"One Direction" хамтлагийн дуучны үхэлд гурван хүнийг буруутгажээ

"One Direction" хамтлагийн дуучны үхэлд гурван хүнийг буруутгажээ

"One Direction" хамтлагийн дуучны үхэлд гурван хүнийг буруутгажээ

"One Direction" хамтлагийн дуучин Лиам Пэйн нас барсантай холбоотой гэмт хэрэгт гурван хүн буруутгагдаж байна гэж Аргентины прокурорын газраас мэдээллээ. Үндэсний эрүүгийн болон засан хүмүүжүүлэх прокурорын газраас Пүрэв гаригт "Хүнийг нас барахаас нь өмнө орхиж, хар тамхи нийлүүлсэн, зуучилсан гэх хэрэгт зочид буудлын ажилтан болон хар тамхины наймаачдыг сэжиглэн, буруутгаж байгаа" гэсэн байна. Тухайлбал, 31 настай Британийн поп од аравдугаар сарын 16-нд Аргентины Буэнос-Айрес хотын нэгэн зочид буудлын гурван давхраас унаж нас барсан.

Талийгаач дуучны цусанд архи, кокаин, эмийн жороор олгодог антидепрессантын нэгдлүүд байсныг тогтоосон юм.

Хор судлалын шинжээчийн дүгнэснээр Пэйн хагас эсвэл бүрэн ухаангүй байдалд орсноос болж унасан байж магадгүй гэсэн байна. Мөрдөн байцаагчид 800 гаруй цагийн видео бичлэгийг багтаасан нотлох баримт цуглуулж, хянасны дараа гурван хүнийг мөрдөн байцаах болсон. Эхний сэжигтэн бол Пэйнтэй "өдөр бүр" цагийг өнгөрөөсөн хүн гэж прокурорууд мэдэгдсэн ч хэн болохыг нь олон нийтэд зарлаагүй. Хоёрдох сэжигтэн нь КасаСур Палермо зочид буудалд хоёр удаа Пэйнд хар тамхи нийлүүлсэн зочид буудлын ажилтан бол гуравдах сэжигтэн нь дуучинд үйлчилгээ үзүүлж байсан ажилтан аж.

Одоогийн байдлаар мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа тул нэмэлт албан ёсны тайлбар прокурорын газраас олгоогүй.

Пэйн 2010 онд Британийн "X Factor" шоунаас төрөн гарсан "One Direction" хамтлагийн гишүүн юм. Харри Стайлс, Луис Томлинсон, Ниалл Хоран, Зэйн Малик нарын хамт тэрбээр дэлхийн хэмжээний одод болж чадсан ч 2016 онд хамтлаг тодорхойгүй хугацаагаар завсарлага авсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж