Тэрбумтнуудын хөрөнгө улам нэмэгдэв

Тэрбумтнуудын хөрөнгө улам нэмэгдэв

Тэрбумтнуудын хөрөнгө улам нэмэгдэв

Дональд Трамп сонгуульд ялалт байгуулснаар АНУ-ын технологийн тэрбумтнууд буюу дэлхийн хамгийн баян 10 хүний ​​хөрөнгө нэмэгджээ. “Bloomberg”-ээс бэлтгэн гаргасан тэрбумтнуудын индекс дээр эдгээр 10 хүний нэмэгдсэн орлогийн хэмжээ 64 тэрбум ам.доллар байна. Энэ нь 2012 оноос хойшхи хамгийн том өсөлт гэж шинжээчид онцолсон.

Дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн хөрөнгө 26.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нийт хөрөнгийн хэмжээ нь өдгөө 290 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрбээр Трампийн сонгуулийн кампанит ажлын голгүйцэтгэх захирлаар ажилласан юм. Амазон компанийн Жефф Безос, Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “Apple” компанийн Тим Күүк зэрэг бизнесийн удирдагчид Трампийг дэмжиснээрээ мөн адил орлогоо нэмэгдүүлжээ.

Хөрөнгө оруулагчид бага татвартай, зохицуулалт багатай бодлогын платформыг хүлээж байсантай холбоотойгоор Лхагва гаригт АНУ-ын хувьцааны ханш өссөн. Энэ нь эхний 10-т багтсан тэрбумтан хүмүүсийн ашиг орлого нэмэгдсэнийг илтгэж буй.  Безосын хувьд хөрөнгөө 7 тэрбум ам.доллароор нэмэн, нийт 237 тэрбум ам.доллартай болов. Эдгээр 10 хүний 2024 оны арваннэгдүгээр сарын 5-аас 6-ныг хүртэлх хугацаанд нэмэгдсэн хөрөнгийг тодруулбал:

  •  Элон Маск 290 тэрбум ам.доллар (+10.1%)
  •  Жефф Безос 228.3 тэрбум ам.доллар (+3.2%)
  •  Марк Зукерберг 202.5 тэрбум ам.доллар (0%)
  •  Ларри Эллисон 193.5 тэрбум ам.доллар (+5.4%)
  • Бернард Арно 173.2 тэрбум ам.доллар (-1.6%)
  • Билл Гейтс 159.5 тэрбум ам.доллар (+1.2%)
  • Ларри Пэйж 158.3 тэрбум ам.доллар (+3.6%)
  •  Сергей Брин 149,1 тэрбум ам.доллар (+3,6%)
  •  Уоррен Баффет 147.8 тэрбум ам.доллар (+5.4%)
  •  Стив Баллмер 145.9 тэрбум ам.доллар (+2%) болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Даш 2024-11-08 202.21.124.102

Монголын 10-г жагсаавал хэн, хэн байх бол
1. Оджаргал
2.Баатарсайхан
3. Нямтайшир
4. Сү.Батболд
5.Чинбат
6. Х.Баттулга ………… гээд л орох байхдаа.

Avatar

зочин 2024-11-08 66.181.186.147

Бизнесээ зөв авч явж чаддаг,элийрч балайрч байж эрсдэлд орж,хөрөнгө мөнгөөр хохирохгүй бол зах зээлийн нөхцөлд хамгийн их хөрөнгөтэй чинээлэг хүмүүсийн л хөрөнгө арвижина,Ашиг орлого нь нэмэгдэнэ, Энэ бол хууль,Харин өөрийн гэх өмч хөрөнгөгүй ядуус,түүний дотор ялангуяа залхуу хойрог хариуцлагагүй,танхай зэрлэг архичин зэрэг арчаагүй хүмүүс улам бүр ядуурна,Бусдад яаж ч атаархаад муу хэлээд нэмэргүй,Баячууд л бүх зүйл түүний дотор төрийн жолоо атгана

Avatar

Нэргүй 2024-11-08 139.5.218.119

Учрал сайд Элон маскаас суралцаач Хиймэл дагуулыг биднийх шиг үнээр хэдэн арваар нь хөөргөсөн харин бид ганцыг хэдэн тэрбумаар хөөргөх гээд байгааг судлаач

Avatar

зочин 2024-11-08 66.181.186.147

Монгол улс хиймэл дагуултай болох эсэх, ямар хэмжээний өртгөөр бүтэх,яаж мөнгө босгох,үр дүн нь ямар байх зэрэг асуудлыг шаардлагатай бол УИХ-аар оруулж байж шийднэ, Мэрэгжлийн хүмүүс судалж хамгийн боломжийн хувилбараар санал гаргах биз, Одоогоор түүхий,хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй,Судлах ажлыгЗасгийн газрын даалгавар ёсоор, Учрал сайд ахалж байгаа юм шиг байна, Бүх згйлийг улс төржүүлж,бусдын нэр төрийг бузарлаж,улс төрийн ашиг хонжоо эрдгээ зарим этгээд болимоор байна

Avatar

иргэн 2024-11-08 59.153.84.210

Elon Mask нэг сайд болох бхаа кккк

Avatar

Нэргүй 2024-11-08 59.153.112.47

Ард түмэн дээр гарсан хүмүүсийн тоглоом нь байдаг гэдгийг яруу тодоор баталлаа. Бид нарт ямар ч нам , төр засэг хэрэггүй , талцаад нам гээд хуваагдаад байх тусмаа ийм хүмүүсийн олз болно , ард түмэн бид өөрөө өөрсдийн нийгмийг дотроосоо бий болгох нь хамгийн чухал

Avatar

зочин 2024-11-08 66.181.186.147

Төрийн жолоо дээр үл бүтэх хүмүүс гарвал үүнээс дордож бүр сүйрнэ, Үүний жишээг АН төрд гарах бүрдээ ил тод харуулдаг, Эд нар төрд гарах бүр л эдийн засаг унаж,төрийн данс улайж,гадаад өр зээлэнд өсч,нийгмийн өмч идэж уух явдал нэмэгдэж иргэдийн амьдрал эрс хүндэрдэг,МАН төрд гарч байж улс орноо босгодог,Эдийн засаг бизнэсээ сэргээдэг,Сүүлийн жилүүдэд яг ийм явдал болж байна,Одоо ч эд нар нийгмийн дунд үймээн самуун дэгдээж,бусдыг гүтгэж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх гэж оролдоод л байна

Avatar

зочин 2024-11-08 66.181.160.72

Яа яаа яаааа …. Бид яасан ядуу юм бэ …ОюунЭрдэнээ… .. юм бодогдохгүй байна уу ???…

Avatar

Нэргүй 2024-11-08 122.201.23.83

Манай дарга нар баян.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж