулгах хэрэгтэй бхраг 30 жил боллоо хэнч орж ирсэнгүй орж ирхэчгүй төсвиян мөнгө шаасан газар өолж хувирсан

Avatar

Нэргүй 2024-11-08 84.213.158.171

Энэ залуу чинь гүүр хаалгаад, тэгээд нураалгана,

Avatar

Шуналт луйварчин 2024-11-08 15.235.216.113

Усан оргилуур Самарсайханыг ах дүү нартай нь хамт шалгаж шоронд хийх хэрэгтэй. Туулын бургасыг хядаж барьсан байшинг нураах хэрэгтэй.

Avatar

хүннү 2024-11-08 202.9.46.92

Замын-Үүдийхэн “манай Замын-Үүд хот болно” гэцгээж байна. Бодит байдал тэс өөр. Яаж ийм сууринг хот болгох юм вэ? Ямарч төлөвлөлт байхгүй шамбааралдсан, бүх юм үнэтэй. Жишээ нь: Эрээнд 2 юаниар зарагдаж байгаа DAYAO ундаа тэнд 4000₮, Улаанбаатарт 3000₮ ш дээ. Энэ сууринг өөд нь татах хэрэггүй, төмөр замын боомт л байна биз. Өөр газарт шинэ төлвөлөлтөөр New Zamyn-Uud гэсэн шинэ хотыг байгуул. Тэр нь хамаагүй бага зардалтай.

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.89.154

ха ха өлөн амарсайхан байхад үлгэр болоод л дуусна. ханаж цадахгүй ийм өлөнгүүд

Avatar

Нэргүй 2024-11-08 192.82.66.243

УБ хотоос Гурвалжингийн Гүүр тойрсон хагас бүтэн үйлдвэрүүдээ гаргаж Замын үүдрүүгээ явуулааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж