Хятад: Математикийн гоц ухаантан хуулсан нь илэрчээ

Хятад: Математикийн гоц ухаантан хуулсан нь илэрчээ

Хятад: Математикийн гоц ухаантан хуулсан нь илэрчээ

17 настай Жиан Пинийг Хятад даяар гоц ухаантан гэж нэрлэж байв. Жиансу мужаас гаралтай тэрбээр өнгөрсөн зургадугаар сард "Алибаба" группээс зохион байгуулдаг олон улсын математикийн уралдааны сонгон шалгаруулалтад 12 дугаар байранд оржээ. Гэвч Жиан Пин шалгалтын үеэр хуулсан нь илэрч, хүмүүсийн дунд олон сар үргэлжилсэн эргэлзээ тайлагдав.

"Алибаба" групп тус уралдааныг 2018 оноос хойш зохион байгуулсан бөгөөд зэрэглэл доогуур сургуулийн оюутан анх удаа финалд шалгарсан нь Жиан Пин байжээ. Финалд 800 оюутан шалгарсны дийлэнх нь элит сургуулиудаас ирсэн байв. Тэрбээр Бээжингийн их сургууль, Массачусетсийн Технологийн дээд сургууль, Оксфордын их сургууль зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиас ирсэн оюутнуудаас оноогоор илүү гарчээ.

Жиан Пиний амжилтын тухай мэдээлэл нэг шөнийн дотор л гэрлийн хурдаар тарж, түүнийг "гайхамшиг" гэсэн алдрын эзэн болгосон юм.

Хятадын боловсролын тогтолцоо чанга хатуу гэдгээрээ алдартай. Ийм нөхцөлд Жиан Пин амжилт гаргасан нь энгийн сургуулийн хүүхдүүд ч академик түвшинд суралцаж буйн нотолгоо болсон юм. Гэвч үүний зэрэгцээ түүний амжилтад эргэлзэгсэд ч гарсан. Эцэст нь тэмцээний зохион байгуулагчид өнгөрсөн Ням гаригт Жиан Пинийг багшаасаа тусламж авч, тэмцээний дүрмийг зөрчсөн гэж зарлажээ. Багш нь ч бас тус тэмцээнд оролцсон ажээ.

Тэмцээний эцсийн шатанд 86 хүн шалгарсан боловч Жиан Пин ч, багш нь ч үүнд багтаагүй.

Жиан Пиний амжилтыг улс даяар шагшин магтаж, телевизийн нэвтрүүлгүүдэд ч оролцсон. "Математикаар хичээллэх амаргүй. Гэхдээ бодлогын ард гарах тоолондоо би аз жаргалтай болдог. Ирээдүйд юу ч болдог байлаа гэсэн би суралцсаар л байх болно" гэж тэр хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 103.212.119.113

монголын нэг ч сургуулийн дипломыг тоож ч хардаггүй.

Avatar

Нэргүй 2024-11-08 202.55.188.87

Монголд ч бас сургуулийн ялгаа гаргаад байдаг шүү. эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Эцэг эхчүүдийн боддог бодол хүүхдээ багаас нь төлбөртэй сургуульд сургаж дэвтэр дүүрэн А дүнтэй төгсгөөд л МУИС-д оруулчихвал сайхан амьдрана гэж боддог. Яг үнэндээ сэргэлэн сүүхээтэй, гүйлгээ ухаантай, чадалтай нь амьдардаг хорвоо.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.183.233

Монголд бол тэгнээ хэн сэргэлэн нь луйвар хийгээд, сүйхээтэй нь хулгай хийгээд, чадалтай нь рэкетлээд амьдарчихна. Харин дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл байгалийн шинжлэх ухаанд суралцахаас өөр аргагүй

Avatar

2024 11 сар 10 2024-11-08 66.181.178.145

Монголыг минь яаж гүйцэх вэ

Avatar

Нэргүй 2024-11-08 158.59.146.30

yag yaj huulsan tuhai medeelel ogt alga, ene bol chadvargui negnii huulj bichsen hog baina, chadaltai hun, chadvartai setguulch baisan bol yag yug, yaj huulsan, yaj ter haraa hyanalttai hatuu changa shalgaltiin ued huulsan talara ni olj bichih hregteii baisan

Avatar

Иргэн 2024-11-08 139.5.218.212

х***а нар ч хуулахын мастерууд л даа. Хуулсаар хулгайлсаар яваад өнөөдрийн зэрэгт хүрлээ дээ. Гэхдээ тэндээ нээх удахгүй ээ. Буруу замаар будаа тээгээд нээх хол явахгүй.

Avatar

Зочин 2024-11-08 59.153.114.188

заассс нохойн гөлөг минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж