Ц.Доржготов: Би шударга ёсны төлөө гомдол гаргасан

Ц.Доржготов: Би шударга ёсны төлөө гомдол гаргасан

Ц.Доржготов: Би шударга ёсны төлөө гомдол гаргасан

Монгол Улсын Төрийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Доржготов хошин урлагийн “X-TҮЦ” хамтлагийг шүүхэд өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Онон, И.Одончимэг нар Ц.Доржготов зохиолчийн өгүүллэг, туужаас хулгайлан, “Хотын найз”, “Базарваань”, “Эцсийн амлалт” “Дэлхий даахгүй баян” зохиолуудаар зөвшөөрөл авалгүй инээдмийн контент болон тайзны үзэгдэл болгон тогложээ. Олны танил жүжигчдийн оюуны хулгайн хэргийг шийдэх явц удаашралтай байгаа тул байр суурийг нь сонслоо.


-Хүний уран бүтээлийг зөвшөөрөлгүй хуулах, гаргасан санааг нь хулгайлах гэдэг бол соёлт ертөнцөд хүлээн зөвшөөрөх аргагүй гэмт хэрэг. Тийм байтал олны танил жүжигчид хийсэн хэрэгтээ гэмшиж, буруугаа хүлээх байтугай өөрсдийгөө өмөөрөөд байгаа нь харамсалтай байна?

-Миний бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан нь зөвхөн миний хувийн асуудал биш л дээ. Хүний зохиол бүтээлийг хэлэлгүй ашиглачихдаг “плагиаризм” (бүтээлийн хулгай) гэдэг зүйл зөвхөн одоо биш, дээр үеэсээ л байсан юм. Ер нь хүн төрөлхтөн, аль ч нийгэмд энийг зөвшөөрдөггүй юм байна л даа.   Оюуны хулгай бол эд мөнгөний хулгайгаас дор. Яагаад гэвэл, оюуны баялаг гэдэг эд баялгаасаа ховор, ерөнхийдөө оюуны гайхамшиг, хөгжим ч бай, уран зураг ч бай, шинжлэх ухааны нээлтүүд ч бай хүний тархинаас гарахдаа төвөгтэй. Ховор, төвөгтэй юмаа хүн төрөлхтөн дээдэлж, нандигнаж, хүндэлж иржээ. Тийм учраас хүн төрөлхтний бүхий л нийгэмд, миний мэдэхээс социализмд ч тэр, капитализмд ч тэр, оюуны хулгай гэдэг хууль гаргах хэмжээний чухал асуудал болж, гаргасан хуулиа хэрэгжүүлж биелүүлэхийг шаардаж ирсэн.

Хууль ялимгүй ч гэсэн зөрчигдөхөд “жаахан юм даа, яльгүй юм даа” гээд өнгөрөөдөг зан Монголд их байдаг. Ухаантайдаа япончууд, германчууд, англичууд хууль зохиогоод, түүнийгээ мөрдөөд ирсэн юм биш, амьдралын шаардлагаар гарсан юм.

Бид хотжоод ирэхээр тэр замаар орохоос яах вэ. Тэр утгаараа би миний оролддог жанраар явж байгаа, амжилт олж байгаа уран бүтээлч, жүжигчдэд “Одоо энэ оюуны хулгайгаа боль” гэсэн юм. “Энийг цааш нь үргэлжлүүлж болохгүй, та нар болоод та нараас хойш ер нь Монголд оюуны хулгай байх ёсгүй” гэсэн үзлийн үүднээс би эсэргүүцэж байгаа юм.

Би чинь мораль бичдэг зохиолч. Тэр хэдэн жүжигчин байтугай Ерөнхийлөгчөөс авахуулаад бүгдийг нь буруу юм хийсэн бол бичнэ. Энэ үзэл баримтлалаасаа би салахгүй. Ийм үзэл баримталдаг хүн чинь “би зөв юм хийж байна уу, буруу юм хийж байна уу, миний шүүмжлэл зөв үү, буруу юу” гэдгийг үргэлж нягталдаг юм. Тэгэхээр би жүжигчдээс гомдол нэхсэнээ олон удаа эргэж хургаж нягтлаад “энийг хэлэх нь зөв юм байна, таслан зогсоох нь зөв юм байна” гэж бодсон.

-Та энэ тухай хэзээ мэдсэн бэ, шүүхэд хандах шалтгаан нь юу байв?

-Ерөнхийдөө жижиг хулгай, жижигхэн юмыг хулгайлах гэдэг чинь хоёр талтай. Нэгд нийтлэг түгээмэл байдаг, хоёрт хүн хэрэгсэхгүй хаядаг. Энэ бүлэгт миний зохиолын хулгай хамаарах байх. Тиймэрхүү жижиг хулгай их байгааг талийгч Шагдайн Цэнд-Аюуш, Жаргалын Барамсай бид нар уулзахаараа харамсаж ярьдаг байсан юм. Зах зээлд ороод монголчууд бүгдээрээ юу хийх вэ, яах вэ гэж туйлдаж байх үед бид ч гэсэн, хошин шогийн жүжигчид ч гэсэн зовлон бэрхшээлийг эдэлж л явсан. Тэгээд зах зээлийн нийгэмд орлоо, хошин шогийн жүжигчид маань нэлээн олон жил тоглолт хийлээ.

Тэднийг гайгүй хөөрхөн амжилт олоод, подхийсэн амьдралтай болоод явж байгаад би баярлаж явдаг. Баярлаж явдаг болохоороо миний бүтээлээс хуулаад, өөрийн болгоод тоглоод давхиад байгаад нь бас жаахан хүлцэнгүй хандсан юм.

Би чинь настай хүн, хаана юу гарч байгааг мэдэхгүй шүү дээ, тоглоод л байдаг, амжилт олоод яваад байгаа бололтой л байдаг, овоо доо гээд залбираад байдаг юм. Тэгээд “одоо боль оо” гээд хэлсэн чинь нэг үг дуулдсан. “Нэг муу, хариугүй муу юмыг чинь бид нар авьяас билгээрээ тордоод, олны хүртээл болгосонд та нар гомдох байтугай баяр хүргэх хэрэгтэй” гэсэн санаа цухалзсан. Түүнийг сонсоод гомдол маань ихэссэн.  Хүний юм авч ашиглачихаад дээрэнгүй зан гаргах чинь ёс зүйгүй хэрэг, манай үндэстний ёс суртахуунтай таарахгүй шүү дээ. Эцсийн эцэст олон юм яриад яах юм. Одоо чинь техник хөгжсөн цаг, авсан аваагүй гэж маргах хэрэггүй. Ямар өгүүллэгээс юу юу авч, яаж хувиргаж вэ гээд тоглолт, хуурцагных нь бичлэгээс шүүхэд, баримтаар нотлогдоно. Нэгэнт гомдол гаргаад, өргөдлөө өгсөн юм чинь одоо шүүх нь ажлаа хийж, шийдэх л хэрэгтэй. Хошин шогийнхон хуулиараа ямар шийтгэл байдаг юм, түүнийгээ хүлээнэ биз. Ийм л байна.

-Социализмын үед нэгнийхээ бүтээлийг хуулах, санааг нь хулгайлах тохиолдол хэр байсан бэ?

-Байсан юм аа, гэхдээ нийтлэг биш. Өнөөдөр яагаад ихсээд байна гэвэл зах зээлийн нийгэм шүү дээ. Социализмд эдэн шиг тоглоод мөнгө олохгүй шүү дээ. “Инээдмийн театр” байгууллаа гэхэд хэдэн төгрөгийн цалин тогтоогоод, улсад ажил хийж байгаа гээд тооцоод явна. Театр нь орлого оллоо гэхэд мөнгө нь улсын төсөвт орчихно.

Тэгэхээр ийм зарга олон үүсдэггүй, зүгээр нэг хурал хуй дээр ярьдаг юм уу, дарга нь зэмлээд өнгөрдөг байсан байх. Харин Зөвлөлтөд хатуу ширүүн шийтгэдэг байсан. Уран бүтээлч хүн нэг юмнаас ичиж явах хэрэгтэй. “Би хийчихсэн юм” гээд онгироод, галзуураад яваад байсан чинь тэр нь хүнээс хулгайлчихсан зүйл байвал хэн ч бодсон шившигтэй биз дээ.

Шог зохиол бичих, шог зураг зурахад авьяас маш чухал санагддаг?

-Хошин шог гэдэг чинь хачин, этгээд сэтгэлгээ л дээ. Хошин шогийн гол багаж бол хэтрүүлэг. Хүн хэвийн юмыг үнэнээр нь хэлэхээр тоодоггүй. Дандаа тийм амьдрал байхаар, хүн чинь уйдамхай. Үргэлж нэг өнгийн хувцас өмсөөд байвал өөр өнгийн хувцас сонирхдог ч юм уу, төрөлхөөс заяасан нэг юм байна л даа. Тэгэхээр энгийн хэвийн сэтгэлгээнээс хэтрүүлэгтэй, урвуу утгаар ойлгогдох хэллэг юм уу сэтгэмжээ маш урнаар, хүн барагтай бодож оломгүй огцом хурц сэтгэлгээгээр гаргасан юманд дурладаг “гажиг”-ийг бурхнаас хүн болгонд заяажээ. Энгийн, ерийн юм уйтгартай, гэтэл адтай юм олж харах гэдэг бурхнаас заяасан “гажиг” чинь, хэтрүүлэгтэй юм үзэх, урвуу хөрвүүгээр дүрсэлсэн юм үзэх дон чинь хошин шогийн зах зээл байгаа юм. Тийм л уншигч, үзэгч олон байгаасай гэж, тэр “гажиг” нь бүр хөгжөөд, моод хөөцөлддөг хүүхнүүд шиг тэр “гажгаа” байнга өөрчилж байгаасай гэж би боддог байхгүй юу.

Тэгтэл одоо хошин шогийн нэг харамсалтай юм бол гүжир гүтгэлэг, хирдхийлгэмээр аймаар юмыг гүжирдээд, гүтгээд ч хамаагүй сөхөөд гаргаад ирвэл, сенсааци юм даа, түүн рүү хошуураад байна. Энэ чинь нөгөө хошин шогоор аргадаж, илбэдэж инээлгэх юмыг чинь нялаад байгаа юм.

Гэхдээ энэ бол цаг хугацааны л юм. Яваандаа орхино оо. Өвчинг хэлдэг шүү дээ. “Эмнээд хэрэггүй ээ, наадах чинь хоногийн тоотой юм” гэдэг шиг яваандаа ийм байхаа болино. Манай улс хөгжихөөрөө хүний үнэтэй сэтгэлгээ, шинжлэх ухааны үндэстэй юм руу явах байх.

Би Монголын шог зохиолч, зураачдад, ер нь монгол хүнд бурхнаас заяасан гажиг нь хөгжөөсэй гэж боддог. Зарим ард түмэнд, би нэрийг нь хэлэхгүй, Азийнханд бий, хошин шогийн мэдрэмж гэж байхгүй шүү дээ. Би олон улсын үзэсгэлэн, уралдаанд шүүгчээр суусан. Тэгэхэд зарим орны бүтээл маш хөгийн юм байдаг юм. Яасан өрөвдмөөр ч юм бэ гэмээр, шоолж инээмээр ч юм шиг. Угтаа тэд төрөхдөө миний түрүүний хэлсэн “гажигтай” төрөө шүү дээ. Тэгээд ахуй амьдрал, нийгмийн байгуулал, төр засаг нь тэр “гажгийг” нь хөгжүүлсэнгүй. Тэгэхээр би яагаад энийг ярьж байгаа юм бэ гэвэл, манай Монголын хойч үеийнхний маань хошин мэдрэмж нь өндөр байгаасай. Хошин шогийн мэдрэмж гэдэг чинь хүний нэг гоёл шүү.

Монголд хүн өв тэгш хөгжинө гэвэл гараас гарсан юм нь “бараак” биш “бэрээнд” болох хэрэгтэй. Чамд ахиад хэлэхэд, зохиол бүтээлээ хулгайлуулсан гэдгийг жаахан тавиарай, тэрэнд нэг их харамсаад үхэх гээд байгаа юм биш. Миний зохиолын үнэт үзэл санааг мушгин гуйвуулж, марзагнал маазраан болгож, мөнгө олох хэрэгсэл болгосонд эгдүүцэж сууна. Би шунасандаа биш шударга ёсны төлөө л гомдол гаргасан. Зарчим л ярьсан. Ярих ч болно. Хүний оюуны бүтээлийг хулгайлж болохгүй, зөвшөөрөлгүйгээр ашиглаж болохгүй, энэ ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэйг л уриалж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.177.43

Шимэгчлэн амьдрагсад

Avatar

Нэргүй 2024-11-08 103.212.162.31

Хошин шогийнхон бүгд новшнууд. Хулгайлна, гүжирдэнэ, хэл соёл гуйвуулна, хамраа сөхсөн луйварчид. Тэд өөрсдөө зохиож чадахгүй, чадахыг ч хүсдэггүй, чадвар ч байхгүй дээ. Ядарсан өвгөнийг байтугайг ч дээрэлхэнэ. Халтуурын кинонууд нь үнэхээр гутмаар. Бүх хамтлагийг тараавал зохино

Avatar

Самдан 2024-11-08 103.168.34.109

алиа салбадайн ууд хөгшин настай хүмүүсийг шоглож тоглон, хүний бүтээл хулгайлан нүүр амаа татуулан мэс ажилбар хийлгэж, нэг их залуу болох гэж оролдоно. тордоод засал авахгүй жамаар хөгширнө. сүүлдээ олонд таалагдах гэж Онон настай ээжээрээ тоглоом хийгээд ер таалагдахгүй, хэдэн салбадай нар

Avatar

Нэргүй 2024-11-08 122.201.31.43

Ингээд байьал Монгодл яаж хөгжих вэ ийм дүж эсгэсэн ардчилал худлаа попрох нь хэнд хэрэгтэй юм Эрүүл саруул ухаантай байхсан

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.160.43

онон зөнөг тэрбумын хаустай зда л даа

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.160.43

аглуу гэж х***а дан жоохон охид авч сууна хичнээн ч хүүхэдтэй юм өнөө ггичийнүүд нь х***а шшээс цувуулаад бүтэхгүй гаруудаа

Avatar

Нэргүй 2024-11-08 202.126.88.173

МУ-ын гавъяат нараа бусдын оюуны бүтээлийг ашиглаад хоол олж идсэн юм бол эзэнд нь үнийг нь төлөөч.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.176.187

Хошин урлаг гээд өөртөө нэг их лаг нэр өгчихсөн хэдэн алиа салбадайнууд. Хүн доромжлохоос өөр хийж чаддаг юм тэд нарт байхгүй шүү дээ.
Хоосон толгойтнууд хүний г тэгж доромжилж суудгийг бид нар харсаар олон жил болж
Арга хэмжээ авхуулах хэрэгтэй.

Avatar

Хотын хүү 2024-11-08 202.126.89.241

Хошин шогийн жорлонгийн гавьяатнуудаа Маны б**с долоосон гөлөгнүүдээ Аглуу гэж х*******н шээсээ хүний үнэргүй муу хужаануудаа тааралдсан газар нь нам цохиноо

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.180.113

бас нөгөө хятад данжаадын хүү аглуу билүү тэр н**ш дэлхий даахгүй баян өгүүлэлэгээр тоглочихсон. олсон орлогоо доржготовт өг.

Avatar

Уншигч 2024-11-08 77.77.75.153

Онон , Одон-чимэг, ичээч хахаж цадталаа баяжаа биз дээ. хулгайчид юм бна даа.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.179.27

Хошин шогийнхонд мөнгө зээлж л болохгүй шүү

Avatar

Монгол 2024-11-08 37.67.74.195

Энэ хошин шогийн аоиа саобалай нар хүн доромжилж дуйрааж мөнгө олно бас хулгайч одоо зүгээр зайлаад өг

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.160.37

ээд нарын толгойг илж ханалаа явдаг газарлуун явуул

Avatar

өөө 2024-11-08 66.181.164.23

Өөдтэй хэдийг нь оросууд 37 онд түүгээд буудчихсан юм, дандаа хулгайч луйварчид нь үлдсэн, одоо үр удам нь төрд гарцан гаршсан ажлаа сайн хийж байгаа, 27 онд тэднийг буудхуу яахуу

Avatar

Нэргүй 2024-11-08 103.212.162.31

Бууд хө

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.176.160

Монголчуудын доод давхарга нь хулгайч нар байдаг!! Доод давхарга гэдэгт гэр хорооллынхон, ядуу зутруу айлыг бүгдийг хамруулж байгаа юм биш, амьдрал нь гайгүй яваа юм шиг атлаа сэтгэлгээ, хүмүүжил нь хулгайч хүмүүсийг хэлж байгаа юм!!! Үүнд "Ланд-200" унасан тэнэгүүд ч хамаарна!!!

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.178.91

Ёс зүйгүй хошин шогчидыг давраах хэрэггүй.

Avatar

Эрдэнэ 2024-11-08 66.181.189.25

наад салбадайнууд чинь МАН.р түрий барина даа!!!!!

Avatar

Нэргүй 2024-11-08 202.72.245.121

"Нэг муу, хариугүй муу юмыг чинь бид нар авьяас билгээрээ тордоод, олны хүртээл болгосонд та нар гомдох байтугай баяр хүргэх хэрэгтэй” гэсэн санаа цухалзсан.Сүүлийн үед өөрсдийгөө од гээд бодсон дуучид уран бүтээлчид иргэд ч яг ийм өчүүхэн сэтгэлгээтэй болсон. Үгүй шүү дээ. Доржготов гуай шиг ухаантай, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй, ямар ч цаг үед үгээ нуудаггүй хүнийг хүндлэх л хэрэгтэй байсан юм даа. Харамсалтай байна Х-Түц

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.189.25

зөв

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.178.91

гоё хэллээ.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.160.37

аглуу бандиаа барны 260к тооцоогоо хийгээж очиж цустай чинь холиношүү шуумараа

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.160.37

онон одноо гэж хоорондоо шшаалцдаг ллаларуудыг шоронд хий гавьяатаа буцааж ав заваан гаж донтонгууд

Avatar

иргэн 2024-11-08 66.181.183.254

Онон, Аглуу, Одончимэг нтр чинь Өөрсөдөө Оюуны өмч нтр гээд аймаар юм яриад явдаг мөртлөө Өөрсөдөө *Хулгай* хийцэн,,,,,тэ, Энийг л Хошин шог гэхгүй юм бол өөр юуг Хошин шиг гэх юм вэ,

Avatar

Нэргүй 2024-11-08 103.212.162.31

Сайхан хэллээ

Avatar

Сайнаа 2024-11-08 139.5.216.221

ХТүц хулгайн хэрэг чинь түүх болж дууслаа. Үр ач ч нь та нарт гомдож амьдрана даа!

Avatar

Нэргүй 2024-11-08 139.5.219.182

Сүүлийн жилүүдэд манай Ояа Мояа нар Баабараас илүүтэйгээр Доржготов, Баярхүү нарт их л хорсдог дайрч давшилдаг болчихсон доо.. Украины дайнаас хойш. кк

Avatar

Нэргүй 2024-11-08 139.5.219.182

Бид чинь 2 хөршийнхээ яг үнэн нүүр царайг сайн мэддэг Баабар, Доржготов, Баярхүү нарын судлаач нараа үзэн ядаад л.. зүхээд л.. Харин Оросд дагаар орохыг уриалдаг Чулуунжав, Ганаа нарын судлаач нараа чарлаад л балиашиглагдаг ш дээ..кк

Avatar

Зочин 2024-11-08 71.202.74.210

Зохиолчийн гомдол зөв өө. Оюуны хулгай даамжирч байна. Бүр хулгайлсан зүйлээрээ өндөр дээд шагнал авчихсан нь ч байдаг.

Avatar

зочин 2024-11-08 66.181.176.193

Оюуны өмч, оюуны хулгай нтрийг хошин шогийнхон ойлгохгүйээ Доржготов гуай.
Цаадуул чинь гавьяа цол, одон медаль л бодож явдаг улс.

Avatar

Нэргүй 2024-11-08 202.9.46.92

Энэ өвгөнөөс авсан юм байхгүй л байна. Өгөр өвгөн ичээч.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.160.37

миний ббоовыг хөх ацаа

Avatar

bayr 2024-11-08 202.179.27.153

erguu xog

Avatar

Жамбал 2024-11-08 59.153.114.213

Чи Аглуу ац бна

Avatar

Zochin 2024-11-08 202.21.111.170

Зохиолчийн зөвшөөрөлгүй түүний бүтээлээс авна гэдэг нүүрсний хулгайгаас долоон дор.

Avatar

Нэргүй 2024-11-08 139.5.216.16

оркууд та нар ингэж л солиордог болчихоод бгаа юм даа. Ер нь хөгшин, залуугүй нэг л биш болчихлоо. Яана даа. Хүний үнэр гэдэг юм алга болчихлоо! Уг нь монголчууд хүний мууг үзэх, мууд нь дурлахаас л цээрлэдэг, цэрвэдэг бсан юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж