АНУ: Сомалийн 1.14 тэрбум өрийг тэглэв

АНУ: Сомалийн 1.14 тэрбум өрийг тэглэв

АНУ: Сомалийн 1.14 тэрбум өрийг тэглэв

Сомали улсын 1.1 тэрбум ам.долларын зээлийн үлдэгдлийг АНУ цуцлах болсон байна. Энэ нь Сомалийн үлдсэн нийт өрийн дөрөвний нэг орчим хувь юм. Тус улсын өрийн дийлэнх хэсэг нь 1990-ээд оны эхээр нуран унасан Сиад Баррегийн цэргийн дарангуйллын үед хуримтлагдаж, гучин жилийн иргэний дайныг өдөөсөн. Тиймдээ ч Сомали улсын ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд "Төрийн уналтын хүнд хэцүү, удаан үргэлжилсэн хугацаанд төлж чадахгүй хүүгийн төлбөр хуримтлагдсан. Манай улс асар их өрөнд дарлуулж байна" гэж мэдэгдэж байжээ.

Мягмар гаригт АНУ, Сомалийн нийт 1.14 тэрбум ам.долларын өрийг тэглэх гэрээг байгуулав.

Сомалийн Сангийн сайд Бихи Эгээ "X" хуудаснаа "АНУ-ын засгийн газар, ард түмэн манай эдийн засгийн шинэчлэл, өсөлтийг гуйвшгүй дэмжиж байгаад талархал илэрхийлж байна" гэжээ. Төлөвлөлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийн яамны ерөнхий захирал Мохамед Шире “түүхэн” хэлэлцээрийг сайшааж, энэ нь Сомалийн сэргээн босгох хүчин чармайлтыг сайжруулна гэсэн байна. Мөн засгийн газрын хөрөнгө оруулалтыг дэмжих албан ёсны албаны дарга Мохамед Дубо "X" дээр "Сомали гинжнээс мултарч, ирээдүйгээ угтах боллоо" гэв.

Олон улсын валютын сангийн тоо баримтаас үзвэл, АНУ нь Сомалийн хамгийн том зээлдүүлэгч юм. Сомали 2018 онд өрийг бууруулах хүчин чармайлтаа эхлэхээс өмнө тус улсын өрийн тавны нэг орчим хувийг АНУ эзэмшиж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 185.220.69.13

Зээлдүүлэгч ч гэж дээ з****г нийлүүлэгч. Украйн бас тусламж нэртэй өрөн далайд живлээ хөархийс

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.89.156

Аугаа америк л ядарсаныг нь өөд татаж задарсаныг нь захирч засаглах юмдаа,,,

Avatar

Нэргүй 2024-11-08 73.210.205.54

Vnegvi yum hezee ch bdaggvi yum ahiin dvvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж