Оросын хамгийн залуу улс төрийн хоригдол Арсений Турбин таван жилийн хорих ял авсан. Тэрбээр давж заалдах хүсэлт гаргасан ч эрх баригчид үүнийг хүчингүй болгосон байна. Арсений Турбин 2023 оны зун баривчлагдахдаа 15 настай байжээ. Түүнийг Украины төлөө Оросын армийн эсрэг тулалдаж буй сайн дурын ажилтнуудаас бүрдсэн, хагас цэрэгжилттэй "Оросын эрх чөлөөний легион"-д элссэн гэж эрх баригчид буруутгасан юм. Тус легион нь оросуудаас бүрддэг. Мөн эрх баригчид үүнийг террорист байгууллага гэж зарласан.
Арсений таван жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн колонид өнгөрүүлэх болсон. Пүрэв гаригт болсон давж заалдах шатны шүүхээс Арсенийгийн ялын хугацааг ердөө 24 хоногоор богиносгосон байна.
Оросын арми Украин руу довтолсноос болж дайныг эсэргүүцсэн иргэдийн эрх чөлөөг боомилж эхэлсэн. Арсений бол улс төрийн зорилготойгоор эрүүгийн хэрэгт татагдсан есөн насанд хүрээгүй хүүхдийн нэг юм. Тэрбээр өөрт нь тулгаж буй бүх хэргийг үгүйсгэж байгаа бөгөөд хэзээ ч легионы талаар судалж, элсэх өргөдөл гаргаж байгаагүй гэж мэдэгдсэн юм. Түүний ээж Ирина мөн адил хүүгийнхээ талд бат зогсож, шүүхээс тулгаж буй хэргүүдийг үгүйсгэж буй. "BBC" агентлагт тэрбээр хэлэхдээ "Яллах дүгнэлтийг үйлдсэн шүүгчийг би ойлгохгүй байна" гэсэн байна. Мөрдөн байцаагчдын мэдүүлснээр Арсений легионыг төлөөлөн ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн ухаалах хуудас тарааж байсан аж.
Арсений ухуулах хуудас тарааснаа хүлээн зөвшөөрсөн ч хэн нэгний заавраар бус өөрийн хүсэлтээр тараасан гэжээ.
Арсений сургуульд байхдаа Орос Украин руу довтолсон болон Владимир Путиныг ил шүүмжилдэг байсан. Тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс төрийн идэвхтэй байсан бөгөөд Оросын сөрөг хүчний зүтгэлтнүүдийн контентыг нийтэлж, сөрөг хүчний талийгаач улстөрч Алексей Навальныйг дэмжсэн бичлэг, нийтлэл оруулдаг байжээ. Ээж нь шүүх танхимд ухуулах хуудас тараасан нь Арсенийгийн хүсэл байсныг удаа дараа мэдэгдэж, суллахыг шаардсан байна. Анх 2023 оны найвдугаар сард Оросын аюулгүй байдлын албаны ажилтнууд Москвагаас өмнө зүгт 450 км-ийн зайд орших Ливный хэмээх жижиг хотод байрладаг гэрт нь нэгжлэг хийснээр Арсенийг буруутгаж эхэлжээ.
Нэргүй 2024-11-08 212.247.9.244
OROS MONGOL 2 ZALUU YEUU BAINGA SHOROND HIIJ HELMEGDUULDEG
Зочин 2024-11-08 59.153.87.54
Орос орон мөн сайхан улс шүү, өөрсдийн
иргэдээ хядахдаа хэзээний гаргуун
Нэргүй 2024-11-08 66.181.186.147
Урвагч байна,Харин ч шийтгэл зөөлдөж,Хүүхэд болоод аз дайрч, АНУ-д бол алуулна
Нэргүй 2024-11-08 202.126.89.156
Аргагүй л шоронжисон улс юмдаа,,,,дууслаадаа,,,орос орон,,,,
Нэргүй 2024-11-08 66.181.179.138
baruuniihan iimerhuu mangar batsaanuudiig sumlaad bgaa baihgui yu
Нэргүй 2024-11-08 66.181.160.37
100 доллар аваад шорон хохь н эргүү бацаан
Зочин 2024-11-08 66.181.176.63
Шоронгоос гараад ,Путины ясыг нь өндөлзүүлсэн сайн улстөрч болох юм байна даа..Ирээдүй өмнө нь байна даа…Харин Путинд ирээдүй байхгүй , шившигтэйгээр дуусах хэдхэн жилл үлдлээ дэ
tenegteed bai l daa.orosiin 150 say hvn putind itgej baihad 2024-11-08 103.57.92.143
oros uls odoo putinii udirdsan 20 jil asar ih hugjuj baruunii 14000 horigiig toohgui asar hurdtai hugjij bainaa.Odoo oros uls hvnseer 100 hubi dotoodoos hangaj jild hodoo aj ahuin 46 terbumiin hvns gargaj bna. dotoodoo aj vildveree hugjuulij bvgdiig hiij bna. Orosd ajilguidel mash baga bvh uls orondoo bvteen bguulalt hiij bna. Moskawa hotoos Kazan hot hvrtel hurdani 900 km zamiig hoer jild barij bgaa ch de. Noiton jil gehed Ektarinburg hotod urald hvren sh de. Orosiin amid
Нэргүй 2024-11-08 202.126.89.156
Эмээ уу,,,,лхамсүрэн ээ,,,,
zuv ch dee. uls turiin horigdol bish harin turiin esereg bosoj bui hvn bnaa. 2024-11-08 103.57.92.143
Ene zaluu uls oroniihoo esereg bosoj temtseh gesen urvagch bainaa. iim hvniig ali uls shorond hiin shuu. amerik baruund gesen horigdoh yl avan daa. iim urvagch nariig uls turiin heregten gehed dendvv teneglel shuu…
Нэргүй 2024-11-08 66.181.183.233
zaluu gej huuhed baigaa bizdee