Дональд Трамп сонгуульд ялалт байгуулснаар АНУ-ын технологийн тэрбумтнууд буюу дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө нэмэгджээ. “Bloomberg”-ээс бэлтгэн гаргасан тэрбумтнуудын индекс дээр эдгээр 10 хүний нэмэгдсэн орлогийн хэмжээ 64 тэрбум ам.доллар байна. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн том өсөлт гэж шинжээчид онцолсон.
Дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн хөрөнгө 26.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нийт хөрөнгийн хэмжээ нь өдгөө 290 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрбээр Трампийн сонгуулийн кампанит ажлын голгүйцэтгэх захирлаар ажилласан юм. Амазон компанийн Жефф Безос, Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “Apple” компанийн Тим Күүк зэрэг бизнесийн удирдагчид Трампийг дэмжиснээрээ мөн адил орлогоо нэмэгдүүлжээ.
Хөрөнгө оруулагчид бага татвартай, зохицуулалт багатай бодлогын платформыг хүлээж байсантай холбоотойгоор Лхагва гаригт АНУ-ын хувьцааны ханш өссөн. Энэ нь эхний 10-т багтсан тэрбумтан хүмүүсийн ашиг орлого нэмэгдсэнийг илтгэж буй. Безосын хувьд хөрөнгөө 7 тэрбум ам.доллароор нэмэн, нийт 237 тэрбум ам.доллартай болов. Эдгээр 10 хүний 2024 оны арваннэгдүгээр сарын 5-аас 6-ныг хүртэлх хугацаанд нэмэгдсэн хөрөнгийг тодруулбал:
- Элон Маск 290 тэрбум ам.доллар (+10.1%)
- Жефф Безос 228.3 тэрбум ам.доллар (+3.2%)
- Марк Зукерберг 202.5 тэрбум ам.доллар (0%)
- Ларри Эллисон 193.5 тэрбум ам.доллар (+5.4%)
- Бернард Арно 173.2 тэрбум ам.доллар (-1.6%)
- Билл Гейтс 159.5 тэрбум ам.доллар (+1.2%)
- Ларри Пэйж 158.3 тэрбум ам.доллар (+3.6%)
- Сергей Брин 149,1 тэрбум ам.доллар (+3,6%)
- Уоррен Баффет 147.8 тэрбум ам.доллар (+5.4%)
- Стив Баллмер 145.9 тэрбум ам.доллар (+2%) болжээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ