УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж. Баярмаа нар Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Нэр бүхий таван гишүүн өнгөрсөн Даваа гаригт Засгийн газарт шаардлага тавьсан. Тэр дундаа үр ашиггүй, танаж болохоор зардлуудыг танах асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ бидний хувьд Засгийн газрын явуулж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд, мега төслүүдийг явуулах тал дээр санал нэг байгаа. Зөвхөн 2025 оны төсвийн нийт урсгал зардлуудаас эрх ашгийн эрэмбээр танаж болох 3.6 их наяд төгрөгийн танах шаардлагатай гэсэн албан ёсны шаардлагыг хүргүүлсэн. Бидний тавьсан албан шаардлагад одоогийн байдлаар 23 орчим гишүүн нэгдсэн. Засгийн газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Гэхдээ бидний тавьсан шаардлага хэвээрээ байгаа. Өнөөдөр УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдсан. УИХ-ын төсвийн байнгын хороо үүсээд байгаа асуулалтай уялдуулсан тогтоолын төслийг санаачлан өнөөдрийн УИХ-ын чуулганаар оруулж ирсэн байна. Энэ нь энэ ондоо багтаагаад төсвийн тодотголд урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах асуудлыг судлах шаардлага бүхий тогтоолыг оруулж ирсэн. УИХ үүн дээр санаачилга гаргаад цөөнхийн байр суурийг хүндэтгэн, ард түмний тавьж байгаа зарчмын асуудалд анхаарал хандуулж байгаад талархаж байна. Гэхдээ бид бүхэн цаашдаа энэ асуудлын хүрээнд заавал тодотгол хийхгүйгээр одоо өргөн барьсан дээрээ эргүүлэн татах боломж байна гэдгийг илэрхийлсэн байр суурьтай хэвээр байна. Түүнчлэн хариуцлагагүй төсөв оруулж ирсэн сангийн яам болон сангийн сайд хариуцлага хүлээх ёстой гэж хувь хүнийхээ хувьд үзэж байна.
-УИХ-ын гишүүн Ж. Баярмаа:
-УИХ-ын даргын зүгээс анхаарал хандуулж тогтоолын төслийг оруулж ирж байгаад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ бидний тавьсан шаардлага бол Засгийн газар энэ төслөө буцааж татаач гэсэн утгатай. Үүн дээр хуулийн зохицуулалт байгаа. Дэгийн тухай хуулийн 32.1 дүгээр хэсэгт аль ч хуулийг санаачлагч нь, аль ч хэлэлцүүлгийн шатанд буцааж татах эрхтэй байдаг. Төсвийн тухай хууль ч адилхан хууль. Тэгэхээр энэ хуулиа буцааж татах үүрэг Засгийн газарт байгаа. Нэгэнт тэлсэн, асар их үргүй зардал бүхий төсвийг оруулсан субъект нь Засгийн газар. Тиймээс Засгийн газар өөрөө эргүүлэн татах бүрэн боломжтой. УИХ-ын хурал тарна гэсэн асуудал байхгүй.
Арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсөв батлагдахгүй байвал яах вэ гэдэг дээр айх айдас байхгүй. Үүнийг бас л хуулиар зохицуулчихсан байгаа. Хэрэв төсөв батлагдахгүй бол өмнөх жилийнхээ түвшинд бүх зардлуудыг авч явна гэж заасан байгаа. Мөн төсвийг буцаж татаад, эргээд яаж оруулах вэ гэдэг асуудал үүснэ. Яг одоогийн Төсвийн тухай хууль дээр есдүгээр сарын 1-нд өргөн барьж, арваннэгдүгээр сарын 15-ний дотор батална гэж заасан боловч, УИХ энэ Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй. Бид бүхэн сая Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг зургадугаар сарын 01-ны дотор батлах ёстой байсан боловч сонгуулийн жилтэй холбоотойгоор баталж чадаагүй. Энийг Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж байж зассан. Магадгүй Засгийн газар төсвөө буцааж татах юм бол Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах бүрэн боломжтой. Бид нар анхнаасаа ямар ч боломжгүй зүйл шаардаагүй. Хуулийн хувьд бүх зүйл боломжтой. Тиймээс Засгийн газар өөрсдийнхөө хийсэн балгыг өөрсдөө засаж залруулахад манлайлж оролцох хэрэгтэй. Засгийн газар хутгасан бантангаа яаралтай засч, залруулах шаардлагатай гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа гэдгээ хэлье.
Нэргүй 2024-11-08 66.181.178.85
Энэ Баярмаа гэгч энэ хүүхэн учиргүй мэдэмхий оролцохгүй юм гэж алга. Төсөв, эдийн засаг гэдэг бол энэ талын наад захын ойлголтгүй хүмүүсийн хийрхэх сэдэв биш юм шүү дээ.
Нэргүй 2024-11-08 66.181.189.69
Балай Баярмаа,эргүү авгай.
Нэргүй 2024-11-08 66.181.189.69
Засгийн газрын оруулж ирсэн төслийг Баярмаа авгай баааамтай хутгаж бантан болгочхоод өөрөө өмхигүй салах санаатай.
дорж 2024-11-08 202.131.251.130
Баярмаа гэдэг энэ хүүхэн Засгийн газарт ажил заадаг болсон юм уу? хамтарсан засаг энэ муу хүүхнийг нэг нүдээрээ ч тоож харахгүй, сонсох ч үгүй шүү дээ.Гантөмөрийн дэмжлэгээр жагсаалтаар гишүүн болчихоод шон шон хийх хэрэгтэй юм болов уу даа.Даваасүрэн ах шигээ бай л даа. Шудрага төрсөн Даваасүрэн ах чинь дайсны талд ямар хурдан урвасныг харахгүй бна уу? Яавал бялуунаас хүртдэгийг сайн судал Баярмаа минээ.
Нэргүй 2024-11-08 202.70.43.34
Монголчууд Гадаад явж Гадаадын гоё сайханыг шагшин магтаж, айлмайрч бишрэн, Шоппинг хийсээр Мөд хөгжихгүйэээ….Өөрсдөө л ЗӨВ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ болсон цагт улс орны аж амьдрал дээшилнэ дээ
Нэргүй 2024-11-08 202.70.43.34
Манай Монголд ТӨР нь Юу хийхээ ч , АРД ИРГЭД нь Юу хийхээ ч МЭДЭХГҮЙ, ОЙЛГОХГҮЙ байсаар байвал Төсвийн Мөнгөөр “Сар нар сансар огторгуй эзлэх, Бяслагны үйлдвэр барих, Шээс хийх газар тэрэлжрүү зам татах, 126 Сангийн Яамд нь Тойргоо усалсаар…гм” ПОП Шийдвэрүүдийг Төр нь гаргасаар Монгол мөд ХӨГЖИХГҮЙ ЭЭ…………
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТӨСВИЙН ЗАРЛЛАГАА БУУРУУЛАХ ӨӨР АРГА ЗАМ ХАЙЦГААЛДАА 2024-11-08 59.153.112.157
Төсвийн хуулийн 34.1-д ЗГ төсвийн тодотгол хийх 5 нөхцөлийг заасан. Төсвийн тусгай шаардлага баримтлахгүй НӨХЦӨЛ, төсвийн алдагдал ДНБ-ний 3 % нэмэгдэх НӨХЦӨЛ, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт орох НӨХЦӨЛ, ТЕЗ нарын хооронд төсвийн зохицуулалт хийх НӨХЦӨЛ, ЗГ-ын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй НӨХЦӨЛ үүсэх.Энэ 5 нөхцөл ТӨСӨВ ХЭРЭГЖИХ ЯВЦАД л үүснэ. Иймээс УИХ 2025 ОНЫ ТӨСӨВ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙХАД ЗГ-Т ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ҮҮРЭГ ӨГӨХ НЬ ТӨСВИЙН ХУУЛИА ЗӨРЧИНӨ ШҮҮ
Нэргүй 2024-11-08 66.181.186.241
Шуудхан надад идэх мөнгө өгөхгүй бол төсөвийг чинь явуулахгүй гээд л хэлчихээч дээ
Jogo 2024-11-08 202.9.46.170
уушиг гүзээний борц, АТ-ны 2-р гурилаар хийж гүзээтэй өмхий аарц гутгасан бантан жогорхойгоо ман-ын бүх шатны хулгайч нарт гүчээр уулга
зочин 2024-11-08 66.181.186.147
АН улс орныг сүйрүүлж,эдийн засгийг унагасан, Өр зээлэнд оруулж,төрийн данс улайлгасан Нийгмийн хөрөнгийг идэж ууж,гүзээгээ хагартал цусалсан, Харин МАН сүйрсан орныг татан босгож,эдийн засаг бизнесийг сэргээсэн,Маш богино хугацаанд экспортоо өсгөн улсын төсвөө арвижуулав,Эхний ээлжинд цалин тэтгэвэр нэмж,бараа таваарын хангамжийг сайжруулав, Улс оронд тогтвортой байдал буй болгов,Үүнд л АН бусад хүчин атаархаад,хор шар нь хөдлөөд,бусыг гүтгэх өвчин нь сэдрээд,хүн биш чоно болоод байна
Зочин 2024-11-08 76.220.74.140
Төсөвийг үрэлгэн биш үр дүнтэй хэмнэлттэй зарцуулах гэдэг санаа бол мэдээж зөв. Гэхдээ басл далимдуулж улс төр хийгээд байх шиг…з
Зочин 2024-11-08 76.220.74.140
За худлаа даа. Улс төр хийж чухал хүмүүс болж байгаа байхоо.Үнэхээр эсэргүүцэж байсан юм бол батлагдахаас нь өмнө болиулахгүй яасан юм бэ. Тэмүүлэн бол үe дамжсан төрөөс зулгааж амьдрагч шүү. Аав нь Эрдэнэт үйлдвэрийн дарга хийж байхдаа бас л хөрөнгө мөнгөний асуудалд орж байсан. Тэгээд бас л хэргээс мултарсан даа.
Нэргүй 2024-11-08 84.213.158.171
Сайхан залуус бна шүү, улсын эрх ашиг 1 гэсэн, Энхтүвшин ерөнхий сайд, батнайрамдал боловсролын сайд гээд өөрчилбөл,
зочин 2024-11-08 66.181.186.147
Чонууд хонь хариулуулах боломжгүй Юу ч хийж чадахгүй Иргэд бид л хохирно
Нэргүй 2024-11-08 84.213.158.171
Баярмаа одоо яахуу, наадуул чинь баталёих шиг болохын
zochin 2024-11-08 66.181.183.65
АМЛАЖ ЯРЬСАНДАА ХҮРДЭГГГҮЙ АРЧААГҮЙ ХУДАЛЧ ДАНХАР ЗАСАГ ОГЦОР!!!
зочин 2024-11-08 66.181.186.147
Иргэд сонгосон,Иргэдийн итгэл хүлээсэн хүн, Хүлээхээр ч юм хийсэн хүн Ардчилагч гэх хулгайчуудын нураасан орныг босгосон,,Экспортоо тэлж төсвөө арвижуулсан, Иргэдийн амьдралыг дээшлүүлсэн Эдийн засгаа хүчирхэгжүүлэх гэж одоо ч хүч боломжоо дайчилж ажиллаж байна, Атаархаж дайраад хорсож нулимаад, чоно шиг үзэн ядаад хэрэггүй,Монголчууд мал биш, Хэн юу хийж,улс орны төлөө зүтгэж байгааг эрх биш ялгана,ойлгоно
Нэргүй 2024-11-08 59.153.112.139
САНГИИН САИДАР БАТНАИРХМДАЛ
Нэргүй 2024-11-08 104.28.71.90
Temyylen Sangiin saidin suudald sanaarhaad bga ym yy
Сэтгүүлч. Дээд сургууль 2024-11-08 66.181.165.234
энэ хэний бууны нохой бэ
Нэргүй 2024-11-08 66.181.176.160
Улс орноо зоиуд хорлох гэж байгаа юм шиг үрэлгэн төсөв оруулж ирчихээд улайраад зүтгээд байгаа Сангийн сайд ер нь ямар санаа зорилготой хүн бэ??? За яахав, цагаандаа гарсан хүн гэж бодоход Ерөнхий сайд яагаад ийм балмад юмыг таслан зогсоохгүй гөлийгөөд сууна вэ??!! Тэгэж яривал төсвийн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой шүү!!! Ард иргэдийн татварын мөнгөний 1 төгрөгийг ч үргүй зарах эрх та нарт байхгүй!!! Баярмаа мэтийн шинэ залуус орж ирсэн нь сайшаалтай!!!
Нэргүй 2024-11-08 66.181.189.69
Тэмүүлэн,Баярмаа нар Төсвийн тхүрээ ба төсвийн төсөл хэлэлцэж 3- р хэлэлцүүлэг хүртэл эрх үүргээ мэдэхгүй тэнэг мэт байгаад гэнэт ухаан орж хайр зарлаж үймүүлэв.Мэдэж байгаад зориуд хийж Сайд болоогүйн гомдол хорсолоо тайлсан уу.Засаглал хооронд зөрчил үүсгэж хуулийн хямралд оруулах санаа агуулж ,оноо цуцлуулах агуулга байх.
Нэргүй 2024-11-08 66.181.161.241
8 их наядаар тана. Ер нь ноднингийн төсвөөр жишиг хийхэд болно. Харин зардлыг 28 их наядаас дээш гаргаж болохгүй.
Zochin 2024-11-08 202.21.111.170
Төсвийн талаар алдаа, дутагдалтай байгаа зүйлсийг ард түмний өмнөөс түүний төлөөлөл болсон гишүүд шаардлага тавьж байгаад туйлын талархалтай байна. Дэмжиж байна. ЗГ төсвөө татаад, засч сайжруулах хэрэгтэй.
Нэргүй 2024-11-08 103.212.163.236
Ibaihad n nuuriig harj bgaad keleech/
зочин 2024-11-08 43.228.130.66
Иймэрхүү байдлаар аливаа шударга бус асуудлуудыг цаг тухайд нь цэгцлээд зөв шийдэлд хүрээд явбал бид бүхэнд л хэрэгтэй.
сонгогч 2024-11-08 202.9.47.24
ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭЛБЭГДОРЖ, ЦАГААНЫ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАК- Н СТРАТЕГИЙН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ АСАР ИХ, ТОМ ТОМ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НӨХ… ИРГЭД АЧААЛЛЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ…ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ХЭДЭН ЗУУ МЯНГА ДАХИН НӨХӨХ БОЛОМЖТОЙ.
Нэргүй 2024-11-08 66.181.191.194
МАН-ын томчууд Өмнөд Африкийн Стандарт банкнаас баа хан $ гусаад, тэрнийгээ Эрдэнэтээр төлүүлээд түүний ялы г Ганзориг ганцаараа даасан шүү дээ ! Тэгтэл МАН-ын зал уу үеийхэн тэрийг нь тоохгүй Ганзоригийн Тэмүүлэнд ганц сайдын суудал өгчихгүй байгаамах ! Төсвийг эсэргүүцэх ажлын үндсийн үндэс нь энэ л юмшүү дээ !
Зочин 2024-11-08 139.5.218.127
Зөв. Тууштай байгаарай.
Нэргүй 2024-11-08 59.153.112.139
ОГЦРУУЛ ЯАРАЛТАИ