Томуугийн дэгдэлт идэвхжилийн түвшинд хүрсэн

Томуугийн дэгдэлт идэвхжилийн түвшинд хүрсэн

Томуугийн дэгдэлт идэвхжилийн түвшинд хүрсэн

Өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн улирлын томуугийн дэгдэлт идэвхжилийн түвшинд хүрсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт иргэдийн хамгийн өндөр хувийг амьсгалын замын өвчлөл буюу уушгины хатгалгаа эзэлж байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 9 мянга гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 21 хувь нь уушгины хатгалгааны шалтгаант иргэд байгаа аж. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 1-6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна. Нийт өвчлөлийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүн дотроо дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл 50 хувьтай байна. Энэ жилийн хувьд томуугийн эсрэг 300 мянга гаруй хүн тун дархлаажуулалтыг бага насны болон жирэмсэн, өндөр настанд хийхээр төлөвлөсөн. Дархлаажуулалт 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд /халуурах, ханиалгах, бөөлжих, суулгах/ дур мэдэн эмчлэхгүй байж, анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг мэргэжлийн эмч сануулав. Мөн гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж, чийгтэй цэвэрлэгээ хийж байхыг анхаарууллаа. Шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ffvvf 2024-11-08 202.9.41.0

Ангархайхнгай хог шаарууд улсыг сүйрүүлж бдгийма.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж