3 настай охиныг үхэлд хүргэсэн эмч нарын эмчлэх эрхийг 1 жилээр хасав

3 настай охиныг үхэлд хүргэсэн эмч нарын эмчлэх эрхийг 1 жилээр хасав

3 настай охиныг үхэлд хүргэсэн эмч нарын эмчлэх эрхийг 1 жилээр хасав

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг гурван настай охинд буруу эмчилгээ хийснээс болж амиа алдсан талаар охины аав 2023 оны дөрөвдүгээр сарын 07-нд мэдээлэл хийж байсан юм.

Охины аав Г.ЭНХБИЛЭГ: 

-2023 оны нэгдүгээр сарын 7-нд Баянгол дүүргийн эмнэлэгт хэвтэж, найм хоног эмчлүүлж байсан охинд минь буруу эмчилгээ хийсний улмаас харамсалтайгаар нас барсан. Эмч нар охины хатгалгааг буруу оношилж, эмчилгээ хийснээс ийм нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, уушгины хатгалгаа биш гэдэсний ханиад гээд хүүхдийг тусгаарлан тасагт хэвтэж, буруу эмчилгээ хийсэн. Миний хувьд Баянгол дүүргийн эмнэлгийн эмч нарт маш гомдолтой байна. Хүүхдийн бие муудаад, тухайн үед эмчээс тусламж хүсэхэд ээлжийн эмч нь байхгүй байсан. Тэгээд арга буюу н.Мөнхзул гээд тасгийн эрхлэгчийг нь дуудаж байж эмч ирж, хүүхдийг маань чагнаад "Зүгээр байна" гээд явсан.

Тухайн үед эмч нарт хүүхдийн бие хавантай, муу байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Гэтэл эмч нар мэдэж байгаа, эмчилгээ хийж байна шүү дээ л гэдэг хариу өгсөн.

Нэгдүгээр сарын 14-нд дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хуралдаж, ярилцаад явсан. Охины маань бие тэр шөнө сайжраагүй. Улмаар маргааш нь хүүхдэд антибиотик хийх боломжгүй талаар эмч хэлсэн. Тэгээд 15-ны өдөр амилуулах эмчилгээ хийж чадалгүйгээр охиноо бид алдсан. Түүгээр ч зогсохгүй нэгдүгээр сарын 16-ны өдөр охинд минь ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүй задлан шинжилгээ хийсэн байсан.

Тиймээс бидний зүгээс цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Хариуцлагагүй эмч, ажилчдад маш их гомдолтой байгаа учраас цаашид хандах боломжтой бүх газарт гомдол гаргаж, хариуцлага тооцох хүртэл явах болно гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл тухайн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, прокуророос тус хэрэгт Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэн нарыг яллагдагчаар татан, улмаар Эрүүгийн хуулийн 15.1-3 буюу эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэх зүйл ангиар яллаж, хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Тус шүүхээс хэргийг хэлэлцээд Баянгол дүүргийн эмнэлгийн эмч Ё.Бадамжав, Х.Бадамсүрэн нарыг гурван настай охин амь насаа алдахад эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэм буруутайд тооцож,  Ё.Бадамжавын эмчлэх эрхийг нэг жилээр хасаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязаарлах ял оноосон бол Х.Бадамсүрэнийг эмчлэх эрхийг нэг жилээр хасаж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг нэг жилийн хугацаатайгаар хязаарлах ял оноосон байна.

Мөн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс хохирол 10.4 сая төгрөгийг төлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргажээ. Харин хэргийн оролцогч нар уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.189.200

Хатгаа эмчилж чадах чадваргүй их эмч. Тэгээд 1 жил эрх хасна… яаж ч амьдрахд байгаа юм

Avatar

Нэргүй 2024-11-08 158.59.146.30

mongol hun heneggui, uneheer heneggui, hariutslaga gedeg zuil dendvv sul doroi tuvshind baidag, 1eer emnelegiin zaluuhan eregtei emch, tanii ue muchind emchilgee baihgui shd, ta ingeed l amidrahaas uur argagui gej helj bilee, yamar ch emchilgee hiih tuhai sanal bolgohgui, arga charga yu ch baihgui, uvchinnamdaah, urevsel darah geed urevsliin hemjeeg bolomjit baga hemjeend bailgah geed zunduu l arga bgaa shuud ee

Avatar

Нэргүй 2024-11-08 103.57.93.234

Мундаг аав шүү хайрт охиноо харгис сэтгэлгүй эмч нарн гарт алдаж үнэн мөнийг олж чадсан харин яасан бага ял өгдөг юм бэ шоронд суулгаачээ хар дотортой хогнуудг

Avatar

Зочин 2024-11-08 66.181.177.39

БГД ийн нэгдсэн эмнэлэг бол хамгийн муу муугийн муу газар бналээ эмч нар нь өвчтөнтэй харьцаж чадахгүй цагаан халад нөмөрсөн зүрх сэтгэлгүй сүнснүүд бсан шүү дарга гэж хүн байдаг бол мануухай л гэсэн үг

Avatar

Арай арай 2024-11-08 202.70.34.115

Охины аав бас давж заалд аа. Бүхэл бүтэн хүний амь насыг шүүх 10,4-хөн сая төгрөгөөр үнэлээд байхдаа яахав дээ. Оршуулгын зардалд ч хүрэхээрхгүй мөнгө Арай шүү арай

Avatar

Дүүргийн эмнэлгийн царай 2024-11-08 202.70.34.115

энэ дүүргийн эмнэлгүүд гэж баларсан газрууд байна аа. Хамаг дөмөг нь улсын клиникүүдэд ажиллаад бас арай дөнгүүрүүдийг нь хувийн эмнэлгүүд цалингаар дуудаж аваад, татлаа түлхээ муутай, нас, шүд туршлагаар гологдогсод залуу туршлагагүй эмч нар, эсвэл тэтгэврийн хөгшчүүл үлдсийн билээ энэ дүүргийн эмнэлгүүдэд

Avatar

Нэргүй 2024-11-08 59.153.112.141

Аав ээжүүд ч гэсэн бас хүүхдийнхээ эрүүл мэндэд урьдчилан онцгой анхаарч агаар салхи хоол ундаар чийрэгжүүлж байхгүй бол эмнэлгт бүрэн найдаж болохгүй дээр нь энэ хотын утаа тоос халдварт ханиад

Avatar

зочин 2024-11-08 202.170.65.10

Хүүхэд хүн биш юмуу. Энэ чинь мэргэжлийн хариуцлага алдсанаас хүний амь нас хохироосон хэрэг биш үү

Avatar

Нэргүй 2024-11-08 59.153.112.44

энэ эмнэлгийн дарга балдандугар гэж хүн хууль бусаар дарга хийсээр байна

Avatar

ЗОЧИН 2024-11-08 103.212.117.99

ИЙМ ЯЛ БАЙХ ГЭЖ. ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООЧИХООД НЭГ ЖИЛ АЖИЛЛАХГҮЙ Ч ГЭХ ШИГ. МОНГОЛЫН НИЙГЭМ ХҮН ЧАНАР УЛАМ МУУХАЙ БОЛЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-11-08 66.181.179.254

Яг үнэн

Avatar

Зочин 2024-11-08 139.5.218.127

Ял өгсөн болж доромжилжээ. Шүүх ч шүүх юм даа. Нөгөөдүүл нь бас давж заалдана айн? Хүн биш чөтгөр шулмасууд юм бишүү? Ичих айх булчирхайгүй төрсөн новшнууд.. Бүгд үйлийн үрээ эдлээд тонилох болтугай.

Avatar

Нэргүй 2024-11-08 202.70.34.115

Харин тийм ээ бүхэл бүтэн хүний амь насыг 10,4-хөн сая төгрөгөөр үнэлээд энэ шүүх нээрээ арай арай, оршуулгын зардалдч хүрэхээргүй мөнгөөр хүний амь насны гомдол хаагаад байхдаа яахав дээ. Монгол хүний амь нас ийм хямдхан юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж