Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг энэ сард хоёр чухал тоглолт хүлээж байна. Тодруулбал, ирэх онд болох Азийн аваргад оролцох эрхийн төлөөх хоёр тоглолтыг Япон болон Хятад гэсэн тивийнхээ сагсан бөмбөгийн шилдгүүдийн эсрэг хийнэ. Шигшээ багийн хуваарийг танилцуулбал,
- Арваннэгдүгээр сарын 21-нд Үцүномиа хотноо Японы шигшээ багийн эсрэг
- Арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо Хятадын шигшээ багийн эсрэг тус тус тоглоно.
Дээрх тоглолтуудтай холбоотойгоор дээд лиг түр завсарлаж байгаа бөгөөд шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг өчигдөр/2024.11.07/ зарлалаа. Тус бүрэлдэхүүнд дараах тамирчид дуудагдав.
Ерөнхийдөө дээрх нэрсийг харахад шигшээ багийн нэг үе солигдож байна гэлтэй. 1989 оны шилдгүүд болон 1990-ээд оны онцлох тамирчдаас тун цөөн нь энэ удаад дуудагджээ. Бусдаараа 2000-аад оны залуучууд бүрэлдэхүүнийг цөмийг бүрдүүлж байна. Тэднийг грек мэргэжилтэн Василис Фрагкиас удирдана.
Саяхан л Монголын сагсан бөмбөгийг Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин нараар төсөөлдөг байсан бол одоо доод үеийн залуучууд хурдацтай сайжирч, ах нарынхаа халааг залгамжлах хэмжээнд хүрчээ. Нэмж дурдахад, гадаадын лигт тоглож байгаа болон 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт дуудагдсан тамирчид энэ удаагийн бүрэлдэхүүнд багтсангүй. Тэдний оролцоо нэмэгдвэл Монголын шигшээ баг улам хүчирхэгжинэ.
Монголын шигшээ баг FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны чансаагаар дэлхийд 108-д, Азидаа 23-д бичигдэж байна. Хэрэв хоёр холбооны асуудал эртхэн цэгцэрч, олон улсын тэмцээнд оролцсон бол энэ чансаа улам дээшлэх байсан биз.
Хятадын шигшээ баг чансаагаараа дэлхийд 30-д, Азидаа зургаад бичигдэж байгаа бол Японы шигшээ баг дэлхийд 21-д, Азидаа хоёрдугаарт явна.
Хэсгийн байдлыг харахад Монголын шигшээ баг хоёр хожигдолтой байгаа. Тэд Улаанбаатарт Гуамд, Шианд Хятадад хожигдсон билээ. Тэгвэл энэ хэсгийг Япон хоёр хожилтой тэргүүлж, Хятад нэг хожил, нэг хожигдолтой удаалж байна. Өнгөрсөн тойрогт Хятад, Япон хоёр учраа таарахад Токиод Японы шигшээ 76-73 гэсэн харьцаатай хожжээ.
Монголын эсрэг хийх тоглолтод Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд Юта Ватанабэ, Юдай Баба, Жош Хавкинсон зэрэг монголчуудын эчнээ мэдэх тамирчид тоглох боломжтой. Тэднийг өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудсан аж. Харин Хятадын баг бүрэлдэхүүнээ зарлаагүй байна.
Зоч 2024-11-08 66.181.179.58
ЗАЛУУСАА АМЖИЛТ ….ХОЛВООНЫ НӨХӨДҮҮД МОНГОЛИЙН САГСЫГ ОЛОН ЖИЛ БАЛЛАСАН ДАА
zochin 2024-11-08 142.126.123.189
Тийм шүү, Япон Европийн аварга Испанийг xожсон 2026-д дэлxийн аварга болно л гэж үзэx байx азийн багууд
zochin 2024-11-08 142.126.123.189
Азуудад xөл бөмбөг нь дээр дээ, намxан улсуудад. сагсаар азаасаа гараад ч яаxийн? энэнд мөнгө үрж байснаас, жааxан толгойгоо ажиллуулж арай xол xармаар юм.
Нэргүй 2024-11-08 203.17.23.177
НУС ЦАРАЙЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БИЗ ДЭЭ