Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд багахан хоцрогдолтой байсан хэдий ч өнөөдрийн байдлаар орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг бүрэн өгсөн. Мөн 2024-2025 оны өвлийн эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах хүрээнд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг энэ сард төвийн эрчим хүчний системд холбох бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс, 4405 тонн бодис нөөцөлсөн. Мөн нийт долоон дүүргийн 43 агуулахад 82,500 тонн сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж, гурван маршрутаар 27 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байгаа бөгөөд шахмал түлш борлуулах 545 цэг ажиллаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2024-11-08 202.55.188.89

Үлбийсэн юм өгчөөд дулаан хангагдсан гээд байгаа юм уу? Одоо ч яахав гадаа дулаахан байна. Ид өвлийн хүйтэнд хүйтэн төмөр тэврүүлэвдээ. Танай үйлчилгээний чанар авдаг мөнгөндөө хүрэхгүй юм аа. Иргэдэд байнга чирэгдэл болдог ш дээ.

Avatar

vvvdddr 2024-11-08 202.9.41.0

Зг огцоруул нам төр-г манж х***а-с цэвэрлэхд орос ану хамтарч туслдаг даа улсын аюулгүй бдлыг манж хужаагууд эзлэсн. Ялтын гэрээ ёсоор орос ану дахиж чөлөөлж өгөх цаг болсн. ялтын гэрээнд Хужаагууд халдаж нам төрийг эзлэж тусгаар тогтнолд занхийлж нам төрөөр дамжуулж дотор нь орж эзэллээ.

Avatar

Нэргүй 2024-11-08 192.82.92.204

Техникээ бэлдсэн биздээ гараар нь давс цацуулаад байвдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж